//ookroush.com/4/6417282
Нийгэм

Н.Өнөрцэцэг: Хурим хавтгайрч, хүмүүс ч бэлэг сэлтээ өгөөд эхлэв. Хүмүүс бужигнаж байх зуур жиндээ санаа зовсон би гялс босч ариун цэврийн өрөө оров. Толинд өөрийгөө хараад аймар ичсэндээ

“Zarig.mn”-ний захирал Н.Өнөрцэцэгийг мэдэхгүй ховор биз ээ. Тэрээр чамгүй сайн сэтгүүлч, дуугарах үедээ дуугарч, хэлий гэснээ хэлчдэг адтай сэргэлэн эмэгтэй. Тэрээр сүүлийн үед гадаад үзэмжиндээ ихээхэн анхаарах болсон. Улам үзэсгэлэнтэй болж, бие галбиртэй ихээхэн анхаарах болсон шалтгаанаа тэрээр цахим хуудаснаа бичжээ.

Жижгийгээ гаргаад удаагүй байлаа. Төрөөд сар л болж байсан байх. Ундак маань найз нь хуримаа хийх гэж байна гээд урьж байна. Нүүр амаа будаагүй, гадуур гараагүй удсан надад урилга ирэхэд яанаа, юу өмсөнөө гэдэг бодолтой зэрэгцээд ирлээ. Төрөөд удаагүй учир хаван буугаагүй жин их, багтах хувцас ховор, цээжээр дүүрэн л мөөм. За тэгээд Uyanga Melody найз дээрээ очиж будуулаад, хар дээл чихэж өмсөөд хэрэндээ л гангалаад очлоо.

Найзын маань хурим хачин сайхан, хамаатан садан, ажил, анги, найзууд нь гээд зааланд ирчихсэн хүлээж суув. Зааланд хосууд маань орж ирлээ, эхнэрийнх нь хөөрхөн, сайхныг ээ, би бараг Ундакаа хараад дурласаан. Нөхөр нь ч цэвэрхээн өндөр нүдэнд дулаахан шар залуу. Эмэгтэй хүн гэж ийм хөөрхөн сайхан, гоё, ухаалаг байх ёстой юм байна гэж бодоод бахархаад инээгээд хараад сууж байлаа. Хурим хавтгайрч, хүмүүс ч бэлэг сэлтээ өгөөд эхлэв. Хүмүүс бужигнаж байх зуур жиндээ санаа зовсон би гялс босч ариун цэврийн өрөө оров. Толинд өөрийгөө хараад аймар ичсэндээ. Бас цочоод хацар халуун оргиод явчихсан.

Найзынхаа хуримнаас хойш эмэгтэй хүн өөртөө арчаатай, гоё байх ёстой юм байна гэж бодсондоо. Манай Ундаак үнэхээр гоё эмэгтэй, бас ухаалаг, нөхөрлөхөд нуруутай, чамбай, даруу эмэгтэй хэмээжээ.

Харин үлгэр жишээ авсан найз нь “NTV” телевизийн эдийн засгийн сэтгүүлч, “Болзоо” нэвтрүүлгийн сэтгүүлч Б.Ундрахжаргалант юм.

Тэрээр олон жил телевизийн салбарт ажиллаж буй чадварлаг, үзэсгэлэнт сайхан бүсгүй.

Ингээд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн найз сэтгүүлч Б.Ундрахжаргалантын фото агшинг хүргээд хоёр үзэсгэлэнт сэтгүүлч бүсгүйчүүддээ ажлын өндөр амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!