Шар Мэдээ

Хийлч Дээгий төрийн цагдаагаар машин зогсоолгож суув

Хэлэх гэснээ хэнээс ч эмээхгүйгээр хэлдэг урлагийн салбарт гялалзаж яваа эмэгтэй бол яах аргагүй хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг билээ. Монголд хийл хэмээх гайхамшигт хөгжмийн урлагийг илүүтэй таниулж яваа тэрээр өнөөдөр шинэ жилийн арга хэмжээнд оролцох байсан боловч хоцорчээ.

Энэ тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан лайв хийсэн бөгөөд замын түгжрэлийн улмаас ийнхүү бухимдав. Тэрээр зам дээр хоёр цаг хөдөлгөөнгүй “тэг зогсолт” хийсэн учир товлогдсон цаг нь тулж аргаа барсан хийлч бүсгүй маань машинаа орхин хийлээ үүрсээр зам дагаж алхав. Энэ үеэрээ лайваа хийсээр байсан бөгөөд такси зогсохгүй ихэд сандаргаад авлаа. Азаар зам дээр замын цагдаатай таарч машин зогсоохыг хүссэнээр хүрэх газартаа хүрч амжсан юм.

Манай улсын замын түгжрэл нийгмийн дунд тулгамдаад байгаа маш том асуудал болоод байгаа. Барилга байгууламж, зам тээврийн буруу бодлогоос болж түгжрэлийн асуудал нийслэл хотын иргэн бүрийг бачимдуулдаг. Үүний нэгэн адилаар Дээгийг ч бухимдуулаад авсан бөгөөд нийслэлийн удирдлагуудад энэ асуудлаа шийдэж өгөхийг шаардахдаа “Тэгш, сондгойгоор явуулах ч юмуу ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол хэрээс хэтэрлээ” хэмээв.

Тэрээр хэлэхдээ “Ковидоос болж урлаг соёлыхон хоёр жил хэнд ч хэрэггүй ажилгүй байсан. Урлаг хүний амьдралын хэрэгцээ биш юм байна. Чин сэтгэлээсээ би юу гэж бодсон гээч, өнөөдөр Монгол улсад найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулаад суудаг байж дээ гэж бодсон. Машин зогсохгүй Монгол улсын төрийн цагдаагаар зогсоолгож байж машин олж суулаа” хэмээн лайваараа гомдол, гунигаа дагагчидтайгаа хуваалцав.

Хийлч Дээгий Нара Цэцэг нарын дэмжихийг уриалав – ТҮЛХҮҮР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!