Мэдээ Мэдээлэл

Н.ТҮВШИНБАЯРТ 5-12 ЖИЛИЙН ЯЛ ОНООХООР ТӨЛӨВЛӨЖЭЭ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр /2021.04.02-ны өдөр / ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Монгол Улсын начин Э.Энхбатыг зoдoж, ухаангүй болтол гэmээcэн хэрэг гарсан.

Э.Энхбат начингийн эмчилгээний зардлыг 8.4 тэрбумын хөрөнгөтэй Н.Түвшинбаяр төлөх учиртай

Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дахин шалгаж, нэмэлт мөрдөн байцаалт хийгээд дахин ХУД-ийн прокурорт яллax дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн юм.

Тэгвэл прокуророос эл хэргийг Эрүүгийн хуулийн 11.1.2 дахь хэсэгт зааснаар хүний биед санаатай гэмтэл учруулах, гэмт хэргийг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл ашигласан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Өөрөөр хэлбэл зүйл ангийг нь хүндрүүлсэн байна. Энэ зүйл ангиар яллавал Олимпийн аварга Н.Түвшинбаяр 5-12 жилийн хорих ял эдлэх нөхцөл байдал үүсэх юм.

ОНЦЛОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ:
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүн Н.Баасанжав, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Н.Отгончимэг өнөөдөр ажлаа хүлээн авлаа. Ажил хүлээлцэх үйл ажиллагаанд Улсын Их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Э.Батбаяр болон Ажлын албаны нийт албан хаагчид оролцлоо.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилсон Улсын Их хурлын тогтоолыг уншиж танилцуулаад “Шүүгч бус болон шүүгч гишүүнээр сонгогдсон нийт гишүүддээ ажлын амжилт хүсье. Та бүхэн шүүхийн бие даасан байдлыг хангах, хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн санхүү, эдийн засгийн баталгаа болон мэдээллээр хангах ажлаа нэр төртэйгээр биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэсэн зохицуулалт орсон. Энэ үзэл баримтлалын хүрээнд “Нийт шүүгчийн анхдугаар чуулган” 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, шүүгч таван гишүүнийг томилсон юм. Улсын их хурлаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг нээлттэйгээр сонгон шалгаруулж, томилсноор Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!