//ookroush.com/4/6417282
Мэдээ Мэдээлэл

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нялх хүүхдийн хамрыг муур гэмтээснээс болж нaс бapжээ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хоёр сартай эмэгтэй хүүхэд нaс бapсан харамсалтай хэрэг гарсан байна.

Тодруулбал, энэ сарын 8-ны өдөр тус суманд оршин суух бүртгэлтэй нялх хүүхдийн хамрын зөөлөн эд ухагдан, нүүр толгой хэсэгтээ олон тооны цэгэн шархтай нас барсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.

Урьдчилсан байдлаар хүүхдийг унтаж байх үед муур хамрын зөөлөн эдийг нь идсэний улмаас нас барсан гэж үзсэн байна.

 

Хамар яагаад битүүрдэг вэ?

Хүний хамрын үүдэвч хэсэгт байдаг олон тооны үсэнд гаднаас орсон тоос шороо шүүгдэн цэвэрлэгддэг. Харин хамрын хөндийн доод, дунд самалдагт байх маш нягт хялгасан судсан торлог бүтэц нь их дулаан, чийглэг шингэн ялгаруулдаг бөгөөд хамрын хөндийгөөр урсах агаар үүний тусламжтайгаар бүлээсэж бас чийглэг болно.

Өрөө тасалгаа хэт халуун, хуурай, тоосонцортой байгаагаас хамар битүүрдэг. Хүүхдийн хамар гүйцэт хөгжөөгүйгээс /өөрөөр хэлбэл хамар дотор нь үс ургаж амжаагүй байгаагаас/ элдэв тоосонцорыг шүүлгүй шууд хүлээж авдаг. Хамар нь их битүүрдэг хүүхдийн чих өвдөх магадлал өндөртэй.

Нярай хүүхдийн нусыг нь амаараа сорж авч болохгүй

Нярай хүүхдийн хамар битүүрээд байвал нусыг нь амаараа сорж авч болохгүй. Ингэж цэвэрлэхэд хүүхдийн нус амархан сугарч гардаг ч хамрын салст, мөгөөрсөн нуруунууд гэмтэж хожим том болохоороо хамар нь дандаа битүүрдэг болчихдог.

Хэвтэж байгаа нялх хүүхэд гулгивал хамар руу нь ордог. Ингэж хамарт орсон сүү нустай холилдон хатаж амьсгалах замыг бөглөнө. Хүүхдийн хамар ханиад томуу тусаагүй бол юунаас болоод битүүрч байгааг ажиглаж мэдэхийг хичээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!