//ookroush.com/4/6417282
ЗөвлөгөөЛайфстайл

ЭХНЭРЭЭ ХҮНДЛЭХГҮЙ БОЛ АЗ ОД, СҮЛД ХИЙМОРЬ УРУУДАН ДОРОЙТДОГ

Эхнэрээ хүндлэхгүй харьцаснаар аз хийморь нь нүүр буруулдаг гэж ярьцгаадаг нь үнэний хувьтай гэж үздэг аж. Учир нь эмэгтэй хүний бодол эрэгтэй хүнийхээс хэд дахин илүү хүчтэй байдаг бөгөөд өөрийнхөө болоод эр нөхрийнхөө хувь заяанд нөлөөлөх чадвартай байдаг. Эмэгтэй хүн жаргалтай сэтгэл хангалуун байх үед эр нөхрийнх нь ажил үйлс бүтэлтэй, түүний өмнө бүхий л үүд хаалга нээлттэй аз завшаан үргэлж дагаж байдаг бөгөөд эмэгтэй хүний сэтгэл ханамжтай амьдралд нь амжилт таатай зүйлс татагдан ирдэг байна.Эмэгтэй хүний хүчээр дамжин эр хүнд амжилт таатай зүйлс татагдан ирдэг байна. Эмэгтэй хүний хүчээр дамжин эр хүнд амжилт цэцэглэлт эсвэл уруудалт доройтлын аль аль нь ирэх боломжтой гэж үздэг. Эмэгтэй хүн ертөнцийн нарийн дээд зүйлс, энергитэй холбоотой байдаг учраас, бодож төлөвлөсөн зүйлс нь илүү түргэн бүтэж байдаг.

Хэрэв эхнэр хүн гэр бүлийн амьдрал эр нөхөртөө сэтгэл хангалуун бус байвал эр нөхөр нь бодсоноо биелүүлэх амжилтанд хүрэх асуудал бэрхшээлтэй байдаг бөгөөд тиймээс ухаалаг эрчүүүд эхнэртэй хүндэтгэлтэй хандаж өөрийн замыг чөлөөлж байдаг. Тэд сэтгэн хангалуун жаргалтай эхнэр, өөрийнх нь амжилт, сайн сайхны эх булаг гэдгийг мэддэг байна. Мөн үүнтэй уялдаатай ухаалаг эхнэр эр нөхрөө амжилттай явуулахын тулд хэрэглээ хэрэгцээний хязгаараа мэддэг мөн ханашгүй сэтгэлийн бирд зангаасаа болгоомжилдог эгэл даруу зантай байдаг. Эр хүний нуруун дээрх ачаа хөнгөдхөөрөө хийморь сүлд нь уруудан доройтдог Уг нь би эрчүүддээ хандах гэсэн юм.

Гэтэл чаддаггүй. Ингээд их удаан бодож, их удаан эргэлзэж тээнгэлзсэний эцэст бүсгүйчүүддээ хандах захидал бичихээр шийдсэн маань энэ. Яг үнэдээ бол би өөрийнхөө эхнэртээ ч захидал бичиж үзээгүй хүн. Иймд буруу зөрүү юм байвал өршөөгөөрэй.Өнөөдөр Монголд 800,0 мянга гаран айл өрх байгаагийн талаас илүүгийнх нь амьдрал ахуйг бүсгүйчүүд маань нуруун дээрээ үүрч гадаа гарч эр, гэрт орж эм болж явна.Үүний цаана 200.0-300 мянган эрчүүд эхнэрээрээ тэжээлгэж 500-600 мянган хүүхдүүд ээжийн олж ирэх мөнгөнөөс шалтгаалж хоолтой хонох эсэх нь шийдэгдэж байгааг харж болохоор байна.

Гэтэл бас зовлон дуусах болоогүй үүнээс 90.0 мянга шахам бүсгүйчүүд маань “өрх толгойлсон эмэгтэй” хэмээн дуудуулж тэдний 80 хувь нь ядуу, нэн ядуу гэсэн ангилалд багтаж байна.Өнөөдөр Монголд дайн болоогүй атал эрчүүд маань хааччихваа. Монгол эрчүүдийн багагүй хэсгийн маань хийморь, сүр сүлд яахаараа ингэж доройтож эхнэр хүүхдээ ч тэжээж дийлэхээ больж ийм хулхи, хариуцлага хүлээх дургүй, хулчгар, ноён нуруугүй, амьдрах, тэмцэх чадваргүй болчих воо. Энэ явдал нэг хоёр хүний асуудал биш нэг хэсэг Монголчуудын маань зовлон болж байгаа учраас маш нарийн судалж учир шалтгааныг нь тодруулж гарах гарц, өөрчлөх бодлогыг даруй боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Одоохондоо энэ талаар бодох сэтгэлтэй, бас завтай нэг ч улс төрч, улс төрийн нам хүчин байхгүй байгаа тул бүсгүйчүүд та бүхэндээ хандахаас өөр арга алга.Монголын төр, Монгол эрчүүд яг ингэж сульдаж доройтсон үед бүсгүйчүүд маань хатамжлан босч ухаан бодол, хүчин зүтгэлээ эрчүүддээ болон улс орондоо зориулан сэргээн мандуулж байсан түүх хэдэн арваараа байна. Одоо энэ цаг нь ирж. Та нартаа бас л ачаа үүрүүлж нэгийг бодож хоёрыг хийгээч хэмээн уриалж байна.Учир нь бидний өнгөрсөн 20 гаран жилийн хугацаанд бодож байсан бодол, хийж байсан ажил үйлс, явж байсан зам мөр маань буруу байж хэмээн бодогдох болов.

1. Баян боловсролтой, гайгүй ажил төрөлтэй эрчүүдийн хойноос хүүхнүүд хошуурч байгаа бол яг ийм эмэгтэйчүүдэд нөхөр олдохоо больсон. Иймд айл бүр эрэгтэй хүүхдүүдийнхээ бие бялдар, оюун санаанд хамаг хөрөнгөө оруулсан дээр байна.Охидууд яахав айлын эхнэр хийж амьдарцгаана биз. Эр хүн тэжээх гэж зүтгэж байхаар үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж нөхөртөө эрхэлж, униж туниж явах нь айл өрхөд ч улс оронд ч тустай.

2. Мэргэжилгүй, боловсролгүй, ажилгүй, бага цалинтай, бүтэлгүйтээд байгаа, ууртай, хартай, архичин 50-иас доош настай бүх эрчүүдийг ямар нэг их дээд сургууль, коллеж, сургалт дамжаа, бясалгалын, бүжгийн клуб, бүр болохгүй бол фитнест явуулж дахин сургаж шинэ мэргэжил эзэмшүүлж орчиныг нь, харьцдаг хүмүүсийг нь, мэдлэг боловсролыг нь, ертөнцийг үзэх үзлийг нь өөрчлөх хэрэгтэй байна.Иймд эр нөхрүүдээ, аавуудаа хөөгөөд, хөтлөөд, чирээд ч болов ямар нэг юманд явуул. Ядаж үр хүүхдүүд нь энд тэнд ажилд орох, анкет бөглөхдөө миний аав ийм, тийм сургууль, сургалт дамжаа дүүргэсэн гээд нүүр бардам бичиж яваг.

3. Эрчүүдийн нуруун дээрхи ачаа нь хөнгөдхөөрөө л хийморь сүлд нь доройтож, архи дарсанд орж, ааш зан нь эвдэрч эхэлдэг. Иймд тэднийг бүү эрхлүүл. Урдуур нь орж мөнгө төгрөг олох гэж зүтгэж гадаа гарч эр болж байгаа бол бүсгүй таны буруу. Тэдэнд итгэж тэдний онгироож чадвал ертөнцийг өөрчлөх хүч эрчүүдэд бий.Тэр галыг нь бадрааж өгөх нь гэргий таны үүрэг. Иймд эр нөхөртэйгөө бүү хэрэлд, тэднийг бүү муул, тэднийг бүү загна, бүү зэмлэ, сурган хүмүүжүүлэх гэж хэзээ ч бүү оролд. Эрэгтэй хүн эхнэрийнхээ үгэнд орж засарч хүмүүжих их дургүй, та нар үүнийг хийж бараг чадахгүй байх. Хэрэв ингэж хүмүүжүүлж чадсан бол нөхөр чинь сургуультай гөлөгнөөс өөрцгүй болсон байгаа байх.Та гөлгөө тэжээх, арчлах, зугаацуулах хэрэгтэй болно.

Тэр таныг харахаараа зөвхөн сүүлээ шарвахаас өөр ид шидгүй амьтан болно. Гөлөгтэй амьдармаар байна уу, жинхэнэ эр хүнтэй амьдармаар байна уу гэдгээ сайн бодож байж эр нөхрөө дахин хүмүүжүүлэх оролдлогоо хийх эсэхээ шийдээрэй.

4. Үлгэрт өвгөн шулмас гэж байдаггүй эмгэн шулам гэж гардаг. Төрөл нэгтэнтэйгээ адилхан болчихгүй байхыг хичээргээрэй. Шулмын хажууд хэн ч тогтохгүй. Харин үлгэрт өвлийн өвгөн цасан охидоо дагуулан бэлэг тарааж явдаг биз дээ. Эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн цаад мөн чанар нь тэс өөр өөр юм шүү.Одоо яригдаад байгаа “жендер” эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрх энэ тэр бол тархи угааж бидний тогтоосон соёл уламжлалыг баллуурдаж арилгах гэсэн суртал ухуулга. Аягаа ээлжилж угаах бол тэгш эрх биш, харин завхарал.

Харин тэгж ярих юм бол хэдэн арван зууны турш бид бүсгүйчүүддээ давуу эрх эдлүүлж ар гэр, амьдрал ахуй, эд хөрөнгө, төр улсаа хүртэл тэндэндээ итгэж даатгадаг байсан юм шүү.Манайд ирсэн гадны бизнесменүүдийн нэг ойлгодоггүй юм нь нөхөр нь улс төрд орох, амжилтанд хүрэхээрээ хамаг бизнес, үл хөдлөх хөрөнгөө эхнэрийнхээ нэр дээр шилжүүлж эхэлдэг явдал. Баруунд бол ийм юм хэзээ ч байдаггүй. Тэнд хэрэв ингэвэл шууд гудманд хөөгдөөд гардаг гэсэн.Хамгийн наад захын жишээ гэвэл манай залуучуудын ажил үйлс өөдлөөд эхлэхээрээ эхнэртээ машин авч өгдөг. Машинтай бол түүнийг нь томруулж эрхлүүлдэг. Худлаа гэвэл гадаа гудманд гараад хар.

5. Монгол хүндээ хандах, Монгол гэр бүлдээ хандах Монгол төрийн бодлого бүхэлдээ буруу явж ирсэнээс болж хөл толгойгоо олохоо больсон өнөөгийн ийм нөхцөл байдалд бид тулж ирлээ. Өнгөрсөн хугацаанд Монгол төрийн бодлогыг тодорхойлж ирсэн улс төрийн намууд, улс төрчид үүнийг залруулж чадахгүй гэдгийг маш сайн ойлгоорой.Сайн бодож, их ухаарал, энэрэнгүй нинжин сэтгэлээр эрчүүддээ, эрэгтэй хүүхдүүддээ хандаарай.

Хийморь сүлд доройтоход хүргэдэг үйлдлүүд Эр хүн Айлд ороход гутлаа тайлдаг. Харин тэр айлын гэрийн шаахайг өмсөж болохгүй. Найз нөхөд идсэн хамаагүй гээд хүний хооллосон аяга таваг хэрэглэж болохгүй. Хол юманд явахдаа алчуураа авч явах нь мэдээж. Харин цэвэрхэн ч гэсэн бусдын алчуураар нүүр гараа арчиж болохгүй нь. Цээжээр өмсдөг хувцсаа бүсэлхийнээс дор шүүгээ юм уу шкафанд хийж болохгүй. Цээртэй ёсон гэнэ дээ эрчүүд ээ. Эмэгтэй хүн Бусaдтай өмд гутлаа сольж өмсөж болохгүй. Орoндоо бусдыг унтуулах бүү хэл хэвтүүлж болохгүй.

Хоолны үлдэгдэл шавхрууг бүү ид, асгаж байгаарай. Ээмэг, бөгжөө бусдад өгөх, бүр зүүлгэж ч болохгүй. Бусдад мах өгөхдөө жаахныг тасалж авч үлдэж бай гэнэ шүү Эмэгтэй хүний “эмзэг” газруудад хамаагүй хүрсэнээр эр хүний хийморь лундаа сүр сүлд харьдаг. Үс – эмэгтэй хүний үс бол түүний эрч хүч, түүний хүч чадал юм. Задгай тавьсан үс нь хавь орчны хүмүүст маш хүчтэй нөлөө үзүүлдэг хэдий ч, мөн үүний зэрэгцээ эмэгтэй хүн үсээ задгай тавьсан үедээ эрч хүчээ алдаж байдаг. Туршилт болгож, нэг өдөр үсээ задгай тавиад, маргааш нь үсээ богоод яваад үзээрэй. Ер нь үсээ хайртай хүнийхээ өмнө л задгай тавьж болно, учир нь Таны хүч бүхэл хорвоо ертөнц рүү биш, харин зөвхөн хайртай хүн рүү тань чиглэсэн байх ёстой!

Таны эрхэм зорилго бол эр хүний хайрын тэнгэр нь болох явдал ба харин эр хүн, Танаас урам зориг авч, бүх ертөнцийг Танд бэлэглэг! Нүд – эмэгтэй хүний оюун ухааныг илэрхийлдэг ба эмэгтэй хүний харц бусдын сэтгэлийг маш хүчтэй татдаг. Хэрэв эмэгтэй хүн нэг зүйл дээр 40-өөс илүү секунд төвлөрч харах юм бол, тэрээр энэ талаар бодож, түүнийг хүсэмжилж байдаг. Энэ нь эмэгтэй хүнд байгалиас заяагдсан аж. Тиймээс тэр тусмаа та нөхөртэй бол эрчүүлийн өмнө харцаа буулгаж байсан нь дээр.

Ингэх нь таны нөхөрт хэрэгтэй юм биш, харин Таны оюуны амар амгалан байдалд хэрэгтэй юм шүү. Хүзүүний ар шил – эмэгтэй хүний хамгийн сул бүсэд тооцогддог! Түүнийг байнга халхалж байх хэрэгтэй. Таны талаар муугаар ярьж байгаа хүмүүс рүү ар нуруугаа харуулж болохгүй, зөн билэгтэн нарын “ар нуруу руу хийдэг хараал” гэж нэрлэдэг хүчтэй хараалд өртөж болох юм шүү. Энэ цэг эрч хүчний хувьд маш эмзэг байдаг тул хамгаалалтын сахиусан зүүлт зүүвэл энэ бүсээ хамгаалж болно. Мөн үсээ сүлжсэн байвал маш сайн, ер нь өөрийн эрч хүчнээс илүү хүчтэй хамгаалалт байдаггүй.

Мөр, бугуй – бэлгийн хүчтэй эрч хүчийг ялгаруулдаг тул олонх ард түмний зан заншилд мөрөө халхлах, гартаа бугуйвч зүүх зэргээр өөрийнхөө эрч хүчийг хамгаалж, эрчүүлийн дурыг булаахаас сэргийлдэг байна. Сонирхолтой нь, харин хөх нь эрч хүч алдах бүс болдоггүй, гэхдээ энгэр задгай хувцас өмсөхдөө хэмжээ хамжааргатай байвал зохино. Хөх бол бэлгийн харьцааны бус харин эх хүний бэлэг тэмдэг. Тиймээс задгай даашинзыг хориглодоггүй (хэмжээ хамжааргатай байх ёстой гэдгийг дахин сануулъя).

Гэдсээ ил гаргах нь тийм ч аюултай биш, учир нь гэдэс бол эмэгтэй хүний чинээлэг амьдрал, түүний амжилт, түүний чадавхын билэг тэмдэг юм – тиймээс түүнийг ил гаргаж болно. Би энд гэдэсний талаар өгүүлэхдээ цавь бус, харин аюулхайн орчмыг заасан болно. Цавь болон гуя – энэ бол эмэгтэй хүний үр хөврөл тогтоох эрхтэнүүд байдаг газар, түүнийг халхалж байх ёстой. Энэ бол эмэгтэй хүний хамгийн чухал бүс, энд эмэгтэй хүний мөн чанарын цэцэг – умай байдаг!!!

Хэрэв тийшээ хүн бүр харах юм бол уг эмэгтэй өвдөж, түүний сарын “юм” хүндрэлтэй ирж, үр тогтоох эрхтэнүүд асуудалтай болдог. Гайхалтай нь тийшээ харж байгаа эрчүүлээс илүү өөр бусад эмэгтэйчүүлийн харц маш аюултай байдаг! Гуяа тодотгон харуулж болно, харин бариун хувцас өмсөх хэрэггүй. Тэгвэл биеийн эрч хүчний хөдөлгөөн алдагдана, өөрөөр хэлбэл бие барьсан өмд өмсвөл, эрч хүч эр хүний хэв шинжээр хөдөлж эхэлдэг (ер нь, стринг бол дотуур хувцасны хамгийн хор уршигтай хувилбар билээ). Арай чөлөөтэй өмд, өгзөгөө халхалсан цамц өмсөж байх хэрэгтэй.

Шагайнаас өвдөг хүртэл – удмын генийн цэгүүд байдаг. Олонх эрчүүлд эмэгтэй хүний шагай таалагддаг нь учиртай юм. Тэнд удмын болон ирээдүйд мэндлэх удам залгагч нарын эрч хүч цэнэглэгдэж байдаг. Түүнийгээ ил байлгах уу эсвэл халхлах уу гэдгээ өөрөө шийднэ биз ээ. Туршилт болгож, богино ба урт банзал өмсөөд, өөртөө төрж байгаа мэдрэмжээ харьцуулаад үзээрэй. Санамж: үүнийг хайртай хүндээ дэлгэн хэлэх албагүй, харин түүнийхээ дэргэд дур тачаал хүргэм хувцасаар гоёж, үсээ задгай тавин, нүд рүү нь эелдэг зөөлөн харцаар харж болно гэдгийг санаж яваарай. Бидний бэлтгэсэн нийтлэл таалагдсан бол шейрлэж найз нөхөдтэйгээ хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!