//ookroush.com/4/6417282
Нийгэм

“The Apprentice” шоуны шилдэг оролцогч Г.Ананд түүний үзэсгэлэнт гэргийн фото агшин

Монгол телевизээс зохион байгуулсан “The Apprentice” шоуны шилдэг оролцогч Н.Анандыг танихгүй хүн ховор болсон билээ. Хэдий тэрээр бусдаас залуухан 24 настай оролцогч байсан ч мэдлэг, хүнлэг чанар биеэ авч явж буй байдлаараа бусдаас ялгарч байсан юм. Мөн Англи, Орос, Испани, Хятад хэлтэй.

Түүний үзэсгэлэнт гэргийг Б.Буяндэлгэр гэдэг. Тэд анх 2014 онд найзынхаа төрсөн өдөр дээр танилцаж бие биенээ мэддэг болсон ба 2017 оноос албан ёсоор үерхэж эхэлжээ.

Хосууд маань нэг хүүтэй ба гэр бүлийн үүргийн хувьд хоёулаа эрх тэгш байж, аль завтай нь хийх зүйлсээ амжуулж, бие биенээ нөхдөг. Манай гэрт хэн нь юуг илүү хийж чадна, түүнийгээ түлхүү хийдэг. Тухайлбал, хүүгийнхээ хумс, нусыг ээж нь дандаа авдаг бол би байнга усанд оруулдаг. Би бас хүүхэдтэйгээ илүү экстрим, сахилгагүйтэх зүйлс хийдэг бол ээж нь нүдээ аниад л өнгөрдөг дөө хэмээн хэвлэлд өгсөн нэгэн ярилцлаганд дурджээ.

Харин хүүхэд хүмүүжүүлэх тал дээр хосууд маань хүүхэд аав, ээжийнхээ хийж буй үйлдлийг өөрсдөө ч мэдэлгүй даган дуурайдаг шүү дээ. Тиймээс шууд зааж зааварлахаас илүү хүүхдийнхээ хажууд зөв хүн байхыг хичээдэг. Хүүхдийнхээ хажууд зөв байна гэхээр долоо хоногийн 24 цагийн турш тийм байх хэрэгтэй гэсэн үг. Наад зах нь аав, ээж хоёрын дунд үл ойлголцол гарахад бие биедээ ямар хариу үйлдэл үзүүлж, асуудлыг хэрхэн шийдэж буйг хүүхэд маш сайн анзаарч, хүнтэй яаж харьцах анхан шатны мэдээллийг авдаг. Хүүхдийг бага балчир, ухаан суугаагүй гээд хажууд нь муудалцахаас эхлээд буруу үлгэрлэх явдал байдаг. Үнэндээ хүүхэд бүх л зүйлийг харж, ойлгодог шүү дээ.

Аавынх нь хувьд хүүхдээ өөрийн туршлагаар юм сурч мэдээсэй гэж хүсдэг. Нэг үйлдлийг анхны оролдлогоор хийж чадаагүй бол дахин өөр аргаар хийж үзэх, турших орон зайг нь олгож, олон оролдлогын дараа учрыг нь олж чадвал хүүхдээ зоригжуулах буюу урамшуулахыг хүсдэг. Уйлах болгонд нь тэвэрч авах биш уйлаад өөрөө тайвширвал тэвэрч байгаа шүү гэдгийг нь ойлгуулдаг. Харин эх хүн илүү уяхан зөөлөн, өрөвч байдаг юм билээ.

Хүүхэдтэй болохоос өмнө бие биедээ тавих хариуцлага харьцангуй сул байсан гэж хэлж болно. Харин гэр бүл болсны дараа хариуцлага гэдэг хамгийн чухал болсон. Хүний хажууд хэрхэн биеэ зөв авч, ямар үйлдэл гаргах нь хэчнээн чухал болохыг хүүхэдтэй болсноо дараа ойлгож, хажууд нь гаргах үйлдэл бүрээ анхаардаг болсон.

Харин Анандын хувьд нөхөр, аавын хувьд гэр бүлийнхээ гишүүдийг аюулгүй, тухтай, тайван, хэрэгцээтэй зүйлсээр дутаахгүй байлгах нь чухал. Тэр бүхнээр хангахын тулд хувь хүн өөрөө урдаа тавьсан зорилготой, аливаад нухацтай ханддаг, хичээл зүтгэл сайтай байх хэрэгтэй. Хүүхэдтэй болохоос өмнө заримдаа ажил дээрээ оройтох, найзуудтайгаа гарч ороход асуудалгүй байлаа. Харин хүүхэд аавыгаа санана, уйлна, гэртээ оройжин хүлээнэ шүү дээ. Тиймээс ажлаа тараад хурдхан шиг гэртээ очъё гэдэг болчихдог юм билээ. Мэдээж хэрэг найз нөхөдтэйгээ уулзах, өөртөө цаг гаргах үе байх ч тэр бүхний сонирхол буураад өөрийн эрхгүй гэр бүлд хамаг анхаарал төвлөрдөг юм байна.

Хүүхэдтэй болсноор баярлаж, бахархсан мөч тоолж барамгүй их бий. Хүүгийнхээ шинэ зүйл сурах болгонд маш их баярлаж, хөөрдөг. Бие биендээ хүүгээ харуулаад “Сая ингэчихлээ, ямар хөөрхөн байгааг нь хараач” гээд л ам уралдан өхөөрдөнө. Хүү маань аливааг маш хурдан сурдаг. Ийм жаахан хэрнээ яаж ингэж хурдан сурдаг байна аа гээд үргэлж гайхаж, бахархдаг даа.

Хүн амьдралынхаа хором мөч бүрийг мэдэрч яваасай гэж боддог учраас хүүхдийнхээ дуртай зүйлийг л олж өгнө дөө гэж боддог. Дуртай зүйлээ олохын тулд олон зүйл туршиж, сонирхож үзээсэй. Мөн бусдыг боддог, хүнийг гэсэн сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг. Ер нь эрэгтэй хүн бусдыг гэсэн сэтгэлтэй, хүнийг боддог байх нь нийгэмд олон эерэг өөрчлөлт авчирч чадна. Энэ бол гэр бүл, нийгэм, найз нөхөд зэрэг бүх харилцаанд нөлөөлдөг жижиг мэт хэрнээ том зүйл юм. Эцэст нь, энэ бүхнийг хийхэд хүүхэд өөрөө эрүүл саруул байх нь хамгийн чухал хэмээжээ.

 

Залуу гэр бүлийн төлөөлөл болсон үлгэр жишээ гэр бүлийн фото агшин болон үзэсгэлэнт гэргийн зургийг хүргэе.

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!