//ookroush.com/4/6417282
Зөвлөгөө

Н.Түвшинбаярын ачигдахаасаа өмнө хэлсэн үг олныг уйлуулж байна….. ТА ДАРЖ ОРООД

аварга болоод ирэхэд хүмүүс “Ээ дээ, энэ хүүхэд эвдэрчих вий” гэж хэлэх болгонд нь “Эвдэрнэ ч гэж байхгүй дээ” гээд л дотроо сүрхий боддог байлаа. Тэр бол хүн болгонд байдаг л, дайраад өнгөрдөг зүйл байх. Одоо ч гэсэн өөрийгөө чагнаж, хичээж л явахгүй бол нөгөө сөрөг талын баатар болчих вий гэх болгоомжлол дотор минь байнга л бодогдож явдаг. Хүний ер нь гол тэнхлэг, гол төлөвшил, суурь хүмүүжлийг олгодог хүмүүс нь эцэг эх байдаг юм болов уу даа.

Намайг аварга болчихоод ирэхэд айл болгон л хоймортоо зална, Хүн бүхэн л хүндэлнэ. Эхэндээ би ичдэг, жаахан дасч өгөхгүй байсан бол сүүлдээ бүр дасчихсан байсан. (инээв) Гэтэл аав маань надад хэдэн үг хэлсэн л дээ. Аварга хүнд эцэг нь л юм хэлдэг юм болов уу гэж тэр үед би бодсон. Өөр хэн ч хэлдэггүй л юм билээ. Тэр үед аав маань надад их хатуу үгийг, намайг бүр дарж хэлсэн. “Чи хэн болчихсон юм, юу юм чи. Наад олимпийн аварга гэдэг чинь юу ч биш”, “Хүн байхад олон юм хэрэгтэй шүү, эцсийн эцэст хүн байх чинь чухал” гэж хэлсэн. Бэлтгэл сургуулилтаа жаахан цалгардуулаад, жин нэмчихсэн, айлд орохоор хоймор суулгаад л, ахмад настангууд хүртэл дээшээ залаад л нэг л биш харагдсан байх л даа.

Хүн чинь их амархан тийм юманд дасдаг. Тэгээд л нөгөө дүрдээ орно гэдэг шиг болоод л. (инээв) Сүүлд бодож суухдаа би аавынхаа ухааныг биширсэн. Миний аав үнэхээр мундаг том хүн юм байна гэж бодсон. Миний аав хэлдэг юм. “Өглөө нартай цуг л босох ёстой. Нарнаас хоцорчихвол хүн тухайн өдрийг эрч хүчтэй өнгөрөөж чаддаггүй юм. Нарны энергид цохиулаад олигтой хөдөлмөрлөж чаддаггүй” гэж. Өөрөө асар хөдөлмөрч хүн л дээ.

Би муу хүн гэж байдаггүй гэж боддог ш дээ. Хүнээс сайн талыг нь олж хараад эерэг харилцаагаа хөгжүүлээд явах хэрэгтэй болов уу. Манай аав багаас минь л намайг “хийхээсээ өмнө битгий ярьж бай, хийсэн хойноо хүмүүст ярьж байгаарай” гэж байнга хэлдэг байсан. Тийм учраас ч би жаахан дуу багатай юм уу, сэтгэл хөдлөл багатай хүн байх л даа. /инээв/ Тэгээд ч би тэмцээн уралдаанд түрүүлэх бүртээ сэтгэлийн хөөрлөө илүү их дардаг. Энэ бол дөнгөж нэг л шат. Цаашид үүнээс ч том тэмцээн уралдаанууд хүлээж байгаа шүү дээ л гэж байнга боддог. Ялангуяа амжилт гэдэг ойлголттой харилцаж сурах тамирчин хүнд их чухал байдаг. Яагаа ч үгүй хөөсрөөд л, хөөрөөд давхичихвал бүтэхгүй л дээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!