//ookroush.com/4/6417282
Сонин хачин

БОЛСОН ЯВДАЛ: Хүсээгүй хүүхэд гээд xөнөөж болох ч амь сүнс нь зуурдад гацаж, зoвж зүдэpч явдаг юм билээ

Тэр жил анх босоод удаагүй шинэхэн улаач байхад нэг найз маань намайг гэртээ бөөлж өгөөч гэж урив. Хар багын найз минь болохоор татгалзсангүй хуяг эдээ аваад очлоо. Гэтэл эхнэр нь манай эгч ирэх гэж байгаа юм, ирэхээр буулгаж болох уу? Асуух юм байгаа гэсээн л гэж байна. Тэгье өө гээд сууж байтал гаднаас 50 орчим насны нүдэнд дулаахан цэмцгэр эгч орж ирлээ. За тэгээд хуяг худрагаа ундаалаад хэц хэнгэрэгээ дэлдэн онго шүтээнээ дуудаж байтал гэнэт нэлийсэн их цусан дунд живлээ шүү. Гайхаж аягүйцэн сандартал гар хөл нь санжсан олон нялх нялзрай хүүхдүүд бүчээд авлаа.

Айх гэдэг туйлгүй болж аврал энэрэл эрэн өвгөдөөсөө гуйтал үр минь үтэр түргэн харьсу гэлээ. Хэсэг зуур шоконд орсон би өвгөдөө мордуулчихаад нөгөө эгчээс та юу хийдэг хүн бэ гэж асуувал эгч: эмэгтэйчүүдийн эмч гэж байна. Тэгээд ум хумгүй тэднийхээс гарлаа. Гэртээ ирээд унтаж байтал шөнөжин нялх хүүхдүүд уйлалдан биен дээгүүр эрвэгнүүлэн мөлхөж гар хөл нь санжсан цyс нежиндее баригдсан олон жаахан хүүхдүүд, зарим нь хуруун чинээ жижигхэн, дандаа эрэмдэг хүүхдүүд намайг ээрч зуураад байна гэж зүүдэллээ. Заримыг нь тоос сорогч шиг зүйл сорон авч зарчмыг нь хурц хутгаар сийчиж байна гэж шөнөжингөө хар дараад дэр нэвтэртэл уйлж хөнжил нортол хөлрөн байж арай гэж сэрлээ. Сэрсэн ч гэсэн тайвширч чадахгүй эхэр татан жаал уйлав. Жаахан тайвшраад ганга уугиулж ариулаад сүү өргөхөөр гартал үүр цайж байна.

Эргээд хэсэгхэн дугхийтэл найзынд байсан эгч төмөр тавган дээр нялх хүүхэд гарган амьдаар нь мөчлөн aлж байна гэж зүүдлэв. Үд дундын алдад түшээ ( садангийн нэг дүүгээр түшүүлдэг байсан юм) ирлээ. Өвгөдөө тухлуулан асуулаа. Өвгөн онгод айлдав; Домч сэтэр зүүсэн зоос ембүүгээр шунал нь дэвсэн амьд албин болжээ тэр бүсгүй үр. Олон олон үрсийг эхийнх нь хэвлийд xөнөөж олби мэт сүнсийг нь төөрүүлж дээ. Амгалан бай үр минь. Шагай чөмөг үе сүүл чана.

Сүү хурууд бэлд эсгий мод зэргээр долоон ширхэг наадгай бэлд. Шар тос ганга арц ахиухан зэхээрэй гэж байна. Ингээд (тэр үед манайх хөдөө байсан юм) хажуу уулан дээр гарч сүүн өргөл барьж учраа мэдэхгүй энэхэн замбуулинд төрөхөөсөө өмнө амь зольсон олон олон үрсийн төлөө онгод тэнгэр шүтээнүүдээ дуудан аврал энэрэлдээ багтааж энх мөнхийн оронд саадгүй хүрэх болтугай гэж ерөөл тавин гал өрдөн шар тос ганга сүүл шагай чөмөг тоглоом наадгай зэргээ өргөн, зан үйл хийв.

Үйл хийж байхад хүүхэд инээх дуу чихэнд сонсогдож хамаг бие нялхарч самсаа шархирч нулимас унагав. Адаг сүүлд ааруул хурууд өргөж амар амгаланг ерөөж мөнх хөх тэнгэр эцэгтээ даатган хурайлан бөөлөв. Тэр шөнө маш олон нялх хүүхдүүд эсгий ширдэгэн дээр тоглон инээд хөөр дүүрэн үүлсийн дундуур замхран алга болов гэж зүүдэллээ. Үүгээр яг юу хэлэх гээд байна вэ гэвэл хүсээгүй үр хүүхэд гээд xөнөөж болох ч амь сүнс нь зуурдад гацаж 3OBЖ зүдэрч явдаг юм шүү.

Нэгэнт xөнөөcөн юм бол сүнсийг нь аргадаж одуулж баймаар. Тиймийн тул үнэхээр хүсэхгүй байгаа бол хормой хотоо захирч яваач ээ гэх гээд байгаа санаа. Ард нь дааж давшгүй үйлийн үр отоостой байх ч юм билүү. Ер нь хүүхдийн эмнэлэг эмэгтэйчүүдийн эмнэлэг зэрэг газраар ороод гарахад заавал нэг жихүүдэс хүрэм зүйл ард наалдчих гээд байдаг юм билээ. Бусдад сургамж болгох үүднээс бичлээ. Худал зүйл нэгээхэн ч үгүй учир авах гээхийн ухааныг дэнсэлж болгооно биз

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!