А.Ганчимэг өөрийнх нь тухай бичсэн зүйлийг уншаад уйлжээ

Та бүхэнд жүжигчин А.Ганчимэгийн талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Тэрээр 1990 онд Улаанбаатар хотод төржээ. Эцэг эхээсээ гурвуулаа бөгөөд нэг эгч, нэг дүүтэй аж. Аав, ээж хоёр нь Монгол даатгал компанид ажилладаг. Эгч Уянгаа нь Худалдаа хөгжлийн банкинд, дүү нь МУИС- ийн оюутан .
Тэрээр 1998 онд 84 дүгээр сургуульд элсэн орсон. Анх хуучин циркийн акробатын дугуйланд явдаг байсан. Мөн гурван жил нугарч байгаад больсон . Түүнийг ээж нь Хүүхдийн ордны драмын дугуйланд оруулсан байна. Ингээд зургаан жил суралцсан.
84 дүгээр сургуульд сурч байгаад зургаадугаар сургууль руу шилжээд, наймдугаар ангидаа Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийн математикийн ангид суралцаж байгаад 44 дүгээр сургуульд орж, 2005 онд төгссөн.
А.Ганчимэг онц сурдаг байсан болохоор ес, аравдугаар ангиа нэг жил хамт сурч төгссөн. Харин 2010 онд Соёл урлагийн их сургуульд суралцаж жүжигчний мэргэжил эзэмшсэн . Тэрээр сургуулиа төгсөөд шууд УДЭТ-т жүжигчнээр ороод хоёр жил ажиллаж байгаа Хувьсал продакшинд харьялагдах болсон.
Жүжигчин А.Ганчимэгийн анхны уран бүтээл нь “ Халуун сэтгэл ” кино ажээ. “Помогите нам 2” буюу “Хуваарьгүй нислэг”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” Нэг хоёрын гурав аа” зэрэг кинонд тоглосоноор нь үзэгчид сайн мэднэ. Мөн богино хэмжээний кино “Анхны болзоо”, “48 цаг”, “Flower”, ‘’Thank you mum’’ гэх кинонуудад тоглосон байна.
Анхны дэлгэцийн уран бүтээл болох “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” УСК 2013 оны 9 сарын 12-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд нээлтэд ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл өөрийн биеэр хүрэлцэн ирж “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгийг гардуулсан юм.
Түүний бүтээхийг хүсдэг дүр: Мөрөөдлийн дүр нь Жульетта аж. Түүнээс гадна түүхэн дүрд тоглож, өөрийгөө сорихыг хүсдэг гэнэ.
Жүжигчин А.Ганчимэгийн бүтээсэн түүхэн жүжгүүд цөөнгүй байдаг аж. “Тэмүүжин” жүжгийн Бөртэ хатны дүр дээр ажилсан.
Ямар эрчүүд таалагддаг талаараа хэлэхдээ: “ Эрэгтэй хүний хувьд зориг зүрх байх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Гэхдээ ухаан мэдрэлгүй юм руу дайраад орчихдоггүй, шударга, үнэнч, хамт байхад хөгжилтэй байвал гоё санагддаг. Ноомойгоод, хажууд байхад уйтгартай байвал онцгүй биз дээ. Зоригтой, хөгжилтэй, үнэнч хүмүүс надад таалагддаг” гэжээ.
А.Ганчимэг 2014 онд хөөрхөн охинтой болсон. Хайрын тухай: “Миний хувьд хайр гэдэг бол хүнээс гарч болох хамгийн сайхан, хамгийн нандин мэдрэмж. Хайртай бол хартай гэдэг. Хардахаасаа илүү тэр хүнийг харамлах нь илүү аятайхан санагддаг” гэж нэгэн ярилцлагандаа хэлсэн байдаг.
Урлагийн хүмүүс олны нүдэнд ил мөн олон ярианд өртдөг бөгөөд түүндээ бүүр дасал болсон байдаг. Тэгвэл жүжигчин бүсгүй маань өөрийнхөө тухай бичсэнийг уншаад шоконд ороод, уйлж байсан удаатай аж.
Наадмын тухай түүний дурсамж: Наадмын хуушуурыг махгүй байхыг хараад уур нь хүрч ёс юм даа хэмээн хүчээр шахуу идэж тэр өдөртөө л уур бухимдалтай явж байсан аж. Ямар сайндаа л залуу жүжигчин маань “Би наадамд дуртай. Гэхдээ махгүй хуушуур хаа сайгүй зарагддаг болохоор уур хүрээд байдаг юм. Миний хувьд мах идэлгүй өнжсөн өдрийг үзэн яддаг” хэмээн хэлжээ. Тэгэхээр залуу жүжигчин маань ууртай явж байвал мах идээгүй гэж бас ойлгож болох нь ээ.
А.Ганчимэг “Хувьсал”-ын “Атганд үлдсэн эрдэнэ” УСК зориулж үсээ хусуулжээ. Тус киноны зохиолыг МУГЖ У.Уранчимэг жүжигчин А.Ганчимэгт зориулан бичсэн байна.
А. Ганчимэг 8-р анги хүртлээ бараг хонгоо хүрсэн урт үстэй байсан аж. Тэр хамгийн анх 9-р ангийн шинэ жилээр олон нийтийн газар үсээ задгай тавьж явсан. Тэрээр 8-р ангийн урлагийн үзлэгээр хамтлагын бүжигт орчихоод муу бүжиглэсэн гэж өөрөө өөрийгөө зэмлээд 00-н хажууханд хоёр хөлөө жийчихээд уйлж байсан удаатай гэнэ. Жүжигчин бүсгүй маань нохойд хайртай бөгөөд Пенси хэмээх нэртэй нохой тэжээдэг аж.