20 жилийн өмнө авна гэж өөртөө өгсөн амлалтаа биелүүлж G-Class автомашинтай болсон бүсгүй

Япон тураах даруулга хэмээх фэйсбүүк хуудаснаас бизнесээ сурталчилхын хажуугаар өөрийн амьдралын хэв маягаа илэн далангүй илэрхийлдэг уг бүсгүй 20 жилийн өмнөх мөрөөдлөө биелүүлсэн тухайгаа хуваалцжээ.
Тэрээр: 2001 онд хоёр жил шахуу айлд гэрийн үйлчлэгч хийж байсан. Тэгэхэд гэрийн эзэн ах эхнэртээ нэг бенз өөртөө нэг бензийг авч өгч байлаа. Тэр үед би бенз гэдэг машиныг л авч унанадаа гэж өөртөө амласан. Тухайн үед бенз битгий хэл миний хүү ч гараагүй байсан үе шүү дээ.
Би өөрөө боломжтой болохоороо санхүүгийн эрх чөлөөнд хүрснийхээ дараа бенз авна гэж боддог байдаа. Гэхдээ тэгэх их буруу юм байна лээ. Хүн ер нь боломж нь олдвол авчих хэрэгтэй юм байна лээ. Ямар ч байсан өөрийн гэсэн орох орон авсан, хүүгээ тусад нь гаргалаа. Маш олон газар авсан, шинэ дэлгүүрээ худалдаж авлаа. Би давхар давхар маш олон ажил хийдэг. Нэг хүнд ахадсан ажлыг ганцаараа хийдэг. Ажлын араас тууштай шургуу явсныхаа ачаар ийм сайхан машин авлаа. Анх байр авчихаад карантнаас нь ус гоожиж байхыг нь хараад итгэж ядаж байсан шигээ энэ машинаа авчихсан ингээд зогсож байгаадаа итгэж чадахгүй байна.
Машиний үнийг ерөнхийд нь хэлэхэд зэрэглэл сайтай хотхоны 3-4 өрөө байрны мөнгөөр машинаа авсан байгаа. 20 жил мөрөөдсөн мөрөөдлийн машинаа авсандаа маш их баярлаж байна. Машинаа би 3-5 жил унасны дараа хамгийн сүүлийн үеийн он залуу загвараас нь авна гэж бодож байна. Хүний хүсэл мөрөөдөл гэж биелэдэг юм. Биелэшгүй зүйл гэж байдаггүй гэлээ.
Түүний хувьд өдгөө 40 гарч 50 дөхөж яваа ч өөрийн бие галбир гадаад төрхөндөө тун сэтгэл хангалуун байдаг гэнэ. Учир нь тэрээр 40кг турж чаджээ.