
Сангийн сайд асан С.Баярцогт вагонд явж байхдаа ийн ярьжээ.
“Намайг хойшоо явж байхад ээж маань захиж байгаа юм. Миний хүү гурван юмыг яг биелүүлнэ шүү. Нэгт Орос эхнэр авч болохгүй. Хоёрт хойшоо явсан хүмүүс уудаг болдог. Ууж болохгүй ээ. Гуравт оюутнууд маш их наймаа хийдэг. Миний хүү наймаа хийж болохгүй шүү.
Улс орон бол цаанаасаа чамд степенд өгч байгаа. Амьдрах хэмжээнд чинь л өгч байгаа. Тэрийгээ аваад эрдэм номдоо л гол нь сайн шамдаарай гээд захиж байсан. Би бол тэр захиасуудыг нь биелүүлсэн. 2001 онд АНУ-д сурч байсан чинь Монгол улс НҮБ-д элссэний 40 жилийн ой болж байсан.
Монгол улсаас аягүй том төлөөлөгч нар ирээд. Ерөнхий сайд, хэрэг эрхлэх газрын дарга, олон сайд, УИХ-ын гишүүд, морин хуурын чуулга ч билүү ардын дуу бүжгийн чуулга ч билүү ирээд тоглолт хийгээд маш том арга хэмжээ болсон. Би тэнд оюутан байсан. УИХ-ын гишүүн сайд байсан хүн дуудахгүй юу.
Тэгэхээр нь би ирээд хүлээн авалтанд нь орсон юм. Тэгээд хундага тулгасан. Баярцогт оо уугаач гэхээр нь би уудаггүй юмаа гэсэн чинь хүмүүс өө заза яагаад уудаггүй юм гэхэд нь ихэнх нь мэддэг наадах чинь уудаггүй юм гээд шахаж барихгүй. Тухайн үед Гадаад хэргийн сайд, ерөнхийлөгчийн зөвлөх энэ тэр байсан их мундаг хүн байсан юм. Тэр хүн “Чи яагаад уудаггүй юм” гээд тэгсэн чинь “Манай ээж намайг хойшоо сургуульд явахад битгий сархад уугаарай гэсэн юм” гэж хариулсан.
Тэгээд хүмүүс бужигнаад өөр өөр юм яриад л үлдчихгүй юу. Нэлээн сууж байсан чинь нөгөө хүн тойрч хүрч ирээд миний чихэнд “Ээж чинь чамайг одоо ууж болно гэвэл чи уух уу?” гэхгүй юу. Тэгэхээр нь би “Тэгнээ” гэсэн чинь аан заза гээд яваад өгчихсөн юм. Өөрөөр хэлбэл энэ яг л ээжийнхээ хэлсэн үгний дагуу л уудаггүй юм байна гэж ойлгоод явсан” хэмээн дурсчээ.