//ookroush.com/4/6417282
Шар Мэдээ

Мисс Шүүдэрцэцэгийн шинэ найз залуутай танилц…

Монголын урлагт тодрон гялалзаж байсан хосууд бол УДЭТ-ийн жүжигчин Э.Тодгэрэл болон түүний найз бүсгүй мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэг. Тэдний хувьд “Бид гурвын болзоо” киноны зураг авалтын үеэр дотносож, улмаар мисс бүсгүй экс найз залуу реппер Tempo-г орхиж, хамтдаа амьдарч байсан. Гурван жил хэртэй үерхэсэн тэд салалтаа албан ёсоор зарлаагүй ч, жүжигчин бүсгүй АНУ-д очсон даруйдаа “нүүрээ бууруулсан” гэдэг.

Сүр дуулиантайгаар найз бүсгүйнхээ араас АНУ-ыг зорьсон жүжигчин Э.Тодгэрэл ч төд удалгүй эх орондоо ирсэн. Ирсэн даруйдаа эмээтэйгээ влог хийж, улмаар бодибилдэнгээр хичээллэж, туранхай өндөр залуугаас булчин шөрмөс нь зангирсан, “хүүхнүүдийн харц булаам” залуу болон хувирсан.

Хэзээд Шүүдрээдээ үнэнч шүү хэмээдэг байсан тэрээр Шүүдрээгээ инстаграм хуудаснаа дагахаа больсон нь саяхан. Харин Мисс Шүүдэрцэцэг шинэ найз залуутай болсон уу. Өөрийн инстаграм хуудаснаа нэг залуутай авхуулсан сторигоо оруулжээ. Хэнч хаанаас ч харсан Найз залуу гэхээр дотно зургаа авхуулжээ

Америкийн нэгдсэн улсын Лос-Анжелес хотод арван нэгдүгээр сарын 20-ны өдөр болох сайхан бүсгүй шалгаруулах “Miss Asia USA” тэмцээнд Монгол улсаа төлөөлж жүжигчин П.Шүүдэрцэцэг оролцохоор болсон. Харин дуучин С.Сэрчмаа Монгол улсаасаа анх удаа уг тэмцээнд ая дуугаа өргөхөөр болсон байна.

Жүжигчин П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний талаар өөрийн цахим хуудаснаа “Тэмцээний финалын өдөр 11-р сарын 20-нд болно.Хүний нутагт миссийн олон улсын тэмцээн гэдэг чинь харагдаж байгаа шигээ хялбар байдаггүй л юм байна. Голоор нь шантрах ухармаар санагдах үе их байдаг юм байна. Тусалж дэмжиж байгаа гэр бүл, найз нөхөд, ах эгч нартаа маш баярлалаа. Хол хирнээ үргэлж хажууд байгаа юм мэдрэмж өгдөг та нарынхаа урмын үг бүхэнд талархъя” гэж бичжээ.

Сайхан бүсгүй Шүүдэрцэцэгийн сүүлийн үеийн зурагнуудаас хүргэе

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!