Ч.Ундрал: Анужингийн нөхөр А.Эрдэнэбат над руу “Ингээд байгаа юм биш үү” гэж мессеж бичихэд нь тэдний харилцааг анх мэдсэн…

СУИС-ийн драмын ангийн оюутан охин Ч.Ундрал тэр үеийнхээ хамгийн н.ө.лөө бүхий Ийгл телевизэд нэвтрүүлэгчээр ажиллан олны танил болсон билээ. Тухайн үед залуусын сонирхлыг татсан “Тавилан” кинонд найз залуу болох “Холливууд” Амараатай хоршин тоглож, удалгүй “Херо” Баатартай хамт а.мьдарсан. “Херо” студийн найруулагч Л.Баатартай а.мьдрах үедээ “Би чамд хайртай 2” кинонд тоглож, нөхрийнхөө найруулсан бүхий л кино, клипэнд оролцон тоглодог, а.мьдралынх нь алтан үе байсан байх. Харин х.арамсалтай нь хөтлөгч П.Анужин “Херо” студитай хамтрах болсноор Монголын сайхан хосууд х.өндийрч, цаашилбал с.а.лах шалтаг болсон юм. Хоёулаа гэр бүлээсээ с.а.лан байж эхлүүлсэн Л.Баатар, П.Анужингуа хоёрын хайр с.э.тгэл удаан үргэлжилсэнгүй.
Харин Ч.Ундрал нөхрөөсөө салсны дараа хоёр дахь нөхөр хэний ч санаанд оромгүй “Хит”-ийн Даваанямын хүү Даваадоржтой гэрлэж дундаасаа хөөрхөн охинтой болсон билээ. Мэдээж одоо Ундрал маань олон зүйлийг даван туулсны дараа зөв хүнээ сонгон жаргалтай амьдарч байна.
Уншигч та бүхэндээ гал цогтой Ч.Ундралын ярилцлагыг хүргэе
-Б.Баатар гэсэн нэр танд олон зүйлийг м.эдрүүлж эргэн дурсуулдаг байх. Өнөөдрийн байдалд Б.Баатарыг хамгийн үнэн зөвөөр тодорхойлж чадах хүн та байна. Б. Баатар гэж хэн бэ?
-Бид хоёрын дунд хүүхэд маань байгаа болохоор байнга холбоотой байдаг. Б.Баатар долоо хоног бүр хүүгээ авна. Сайн аав шүү дээ. Мэдээж, миний хань байсан хүн, бид хоёрт хайр дурлал, бүх зүйл сайхан байсан үе бий. Их зөөлөн хүн. Тэрнээсээ болоод а.л.дсан ч байж магадгүй гэж би боддог. Номхон тэмээ н.оолоход амар гэдэг шиг. Их бүтээлч. Нойр хоол, бүхнээ умартаад, нэг хүнд уран бүтээлийг нь гаргаж өгнө гээд хэлчихсэн л бол тэрнийхээ төлөө явдаг. Хоол ч идэхгүй. Харахад нэг л том хүн байгаад байдаг. Б.Баатар ер нь их зөөлөн, бүр надаас зөөлөн, уярамтгай хүн.
-Та Б.Баатар, Ч.Анужин хоёрын я.вдлыг анх яаж мэдсэн бэ?
-Анужингийн нөхөр А.Эрдэнэбатаас мэдсэн. Над руу ингээд байгаа юм биш үү гэж мессеж бичсэн. Би ‘Үгүй байхаа, уран бүтээл хамт хийж байгаа хүн болгонтой х.а.рдаж болохгүй. Яг бодитой зүйл дээр ингэж байгаа биз дээ’ гэсэн хариулт хэлж байсан. Хэзээд үнэн тодордог болохоор цаг хугацааны эрхэнд мэдэгдсэн л дээ.
-Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш хэдий хугацааны дараа А. Эрдэнэбат танд ингэж хэлсэн бэ?
-Ер нь бол эфирт дээр гарч эхлээгүй байхаас эхлээд.
-Тийм эрт үү?
-Тийм ээ. Эхний ганц нэг дугаар гарсан байлуу даа.
-Тэрнээс хойш та өөрийнхөө хувьд үнэн гэдгийг мэдтэл хэр хугацаа өнгөрсөн бэ?
-Нэг сарын дараа л байх даа. Хүмүүсийн зан хувираад эхэлдэг юм байна лээ. Явцын дунд ааштай болж, ма.ргадаг болсон.
-Та хүүтэйгээ хоёулаа амьдарч эхэлсэн тэр үед Б.Баатар хүүгээ авахаар байсан байх. Анх ирэхдээ яасан бэ?
-Мэдээж Б.Баатарт ч, надад ч хэцүү байсан. Баатараа уйлж байсан. /Уйлав/
-Та уйлсан уу?
-Уйлсан.
-Одоо хүүтэйгээ ямар харьцаатай байдаг вэ?
-Тусдаа амьдарч байсан ч хүүтэйгээ байнга уулздаг. Угаасаа мэдээ орох цагаасаа л ээж, аавтайгаа хамт байсан хүүхэд шүү дээ. Баатар маш сайн аав.
-Бүх талаар сайн аав байж чаддаг уу?
-Тийм ээ. Хамт байх хугацаандаа цаг зав байдаггүй байсан. Нэг зураг авалттай гээд гарчихвал 2-3 хононо. Бидний ажлын онцлог шүү дээ. Жаахан байхдаа хүү ихэвчлэн ээж, эмээтэйгээ эрхлээд, хамт байхад өөрт нь ч сайхан байсан. Одоо бол хүмүүжил, төлөвшлийн хувьд аавтайгаа хамт байх нь хүүхдэд илүү хэрэгцээтэй байна. Яг тэр үед аав нь хажууд нь байж чадаж байгаа. Ер нь бол айлын ноён нурууг авч явах, тайван байлгах зэрэгт их анхаардаг. С.а.нхүүгийн талаас ч гэсэн ерөөсөө м.уу аав биш. Хүүдээ хэрэгтэй бүх зүйлийг нь хангаад л байдаг. Мэдээж тусдаа байгаа юм чинь хамт амьдарч байгаа гэр бүл шиг байж, хүмүүжилд нь нөлөөлөхгүй л дээ
-Амжилт, карьер, аз жаргалтай гэр бүл. Аль нь таны мөрөөдөлд дийлэнх хувийг эзэлж байв?
-Аль алиныг нь хослуулна гэж бодож байсан. Тэр үед миний мөрөөдөж байсан юм болохоор маш гоё уран бүтээлч бас олон хүүхэдтэй болохыг мөрөөдөж байсан. Тэгэхээр зарим нь бүтээгүй л байна даа. -Анхны хайр бол гоё сэдэв. Хэзээ ч мартагдшгүй гэгээн сайхан дурсамжаар дүүрэн.
Анхны үнсэлт, анх гараасаа хөтлүүлж байсан азтай хүү хэн бэ?
-Би их эмзэг байна. /уйлав/ Хэнд ч ярьж байгаагүй сэдэв болохоор. Амьдралаа холбосон анхны хайр бол мэдээж миний хүүгийн аав. Би арван жилдээ хүүхэдтэй үерхэж үзээгүй. Оюутан байхдаа анх үерхэж үзсэн. Анхны болзоо анхны үнсэлт бүгд их сургуульд ороод үзсэн дээ.
-Та багаасаа ажиллаж хөдөлмөрлөж ирсэн айхавтар охин байсан. Шалгуур өндөр байсан уу?
-Нээх гэнэн томоогүй байгаагүй ээ. Хайрлаж дурлаад үерхсэн. Амархан ганц хоёр сар болоод салчихаагүй тууштай гоё үерхэж байсан. Ер нь би хайр дурлалын асуудалд их чанга ш тээ. /инээв/ -Баатар гэсэн нэр танд олон зүйлийг мэдрүүлж эргэн дурсуулдаг байх. Өнөөдрийн байдалд Баатарыг хамгийн үнэн зөвөөр тодорхойлж чадах хүн та байна.
Баатар гэж хэн бэ?
-Бид хоёр чинь салаад уулзаагүй хүмүүс биш шүү дээ. Бид хоёрын дунд хүүхэд маань байгаа болохоор байнга холбоотой байдаг. Баатараа 7 хоног болгон хүүгээ авна. Сайн аав. Мэдээж миний хань байсан. Бид хоёрт хайр дурлал бүх зүйл гоё байж байгаад суусан. Манай Баатар чинь бол яг одоогоор айхтар хар болж харагдаад байна. Миний бодлоор бол тийм хүн биш. /уйлав/ Их зөөлөн тэрнээсээ болоод алдсан ч байж магадгүй гэж би боддог. Нөгөө нэг номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг. Ер нь бол их бүтээлч нойр хоол бүх юмаа умартаад л нэг хүнд уран бүтээлийг нь гаргаж өгнө гэчихсэн бол тэрнийхээ төлөө явна. Хоол ч идэхгүй, харахд нэг л том хүн байгаад байдаг. Их зөөлөн бүр надаас зөөлөн. Их уярамтгай. Баатартай ам мурийдаггүй байсан. Тэр үед нь дуугүй өнгөрөөчихвөл хэсэг байж байгаад миний буруу байсан ч надаас уучлалт гуйна. Тийм зөөлөн хүн.
-Би та хоёрыг эхлээд найзалж хамтран ажиллаж байгаад дараа нь… гэж бодсон?
-Үгүй, үгүй. Шууд л үерхээд эхэлсэн. 2001 он байхаа.
-Анх учрахдаа хэн хэн нь тодорхой хэмжээгээр танигдчихсан байсан. Энэ байдал та хоёрын харилцаанд саад болж байв уу?
-Тодорхой хэмжээнд ил гаргаагүй үерхэж байсан. Нэг гэрт ороогүй үерхэж байсан учраас урлагийнхан бол мэднэ. Бид хоёр хамт ажилладаг байсан болохоор их хурдан нэг цөм болсон.
-Баатарт өрсөлдөгч олон байсан уу?
-Бид хоёр үерхээд бүүр дотно болчихсон учраас хүмүүст илүү харж билүү долоох боломж байгаагүй /инээв/. Хэвлэлүүд хааяа нэг юм бичдэг байсан. Би нээх нүүр өгөхгүй болохоор ямар нэг асуудал үүсээгүй. Их тайван байсан.
-Баатарын ямар үйлдэл таныг сонголт хийхэд хүргэв?
-Манай Баатар өөрийгөө илэрхийлж чаддаг, шийдэмгий. Дүлэгнээд яах нь мэдэгдэхгүй бол эмэгтэйчүүд хаячихна ш тээ. Надаас илүү байж чадсан, бүх талаараа.
-Хамгийн дурсамжтай түүхээ хуваалцаач? Нөхцөл байдал ийм байгаа үед таны зүрх сэтгэл асуудлыг өөрөөр харж болох юм?
-Хамгийн нандин дурсамж бол хүүхэдтэй болсон үе. Тэр болгон эрчүүд хүүхдээ төрөхөд хажууд нь байж чаддаггүй. Айгаад зугатдаг гэсэн. Баатар эхлээд бичлэг хийнэ энэ тэр гээд камер барьчихсан зогсож байсан. Тэгсэн юун бичлэг манатай яг гарнаас бариад хажууд. Би ч эрхлээд. Эмч орноосоо сайн барь гэхээр үгүй гээд Баатарт тэврүүлчихсэн. Бараг 2-3 цаг тэврүүлсэн. Бараг ийм байдалд Баатар хүргэсэн гээд байгаа юмуу хаашаа юм /инээв/. Эмч хөөрхий энэ залууг заавал ингэж зовоох хэрэг байна уу орноосоо бариач гээд л байсан. Их гоё сайхан дурсамж. Гэхдээ яг төрөнгүүт зураг авсан. Бид гуравт их гоё зураг бий.
-“Херо энтертайнмент”-ийг танаас салгаж ярихад учир дутагдалтай. Эхлэлээс нь яриач?
–Бид хоёр танилцсанаасаа хойш гурван жил “Жи энтертайнмент”-д ажилласан. Тэгээд Баатар тусдаа гарах шийдвэр гаргасан. Херо нэрийг би анх өгч байсан. Бүх л ажил, бүх л санаа Баатараа өөрөө нугалдаг учраас энэ нэрийг өгсөн. Ингээд ажил ихтэй учраас Баатар эндээ үлдээд би ааваасаа хэдэн төгрөг зээлээд мөнгөө үүрээд графикчин Булгаа ахыг дагуулаад урдаас тоног төхөөрөмжөө чирээд ирсэн. Эрч хүчтэй байжээ. Яг энэ үед элгээ өвдсөнийг ч мэдэхгүй ганцаараа их зоригтой явж байж. Энэ чинь 2005 он. Бид хоёрт тэгэхэд ажлын байр ч байхгүй манай аавын нэг өрөөнд эхэлж байлаа. Ингээд Херогийн хамгийн анхны уран бүтээл бол дуучин Мягмарсүрэн эгчийн “Хөөрхөн Халиун” гарсан.
-“Херо”-гийн Ундрал гэсэн тодотголтой тэр цаг үед та бүхэн юу юу хийж бүтээсэн бэ? Даацтай бүтээлүүдээсээ нэрлээч?
-Манайх чинь видео клипүүдээс гадна хамгийн анх UBS телевизээр энтертайнмент ньюс гээд урлагийн мэдээллийн хөтөлбөр хийж байлаа. Мөн монголын олны танил хүмүүсийн гэрт нь зочилж уулздаг Look нэвтрүүлэг 100 гаруй дугаар хийсэн. Рок попын бүх хамтлаг дуучдын клипийг хийж, тоглолтуудыг нь зохион байгуулж урлагийн алдартнуудын баримтат киног хийж байлаа. Жишээ нь дуучин Адарсүрэн агсны тухай болон Гоолингоо дууны баримтат кинонууд гэх мэт. За тэгээд л Харанга, Хурд, Ариунаа, Сараа, Камертон, Никитон, Номинталст гээд л бүгдтэй нь ажиллаж байсан. Ер нь хөгжмийн ертөнцөд болж буй үйл явдал бүхэнтэй холбоотой байж дунд нь хутгалдаад явдаг байсан даа. Уран сайхны киноны хувьд “Татар ажилллагаа”, “Би чамд хайртай 2” байна.
-Баатар та хоёр бол оюуны хүч хөдөлмөр, мэргэжлийн ур чадвараараа өөрсдийн хүрээллийг бий болгосон бахархалтай үлгэр жишээ гэр бүл байсан. Оюуны бүтээлээ өдий зэрэгтэй үнэлдэг болгохын тулд та хоёр хэрхэн ажиллаж байв?
-Оюуны өмч гэснээс энд нэг түүх ярья. Бид нар “Би чамд хайртай 2” киногоо гаргаад сар гаруйхан болж байхдаа алдчихсан. 200 гаруй хүний хамтарч хийсэн бүтээл шүү дээ. Бид нарт бол уйлахад ч багадах үйл явдал болсон. Оюуны өмчийн газраас бүтээлээ өг гээд л байхаар нь тамгалаад явуулсан. Гэтэл мэргэжилтэн эмэгтэй нь хүүхэддээ үзүүлээд хүүхэд нь найздаа өгөөд л тараачихсан байсан. Үнэхээр хариуцлагагүй үйлдэл. Ер нь продакшны менежмент болон гэрээ контракт үнэ цэнэтэй брэнд байхыг би хариуцаад Баатарт эрх чөлөөтэйгөөр сэтгэж чанартай уран бүтээл гаргах бололцоог олгохыг хичээдэг байсан.
-Их удаан үерхэж байгаад хүүхэдтэй болсон. Магадгүй ажилтай тань холбоотой байх нь?
-Харин тиймээ. Гэтэл үнэндээ хамгийн том бүтээл нь хүүхэд маань л байсан юм билээ. /инээв/ Бид хоёр чинь нилээн орой хүүхэдтэй болсон ш тээ.
-Та хоёрын хичээл зүтгэл, менежмент салбарынхандаа санаа өгч улмаар бүтээлээ чанаржуулах, бодитойгоор үнэлүүлэх хэмжээнд хүрсэн гэдэгтээ та санал нийлэх үү? Хэн нэгнээс ийм талархал олонтаа сонссон болов уу?
-Хамтарч ажиллаж байсан олон уран бүтээлчдээс зөндөө сонсож байсан. Гэхдээ миний нэг бодол бол урлагийн салбарт шинэ үзэгдэл болж чадсан цөөнгүй уран бүтээлчийн өнгө төрх, санааг Баатар гаргадаг байсан. Тэгээд л ард нь чимээгүй үлдчихдэг. Үнэлүүлэх боломжгүй ч гэх юмуу даа. Яагаад гэхээр бид хувийн сектор, чөлөөт уран бүтээлчид. Магадгүй төрийн байгууллагад ингээд ажиллаж байсан бол хүртэх ёстой цол гавьяа шагналыг аль хэдийн авах ёстой хүний нэг. Бид хийж чаддаг чадвартай авьяастай нэгнээ хийж буй цаг мөчид үнэлж илэрхийлж байх ёстой юм билээ.
-Продакшн хэмжээнд босч ирж байхад дотроос нь нэг сурч гарангуутаа өөрийнхөө зардлыг тооцоолж видео хийгээд бусдынхаа үнийг унагадаг. Херо бол салбарынхаа үнэлэмжийг тогтоож чадсан гэж би боддогийн?
-Баярлалаа. Маш олон видеочдыг Херо гаргасан. Өнөөдөр энэ салбарын гол ажлыг Херогоос гарсан залуучууд нугалж байна. Тэгэхээр бид нэлээн сайн боловсон хүчнүүдийг бэлджээ. Тэр хүүхдүүд өнөөдөр яг бидний школоор ажиллаж амьдралд хөлөө олсонд нь би баяртай байдаг. .
-Та хоёрын хамгийн анхны амжилттай төсөл ажил юу байсан бэ?
-Ер нь бол бидний хийсэн бүх ажил амжилттай болдог байсан. Энд “Би чамд хайртай 2” киногоо нэрлэмээр байна. Энд нэг зүйлийг хэлмээр санагдчихлаа. Бидний хүү төрөөд зургаан сартай байхад нь энэ кино төсөл эхэлж байлаа. Дараа нь “Татар ажиллагаа”-г сайн менежменттэйгээр хийсэн. Арай өөр жанраар хийхийг бодсон. Гадаадад амьдардаг монголчууд болон орон нутгийнхаа үзэгчдэд ч гэсэн хүргэхийг эрмэлзэж байсан.