Влогчин Сувдаагын нөхөр Брентон Facebook-ыг үүсгэн байгуулагч Marck Zuckerberg-ын дүү…

Suwdaa Sherwood” гэр бүлийн влогоор нь манай зарим уншигчид тэдний гэр бүлийг мэдэх билээ. Америк нөхөртэй 3 хүүхэдтэй Сувдаа хэмээх Монгол бүсгүй өөрийнхөө амьдрал, гэр бүлийн зовлон, жаргал, гээд амьдралынхаа нэгээхэн хэсгийг харуулсан влог хийдэг үлгэр жишээ гэр бүл. Тус влогоос та аз жаргал, хүүхдийн инээд хөөр, аав ээжийн бие биенээ хайрлах хайр, хүндэлэлийг мэдрэх болно.
Сувдаагийн нөхрийг Брентон гэдэг бөгөөд хосууд 2 хүү нэг охинтой байсан бол саяхан дахин шинэхэн хүнээ өлгийдөн авжээ. Хэдий хоёр өөр оронд төрж өссөн ч хайраар холбогдож бие биенийхээ түшиг тулгуур болж, энэ л сайхан амьдралд гэгээн сайхан түүхээ бичиж яваа хоёр хос маань дахин үрийн зулай үнэрлэж 9 сарын 3-ны өглөө 09 цаг 03 минутанд хүүгээ өлгийдөн авжээ.
Сувдаа өөрийн цахим хуудаснаа сайхан ханийнхаа халамжинд бөмбөрөөд ямар ч гэсэн хөөрхөн тэнхрээд авсаан. Жирэмсэн бөгөөд нялх биетэй эхнэрээ боломжоороо хайрлаж, халамжилж, сэтгэлээр нь дэмжиж байгаарай эрчүүд минь. Хөөрхий гэргий тань хөөрөөд баярласан сэтгэлээр таныг буцаагаад хэд дахин илүү хайрлах вий. Хүний тээдгүйг тээж байгаа юм шиг, хүний гаргадгүйг гаргасан юм шиг гэх мэт хатуу үгийг хэлж сэтгэл рүү нь хар ус цацаж хэрхэвч болохгүй шүү хэмээжээ.
Мөн тэрээр ээжийн тансаг энгэрийн зүүлт. Эхийн сэтгэл гэж нээрээ агуу зүйл байдаг юм байна аа. Хүүхэд нэмж гаргах болгонд тэднийгээ хайрлах хайр хэд дахин өсөх юм. Анх том хүүгээ агаа болгох гэж байхдаа, хүүгээ хар нялхаар нь агаа болгож байгаадаа гэмшиж, өрөвдөн хайрлан, охиноо яг Брэтт шигээ хайрлаж чадахгүй юм шиг санагдаж байж билээ. Тэгээд л охин минь гараал ирсэн чинь юун тэр мангар бодол алга болж, зүрх минь хоёр дахин томорсондоо. Түүнээс хойш шинэ беби гарах бүрт л тэднийгээ хайрлах хайр улам л өссөөр.
Б.Сувд нь Улаанбаатар хотод төрж Багануурт өсжээ. Хамгийн анх нөхөртэйгээ Багануурт сүмийн номлогчоор ирэхэд нь танилцаж байсан аж. Хосууд болзож, найзалж байгаад гэрлэх шийдвэрийг гаргаад Монголдоо одоогоос 9 жилийн өмнө хуримаа хийгээд удалгүй АНУ-д амьдрахаар зорьж.
Сувдаагийн нөхөр бол Брентон гэх Америк залуу бөгөөд тэд Америкт гурван хүүхдийн хамтаар амьдардаг аз жаргалтай хосуудын нэг. Брентон даруухан тэрээр маш сайн аав. Тэрээр Монгол хэлээр маш сайн ярьдаг учраас тэд маргахдаа бүр Монгол хэлээр л маргалддаг гэнэ шүү. Учир нь тэдний хүүхдүүд болон гэр бүлийнхэн нь Монгол хэлээр хурдан ярихад тийм ч сайн ойлгож чаддаггүй учраас бусдад яриагаа ойлгуулахыг хүсээгүй үедээ Монголоор ярилцдаг гэнэ.
Харин саяхан Брентоныг Facebook-ыг үүсгэн байгуулач Mark Zuckerberg-ийн дүү хэмээх хөгжилтэй шуум яван олон хүмүүсийг гайхширалд оруулаад авчээ.Царай дүр төрх адилхан хоёулаа ази эхнэр сонгосон нь хүмүүсийг улам тэгж бодоход хүргэсэн гэнэ шүү.
Эх сурвалж: zindaa.club