Анандагийн Дэлгэрмөрөнлүү бичсэн цочирдом мессэжүүд ил болжээ…..

Дуучин Т.Дэлгэрмөрөн цахим хуудаснаа: Аав эгчтэйгээ удаан уулзаагүй Бумбардай үр минь жижигхэн туранхай , сэрэглэн цовоо байдлаа алдаж бэтгэрсэн байна.Хөдөлгөөнтэй хөгжилтэй хүүхдийн нүдэнд гуниг буудаггүй юм л даа.Эгчтэйгээ хүүхэлдэйгээр тоглох гэж хорогдоод , явах болсон чинь дургүйцэж уйлж байгаа харц нулимс нь зүрх зүсэх мэт.Байгаа газарт нь хүргэж өгөхөд ааваа гэж дуудаад орохгүй надруу тэмүүлэх хүүхдийн эрх чөлөө , хоолойг нь сонсохоор үнэхээр тэр хүмүүст бид гомдолтой.
Бөбөөхэйгийн хувьд биднийгээ танихгүй бишүүрхэх янзтай болсон байсан ч хэсэг хугацааны дараа өөрчлөгдсөөн.Хөөрхөн шүү тэр мөлхөж байгаа нь. Анх удаагаа өргөө гэртээ морилж байгаа Бөбөөхэй үр минь яг л аав болгож байсан Зөөсийхөнг минь санагдуулж аз жаргал бэлэглэсээн. Бидний эрх чөлөөг ийм хэмжээнд авчирхад нөлөөлсөн олон муухай хүмүүс байдгийн дотроос хамгийн том байр суурийг эзэлдэг нэгэн хүн намайг шүүхэд өгч өөрөөсөө уучлал гуйхыг шаардсан шийдвэр гаргуулсан байна билээ.Миний оролцоогүйгээр өөртөө шүүхийн шийдвэр гаргуулсан тэр хүн , хүмүүжүүлж чадаагүй үйлийнхээ үрийг ухааруулахгүй хүний үрийг яллах хүсэлтэй яваа нь харин ч аав охин хоёрын тэвчээрийг барж гомдол нэхэмжлэлээ Монголын хууль шүүхэд гаргах цаг болсоныг ухааруулав.Бид хангалттай тэсч тэвчиж ирлээ одоо болно оо.
Олон нийтийн сүлжээгээр согтуу хөлчүү дүр зургийг минь нийтэлж орон байр хамаг эд хөрөнгийг нь залилж , хулгайж , шоронжуулах гэж оролдсон бусдыг дагуулагч гэж эндүүрсэн гэмт этгээд өөрөө согтуу Live хийхээ болих хэрэгтэй.Согтуу хүн андашгүй байдаг юм шүү дээ , олны өмнө хамраа ухаж хөмхийгөө зуугаад , нүд нь тогтворгүйжиж гүйлгэнээд , харц нь сүүмийсэн хяналтгүй байгаагаар ялгардаг юм. Харамсалтай нь өнөөх л бяцхан үрсийн амьдрах эрх зөрчигдсөөр явааг “Гэр бүл хүүхэд хөгжлийн газар” , хууль хяналтынхан мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөсөөр л…
Хувь хүний эрх чөлөө нэр хүндийг шүүх прокурорын зөвшөөрөлтэйгөөр олон нийтийн цахим шүлжээнд эрэн сурвалжлах тодотголтойгоор дэлгэрүүлэх эрхтэй 4н байгууллага байдаг нь ; Шүүх Прокурор Тагнуул Цагдаагийн байгууллага юм. Энэ бүхнийг мэдсээр байтлаа бид өдийг хүртэл ийм доромжлолыг тэвчиж ирсэн нь зөвхөн хүүхдүүдийнхээ төлөө байсан гэдгийг хэлмээр байна.Далд хүчирхийлэгчид ингэж өдөөн хатгаж эхэлдэг.Дараа нь бусдыг бузарлаж гэмт хэрэгт хутгадаг. Харамсалтай нь хууль шүүхийн байгууллага шалтгааныг нь бус үйлдлийг нь олзолдог болохоор эр хүн алдчихдаг.
Алдаан дээр нь дөрөөлдөг далд хүчирхийлэгчид гэмгүй царайлан бусдын амьдралаар тоглоод сурчихсан байдаг болохоор , сэвгүй нэр хүндээ гэмт этгээд болгон өөрчилсөн олон аавын хүү , жавхаатай эрчүүд хоригдол болон хохирч байна. Хэсэгхэн хугацаанд аав охин хоёр жаахнуудтайгаа ийм гоё аз жаргалтай байсан ч эргээд л өнөөх доромжлол залхаж байна үнэхээр дэндэж байна аа хэмээжээ.
Мөн дуучин Т.Дэлгэрмөрөн Анандагийн бичсэн мессежүүдийг ил болгожээ.