//ookroush.com/4/6417282
Нийгэм

Эерэг мэдээ Жүжигчин Г.Эрдэнэбилэг: ААВ бас ХАНЬ хэмээх эрхэм хийгээд хариуцлагатай алдрыг хэзээ ч би унагаахгүй ээ Амлая! Алаг хорвоог хамтдаа баралцаж, зо в лонг гэтэлгэж, жаргалаа хуваалцах хайртай гэр бүл минь

Драмын театрын Эби, Боогий, Пара, Амгаа хэмээн олноо танигдсан жүжигчин залуусын нөхөрлөлийг мэдэхгүй хүмүүс ховор биз ээ. Нэг хэсэг хамтдаа дөрвүүлээ нийлэн дуу гаргаж тэсрэлт хийж байсан бүгд кино урлагт амжилттай яваа.

Харин жүжигчин Эби буюу Г.Эрдэнэбилэг нь нурууны хагалгаанд амжилттай оржээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа:

Эрүүл мэндийн манаанд зогсож байдаг эмч нартаа маш их баярлалаа. Нурууны хагалгаа маань амжилттай боллоо. Нуруу нь ө в ддөг хүмүүс бага дээр нь үзүүлж, харуулж биеээ хайрлаж яваарай. Эрүүл мэнд хамгаас чухал шүү хэмээжээ.

Харин хоёр найз нь Эбиг эмнэлэгт эргэн очсон ба Андыг эргэж ирлээ. Хагалгаа нь амжилттай болжээ.Түргэн эдгээрэй найз минь. Нүүр номын бүх нөхөд биеэ бодож эрүүл мэндээ анхаарч байгаарай гэжээ.

Эбигийн хувьд сүүлийн үед эрчимтэй фитнессээр хичээллэж эхэлсэн ба Монголын хүсэмжит залуусын жагсаалтыг олон жил тэргүүлсэн юм.

Тэрбээр оюутан ахуй цагаасаа тайз дэлгэцийн уран бүтээлд хүч сорьж ихэвчлэн хүн чанартай эрэлхэг залуугийн дүрийг бүтээсэн байдаг. Тиймдээ ч тэрээр “Тэнгэрийн хүү” жүжигт өөрийн хайртай бүхнээ зо л иослосон ч улс үндэстэн болон газар шороогоо хамгаалсан зоригт эрийн дүрийг гайхамшигтайгаар бүтээж чадсан билээ.

Жүжигчин залуу үеийнхэнээсээ хожуу гэр бүл зохиосон ч өдгөө хөөрхөн хүү, охин хоёртой өнөр өтгөн айл болсон юм. Ингээд аз жаргалтай мөчийг нь гэрэл зургаар хүргэж байна.

 

Хосууд маань 2015 оны 03 сарын 08-нд анхны хүүгээ өлгийдөн авсан байдаг. Жүжигчин Г.Эрдэнэбилэг энэ өдрийг ийнхүү дурсжээ.

 

Энэ өдөр манай гэр бүлийн хувьд хамгийн баярт өдөр! Хүү маань миний хүслийг гүйцээн энэ хорвоод ижий аав хоёртоо мэндэлсэн өдөр, Хань минь ЭЭЖ болж, харин би ААВ болсон өдөр. ААВ бас ХАНЬ хэмээх эрхэм хийгээд хариуцлагатай алдрыг хэзээ ч би унагаахгүй ээ Амлая! Алаг хорвоог хамтдаа баралцаж, зо в лонг гэтэлгэж, жаргалаа хуваалцах хайртай ХАНЬДАА, болон бяцхан ОХИНДОО хайртай шүү хэмээжээ.

Сайхан гэр бүлд нь аз жаргал хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!