Алсын замдаа гарья гэхээр амьдралд хоргодоод Амьдралын хань түшиг минь болсон Алагхан үрээ орхино гэж бодохоор голоос гоогдоод. “Түр ч гэсэн үлдээгээч дээ” гэж түмэн олноосоо хандив хүсч байгаа юм аа

Хэдхээн хоногийн өмнө энэ энэ эмэгтэй над руу өөрийн биеэр мессеж бичлээ. Алсын замдаа гарья гэхээр амьдралд хоргодоод Амьдралын хань түшиг минь болсон Алагхан үрээ орхино гэж бодохоор голоос гоогдоод. Өглөө бүхэн амьд сэрүүн сэрэхдээ “Бурхандаа баярлалаа” гэж мянга түмэн удаа амандаа бувтнаж. Өнөөдрийн нар уулсын цаагуур ороход маргааш мандахыг нь дахин харах юмсан гэж, хүнд зовлон хөлнөөс минь тушсан ч хүрэх газар, хийж дуусгаагүй олон зүйл байгаа болохоор “Түр ч гэсэн үлдээгээч дээ” гэж түмэн олноосоо хандив хүсч байгаа юм аа.
Энэ үгийг минь олон дагагч нартаа хүргэж өгөөч гэж чин сэтгэлээсээ гуйсныг нь Админ нь та нартаа дамжуулан хүргэж байгаа юм шүү. Үдлээд буцдаг энэ богинохоон зайд бид бүхэн оршиж, бас амьдардаг. Дэлхий гэдэг нэртэй өртөөн дээр хэсэгхээн саатаад л дараачийн өөр өртөө рүү замдаа гарцгаадаг. Монголчууд бид сайхан сэтгэлтэй ч цөөхөөн ард түмэн. Бидний нэг иргэн энэ улсын хамгийн ариун өмч. Итгэл сэтгэлээрээ бүгдээрээ тал талаас хэдхээн минут зарцуулаад багахан ч гэсэн хандив босгоод өгвөл ямар вэ?
Царай нь ил гардаггүй ч танил дуу хоолойгоороо хэдийнээ сэтгэлд ойрхон санагдах ФМ-ын хөтлөгч Аззаяа бүсгүйд амьдралд бэлэглэе. Баяртай жаргалтай гээд олон мянган хүний сонорт чин сэтгэлийн дуун эгшигтэй мэндчилгээ хүргэснийх нь хариуд Элэг нэгт ахан дүүс та бүхэн маань туслаад өгөөрэй. Share бас хийж олон түмэндээ дамжуулж өгөөрэй.
Сайн байна уу өнгөт орчлон минь. Сайн байна уу Монголын минь элэг нэгт ахан дүүс минь. Намайг Тэрбишийн Аззаяа гэдэг 37 настай ганц бие өрх толгойлсон нэгэн ээж байнаа. Нэг хөөрхөн хүүтэй. Хүүгийнхээ төлөө бүхнээ зориулан бусдын л адил ажиллаж амьдарч явлаа. Гэнэт л хорт хавдар гэх аймшигт өвчинтэй нүүр тулан өвдөг сөхөрч ганц үрээ яахан орхиж явах билээ хэмээн амьд үлдэх гэж тэмцэж явнаа намайг зөвөөр ойлгоорой та бүхэн минь.
Дээрээс тэнгэр нурах шиг л бүх зүйлд сөхрөхөөр байвч би тулалдаж байгаа би тэмцэж байгаа. Намайг битгий аваарай үр минь арай л ахар байна шүү хэмээн наран ээж саран авхай мөнх хөх тэнгэр уул усандаа сүсэглэн залбирч өдөр бүр амьд сэрэхдээ талархах шиг. Өөрт байсан өөр гарц эргэн тойрныхон бид бүгд байгаа бүхнээ шавхан эмчилгээндээ зарцуулсаар арга буюу хүч доройтож ард түмнээсээ би өдөр бүр тусламж эрэх болсноо нуух юун. Үүнийг уншиж байгаа та минь надад сэтгэлийн өргөл өргөж итгэлийн галыг асаахад туслаач хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна.
Амьдрал баян даа даан ч баян. Би заавал эдгэнээ. Эдгээд олон сайхан зүйлсийг хийх маш их хүсэл байна. Шинжлэх ухаан техник хөгжсөн энэ үед төлбөр мөнгө нь байхад босоод ирэх бүрэн боломжтой болсонд талархаад баршгүй юм. Нэгэн ээжийн амьдралд дурлан амь ганц үртэйгээ ахин олон жил амьдрах итгэлийг надад дэвсэж буй та нартаа гүнээ талархаж буйгаа хэлье.
Би сэтгэлээрээ бол аль хэдийн эдгэчихсэн. Хүүгээ хөтлөөд та нартаа маш их баярлалаа би нь боссон шүү гээд инээгээд пост хийж байна гэж би төсөөлдөг. Надад тус болж шэйр хийн сэтгэлийн хандив өргөж буй та нартаа маш их бүр маш их баярлалаа. Буян нь буцаж ирэхдээ хур бороо мэт асгарах болтугай. Танай гэр бүлд азжаргалын дээдийг чин сэтгэлээсээ хүсье