Ч.Мөнхбаярын гадаадаас гуйвуулан авсан гээд байгаа их мөнгө нь уран бичлэгийн уралдааны урамшуулал байсан гэв үү?

Тагнуулын ерөнхий газраас “Монгол хүн монгол хүндээ тусалъя” хэмээх төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Мөнхбаярыг саатуулж, гэрт нь нэгжлэг хийсэн.
Түүнийг гадаадын тусгай албаныхантай холбоотой байж болзошгүй, түүний дансанд их хэмжээний ам.доллар гадаадаас орж ирсэн гэсэн үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилж, сар хорихоор болсон юм.
Ч.Мөнхбаяр удаа дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон одоогийн эрх баригчдын гаргаж буй бодлогыг байнга эсэргүүцэн ёжилсон утгатай пост цахим хуудсандаа нийтэлдэг байсантай холбоотой хэмээн хардахад хүргэж байна.
Тэрээр Л.Оюун-Эрдэнийг засаг атгалцахаас өмнө хамт жагсаж явсан бөгөөд “Оюук, дүү минь гараад ир одоо хамт жагсая” хэмээн байнга нийтэлдгээсээ ч болсон байх магадлалтай.
Тийм ч учраас сэтгүүлч Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилладаг, тэдний гар хөл мэтээр харагдуулахыг чармайж байна.
Хэрвээ үнэн байсан юм бол итгэхийн аргагүй зүйл ярьж байснаас шууд бичлэгээр олон түмэнд үзүүлсэн бол гэрээс нь нэгжлэг хийх үеэр хураагдсан их хэмжээний валют гарч ирсэнд итгэж болох л байлаа.
Тэгвэл сэтгүүлч Ч.Мөнхбаярт 2000 ам.долларыг хэн өгөв?
Японы “Өмнөд Монголын хуралдай” ба Монгол Улс дахь “Дэлхийн Монголчуудын холбоо” хамтран “Миний мэдэх өмнөд Монгол” уран бичлэгийн уралдааны урамшуулалд 2000 долларын хандив цуглуулж, Япон дахь монгол иргэнээр дамжуулж сэтгүүлч Ц.Мөнхбаярт хүргүүлсэн байна.
Сэтгүүлч Ц.Мөнхбаяр бол энэ удаагийн уралдааны гол зохион байгуулагч нь бөгөөд “Өмнөд Монголын хуралдай” байгууллагын дэд тэргүүнээр ажилладаг.
Ч.Мөнхбаярын хамт амьдардаг өндөр настай ээж болон дүүгээр нь ямар нэг мэдээлэл задруулбал нууцын зэрэгтэй хэрэг учир 1-15 жилийн хорих ял онооно хэмээн гарын үсэг зуруулж авчээ.
Нэмж мэдээлэхэд Ч.Мөнхбаярын өмгөөлөгчөөр ахмадын холбооны тэргүүн асан Г.Баасан ажиллахаар болсон байна.