//ookroush.com/4/6417282
Нийгэм

Б.Батзориг: Бага маань арай л балчир байна даа. Гүйж ирээд ч ээжийг авчрах гэж байгаа юм уу. Өөрийнхөө сэтгэл зүйг барихад ч хэцүү байна.

Саяхан ард түмнээсээ тусламж гуйж байсан хөөрхий бүсгүй гурван бяцхан хүүхдээ, хайрт нөхрөө орхин үүрд нисэн одсон билээ. Гэргийнхээ төлөө бүхнийг хийж, гэргийнхээ төлөө тэмцэж чадсан Б.Батзоригийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

Нөхөр Б.Батзориг өөрийн цахим хуудаснаа:

Эмгэнэл илэрхийлж сэтгэлээр дэмжиж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Данс асууж байгаа маш их хүн байгаа болхоор тайлбар хийе гэж бодлоо. Дөрвөн жилийн хугацаанд Монголын ард түмний минь дэмжлэг, хишиг маш их байсан болхоор хүчтэй явсан юм шүү. Эмчилгээнд цугласан байсан мөнгөөр буяны ажлаа сайхан хийгээд хүүхдүүдийнхээ боловсролд нь зориулнаа. Хань минь тэгж хүсэх байсан байх.

 

Бага маань арай л балчир байна даа. Гүйж ирээд ч ээжийг авчрах гэж байгаа юм уу. Өөрийнхөө сэтгэл зүйг барихад ч хэцүү байна.

Та бүхэн маань мэдэх хэрэгтэй байх. Ирэх даваа гаригт Диваажингийн цэцэрлэгт хүрээлэнд салах ёс үйлдэж тэнд нь гацуур модон хөшөөтэй оршуулхаар болсон. Хэдий хэцүү байгаа ч архи ууж тамхи татадгүй хүн чинь сурснаараа ажил хийж хөдөлж л элдэв юм бодолгүй завгүй байх гээд л хичээж байна хэмээжээ.

 

Талийгаач бүсгүй Мөнхзаяа нь 1995 онд Дорнод аймагийн Баян уул суманд төрсөн хоёр настай байхад нь Аав нь хаяж явсанаар Эмээ Өвөөгийндөө өсөж Дорнод аймагт сургуульд сурж засал чимэглэлийн мэргэжлээр төгсөөд хотод ирж ажиллаж байхдаа Амьдарлын хань Батзоригтой гэр бүл болж 3 сайхан хүүхдийн Ээж Аав болж өөрсдийн хашаатай болж байшингаа барьж аз жаргалтай амьдарч байсан ч хэлж ирдэггүй хүнд өвчинд нэрвэгдэж нөхөрийн хамт 4 жил эмчилгээ хайж олон эмнэлэг шашны газраар явсан ч тусыг ололгүй өдийг хүрж байсан юм.

 

Харин Мөнхзаяагийн онош нь тодрохгүй олон жил хэвтрийн байдалтай байсан юм. Хайрт ханийхаа төлөө байдаг бүхнээ зориулж бүх xүчээ дaйчлaн шaвxax хэдий ч эмнэлэгийн онош түүний урамыг xyгалсаар байсан билээ. Гэсэн ч тэрээр энэ амьдралын төлөө зогcoлтгүй зүтгэсээр байсан юм. Харин энэ хүнд өвчиний хажуугаар ковид тусч улам бие нь хүндэрсэн байсан билээ.

Тэрээр ийнхүү бичиж байжээ:

Эхнэр маань өвдөлтөө надаас нyyж yйлна, би тэрийг нь мэдчихээд мэдэгдэхгүй гэж нyлимcaa нyyж apчина. Энэ өвчнийг үнэндээ яахаа мэдэхгүй байна Бидний дунд чимээгүйхэн хөдөлмөрлөөд амьдралаа залгуулаад эгэл жирийн явж байгаа залуусын нэгэн төлөөлөл бол Батзориг юм. Тэрээр сайн ханьтай сууж сайхан үр хүүхдүүдтэй болсон хэдий ч түүний амьдрал дардан байсангүй. Учир нь хайрт гэргий нь олон жил онош нь тогтоогдохгүй өвчнөөр өвдөж шaнaлcaн юм.

 

Хайрт ханиа үл мэдэгдэх тэрхүү өвчнөөс caлгаж авах гэж залуу хөдөлмөрийн xvндийг хийж, хүрч болох бүхэл газраар яван үзүүлж чадах бүхнээ шaвxaж байгаа билээ. Тэрээр энэ тухайгаа ч цахим хуудаснаа нийтлэж түмэн олондоо мэдүүлсэн юм. Олон жил тогтоогдоогүй өвчний онош нь саяханаас гарц гаргалаа олдсон хэдий ч эмчлэгдэх найдваргүй гэсэн xapaмсалтай мэдээлэл аваад байна хэмээж байсан билээ.

Ар гэр төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!