Цэнхэр үст Э.Цэрэн: Мэндэлсэн цагаасаа би ээжийгээ амраасангүй. Цонхийсон туранхай хѳх охин нь гэдэсний ѳвчин тусаад эмнэлэг найдваргүй гээд бүр гаргачихаж…

Цэнхэр үст Э.Цэрэн өөрийнхөө түүхийг цахим хуудаснаа оруулжээ.
Ээжийнхээ 39 насан дээр амийг нь аван алдан халуун бүлээн цусыг нь юүлүүлэн байж мэндэлсэн охин. Би эхийнхээ хэвлийд бүрэлдсэн цагаас зовоож, хордлого ѳгүүлж тѳрѳн тѳртлѳѳ ямар нэг байдлаар зовоосон байдаг. Төрѳхѳѳсѳѳ ѳмнѳхѳн ээж цус алдан тамирдаж гэсэн ч би тээж яваа эхтэйгээ тэрсэлдсээр үүр гийх цагаар мэндэлж. Насны эцэст хѳлийг нь хучих ганц охин ч юм билүү гэж эмээ зѳгнѳж байж. Мэндэлсэн цагаасаа би ээжийгээ амраасангүй. Цонхийсон туранхай хѳх охин нь гэдэсний ѳвчин тусаад эмнэлэг найдваргүй гээд бүр гаргачихаж.
Олон хоног нойр хоолгүй намайг сахисан ээж аргаа бараад нууцаар лам дээр очиж Ээ золиг. Нэр нь зохиогүй хүнддэж нэрийг соль гэснээр Цэрэндолгор хэмээн нэр лам хайрлаж. Урт наст Цагаан дарь эх юм гэсэн. Гайхалтай нь орчин үеийн анагаахаар ч, уламжлалт аргаар шар тосонд ороогоод дийлээгүй нѳгѳѳ цүндийсэн гэдэс нэр солих тѳдийд хий нь гарч шингэн нь татарсан гэж ээж ярьж байв. Ааш гэж адсага байсан шиг байгаан дээр нь ѳвчлѳмтгэй. Эм ѳгѳх гэхээр амаа тас зуугаад буруу харан, халуурч бүлээрсээр ѳѳрѳѳрѳѳ эдгэдэг охин ээжийнхээ аргыг ихэд бардаг байж.
Хэзээнээсэ химийн юм авдаггүй хүүхэд байж. Цэцэрлэгт явсан цагаас хорвоотой танилцаж аавынхаа мѳрѳн дээр суух цэцэрлэгийн хүүхдүүдийг харан ээжийгээ ганцаархнаа бидний тѳлѳѳ явахыг харьцуулан гаднаа зоримог ч дотроо ѳмѳрсѳн зѳѳлѳн охин тѳлѳвшиж байв. Нэг удаа, 5 настай л байсан болов уу? том толгойлон найз Ариунсанаагаа уруу татан цэцэрлэгээ таслав.
Цэцэрлэгтээ яваагүйдээ айхч, хорвоог таних гэсэн хил хязгааргүй хүсэлдээ хѳтлѳгдѳн байрны хавь орчмоо жаал тойрч хорвоогоор тэнэх ажлаа зѳгнѳн байж Сургуульд орсон цагаас сайн, муутай нѳхѳрлѳн адармаатай амьдралаар амьдарч Амьдрал шударга бусыг таньсан үе алаглан үзэх хэнтэй ч тэрсэлдэн, ээжийг минь дээрэлхэх хэнийг ч шүд зуудаг болсон ѳсвѳр нас. Миний энэ зан тѳлѳвшил ч ээжийг тайвшруулна гэхээс зовоодог байсан.. Анхны хүүгээ тѳрүүлэхээр тѳрѳхѳд шѳнѳжин дуншихад түнэр харанхуйд шѳнѳжин сахисан цор ганц хүн миний ээж.
Эмнэлгийн үүдэнд ганц охиноо ганцаархнаа хүлээн суусан ч нѳгѳѳ охин нь бас л эхийгээ амраалгүй бүтэн ѳдѳржин хүлээлгэсээр оройхон хүүгээ тѳрүүлсэн юм. Хүүтэй болсныг сонсоод хѳѳрѳн догдолсон миний ээж. Би оюутан байхдаа сурахын хажуугаар ѳѳртѳѳ ахадсан мѳнгѳний ажил хийдэг байв. Тэр болгонд хажууд шѳнийн нойроо хугаслан надад туслан суусан цор ганц хань минь миний л ээж. Сүүлд гадаад хүнтэй суулаа гээд нэг хэсэг охин нь бүр ганцааранг нь орхиод харь орон зориод явчихав.
Хэл, ёс таарахгүй харийн хүн дагалаа гэж нэг хэсэгтээ л зовсон.. Ээж хэзээнээсээ хүн муулах дургүй, хов ярьдаггү. Хааяа хов ярихааар буруу хараад сонсоогүй юм шиг суучихна. Охиныхоо хэт шулуун шударгад ихэд зовно. Охиноо бас сайхан сэтгэлтэй хэмээн бахдана. Хааяа ээж бид хоёрын тухай нүүр номдоо бичихэд намайг магтсан сэтгэгдэлд би юу хэлэхээ мэддэггүй. Би магтуулах юу ч хийгээгүй. Зүгээр хэн нэгэн ухаарал аван мѳн хэн нэгнийг зѳв харах ѳнцѳг нь байсан бол миний бичвэр эзнээ олжээ. Одоо ч би ээжийгээ сайн хардаггүй. Ер нь эхийн хайрыг ямар ч хүн яагаад ч хариулж чадахгүй. Буурай ээжийн хэлсэн шиг хѳлийг нь хааяа хучих нь хучиж байна.
2019.11.09 Whistleblower Tseren