//ookroush.com/4/6417282
Шар Мэдээ

Г.Эзэнмөнх: Аавынхаа мөрөөдлийг биелүүлж, урлагийн хүн болсондоо баяртай явдаг

Эмоци продакшны залуу жүжигчин Г.Эзэнмөнх хошин урлагаас гадна дэлгэцийн урлагт хүчээ сориод удаж байгаа билээ.

Түүнийг 9009, Хувь тавилангийн ээдpээ, Гурван найз зэрэг уран бүтээлээр нь хүмүүс хэдийнээ танидаг болсон билээ.

Уран бүтээл хийхийн зэрэгцээ Монгол шуудан ТӨХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн зар сурталчилгаа идэвхжүүлэлт хариуцсан мэргэжилтнээр давхар ажилладаг.

Ажлын хажуугаар хувийн амьдралаа ч төвхнүүлээд амжсан адтай залуугийн үзэсгэлэнт эхнэрийг Уянга гэдэг.

Хосууд амьдраад багагүй хугацааг туулж байгаа бөгөөд хөөрхөн 2 охины аав ээж болцгоосон юм.

“Эмоци” продакшны жүжигчин, МУСТА Ганбатын Эзэнмөнхийг урьж ярилцлаа. Тэрбээр хошин урлагаас гадна дэлгэцийн урлагт үзэгчдийн сэтгэл, зүрхэнд хоногшсон олон дүрийг амжилттай бүтээгээд амжсан. Мөн чамгүй дуулах авьяастай гэдгээ “Дуэт, дуэль” шоуны ялагч болж харуулсан билээ. Уран бүтээлийн завгүй ажлынхаа хажуугаар “Монгол шуудан” ТӨХК-ийн бизнес хөгжлийн хэлтсийн зар сурталчилгаа идэвхжүүлэлт хариуцсан мэргэжилтнээр ажилладаг уйгагүй хөдөлмөрч нэгэн юм.

-Боксын спортоор хичээллэж байсан гэдэг. Урлагийн мэргэжил эзэмшээд боксоо орхисон хэрэг үү?
-Жүжигчний мэргэжил эзэмшихээсээ өмнө дунд сургуульд байхад хөнгөн атлетикийн дугуйланд явдаг байлаа. Ер нь би бүх төрлийн дугуйлан секцэд бүртгүүлж явдаг хүүхэд байсан. Тэр дундаас хамгийн эрчимтэй явсан нь боксын секц. Өсвөр үеийн улсын аваргад 1996 онд явах гэсэн чинь ээж дургүйлхээд “Чи боксоо боль. Т.Үйтүмэн гавьяатын ярилцлагыг зурагтаар үзлээ. Боксын спорт чинь эрсдэл ихтэй, аюултай юм байна, тэмцээнд явж болохгүй”гээд хориглоод болдоггүй. Тэгээд ээжийн хүссэнээр боксын дугуйлангаас гараад, сагсан бөмбөгийн дугуйланд орсон. Аравдугаар анги төгсөх хүртлээ сагсан бөмбөг тоглолоо. Оюутан болоод оюутны лигт нэг хэсэг тоглосон. Харин одоо спорт гэж явах цаг зав боломж гарахгүй, урлаг, уран бүтээлийн завгүй ажилтай явна.

-Замын-Үүдэд бага нас тань өнгөрсөн гэл үү. Ямар хүүхэд байсан бэ. Жүжигчний мэргэжилтэй болох багын чинь мөрөөдөл байсан уу?
-Би уг нь Улаанбаатар хотод төрсөн хүүхэд. Дорноговь аймгийн төв Сайншандын Дэнжид миний хүүхэд нас өнгөрсөн. Сүүлд 9-10 ангиа Замын-Үүдэд төгссөн. Би нийгмийн идэвх сайтай хүүхэд байлаа. Бага ангиасаал урлаг, уран сайхны бүхий л тэмцээн, уралдаан, урлагийн үзлэгт оролцож, дуулж, бүжиглэдэг байв. Ардын бүжиг бараг арван жил бүжиглэсэн. Тэгээд бас болоогүй ээ, сургуулийнхаа шинэ жилийн алиалагч болно. Энэ бүхэн миний урлагийн мэргэжлийн суурь болсон байх. Жүжигчин болно гэж нэг их мөрөөдөж байгаагүй. Яагаад ч юм X анги төгсөөд гэнэтхэн СУИС-д шалгалт өгч үзмээр санагдаад өгсөн чинь тэнцчихсэн. Хожим сонссон аав минь арван жилээ төгсөөд УБДС-ийн кино драмын ангид шалгалт өгч байсан юм билээ. Тэр шалгалтад аав тэнцээгүй гэсэн. Шалгалтад унасандаа хор шар нь хөдлөөд, өөр сургуульд оролгүй гурван жилийн цэрэгт явсан гэдэг. Би одоо урлагийн мэргэжлийн хүн болчхоод эргээд хархад огт санамсаргүй байдлаар аавынхаа хүсэл, мөрөөдөл, хийж бүтээж чадаагүй зүйлийг гүйцээж яваа. Аавынхаа мөрөөдлийг биелүүлж урлагийн хүн болж яваадаа дотроо баярладаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!