Тодоо Шүүдэрээ нарын хайр дурлал дурсамж болжээ

УДЭТ-т харьяалагддаг Э.Тодгэрэл, мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэг нарын харилцаа олны анхаарлыг татсаар байгаа. “Бид гурвын болзоо” киноны зураг авалтаас эхэлсэн тэдний хайр дурлал гайхалтай өрнөж байсныг хүмүүс мартаагүй. Романтик болзоо, гайхалтай сюрпризээ байнга шахуу постолдог байсан учир “Салах байсан юм бол яах гэж олонд хамаг зүйлсээ дэлгэж байсан юм бэ” хэмээн бухимдах хүмүүс ч байв.
Шүүдэрцэцэгийн экс Тодгэрэл: Намайг хайсаар байгаад ирээд зодчихлоо…. – Аархал.мн
Хол зай хосуудыг харилцаанд саад тотгор болсон бөгөөд энэ тухай Шүүдэрээ:
-Би нөхөр болох хүндээ маш өндөр шалгуур тавьдаг. Би одоогоор ганц бие байгаа. Олон том шалтгааны улмаас найз залуугаасаа салахаар шийдсэн. Нэгнээсээ хол амьдрахад янз бүрийн асуудал үүсдэг юм байна лээ. Итгэл алдрахаас эхлээд хэцүү хэмээн ярьжээ.
Жүжигчин Э.Тодгэрэл, П.Шүүдэрцэцэг нар хоёр тийш болсон уу? – Хүн Төрөлхтөний Фото Түүх
Хол зай жинхэнэ хайр сэтгэлийг бататгадаг бол тэдний дурлал цаг зуурын үзэгдэл байсан учир олны танил сайхан хосын тоо ийнхүү нэгээр хасагдав.
Жүжигчин Э.Тодгэрэл, П.Шүүдэрцэцэг нар дахин хамтдаа
Харин Тодоо Шүүдэрээгээс салснаасаа хойш фитнессээр шаргуу хичээллэх болсон. Тэрээр өчигдөрхөн Зариг.мн сайтын “Арван асуулт” буланд оролцох үеэрээ
-Та найз бүсгүйтэй юу? хэмээсэн асуултад:
-Байхгүй хэмээн хариулснаар тэдний харилцаа дуусгавар болсныг албан ёсоор зарлалаа. Мөн Тодоо
-Хамгийн дурсамжтай мөчөө хуваалцана уу? гэхэд
-Гэр бүлтэйгээ өнгөрүүлсэн цаг хугацаа, хайртай эмэгтэйтэйгээ байр авч байсан мөч хамгийн нандин санагддаг хэмээн хариулжээ.
Жүжигчин Э.Тодгэрэл “Нил цагаан” жүжигт тоглож байгаа бол харин П.Шүүдэрцэцэг АНУ дахь Ази бүсгүйчүүдийн дунд зохиогддог миссийн тэмцээний тэргүүн титмийн эзэн болж, урлагийн сургуульд зуун хувийн тэтгэлгээр суралцах эрхийн эзэн болсон билээ.