Хоолны жор
Би амьдралдаа ийм гоё амттай өндөгтэй бифштекс идэж байсангүй. Энэ жороор гэртээ хийгээрэй

Жор:
- Үхрийн 2-р зэргийн мах – 115 гр
- Хонины сүүл – 17 гр
- Ус – 12гр
- Давс – 2 гр
- Повоор – 2 гр
- Хагас боловсруулсан жин – 100 гр
- Өндөг – 1 ш
- Өөхөн тос – 15 гр
- Хачир – 150 гр
- Шарсан махны шүүс – 50 гр
Хийх арга:
Тарган үхрийн хаа, гуяны цул махнаас том нүхтэй дан шүүртэй машинаар нэг удаа машиндаж, хонины сүүлийг гараар жижиг дөрвөлжин хэрчиж холиод давс, повоороор амталж шүүслээд нэг тавганд 1 ширхэгээр тасалж, 2-2.5 см зузаан, хавтгай дугуй хэлбэртэй хэвлээд бага тостой хайруулд 2 талыг нь жигд хайрагдтал шарж болгоно.
Таваглаад дээр нь шарсан махны шүүс дусааж, нүдэлж шарсан өндөг тавиад шарсан төмс, цагаан будаа, ногоон вандуй, өргөст хэмх, улаан лооль зэргээр хачирлана.