//ookroush.com/4/6417282
Сонин хачин

Энэтхэгт 70 настай хосууд анхныхаа хүүхдийг тун амжилттай төрүүлжээ.Тэрээр дахин…

Тэрбээр дахин хүү төрүүлэхийг хүсэж байна. Энэтхэгийн 70 настай иргэн Ражо Деви хүүхэд төрүүлжээ. Өтөл насандаа хүүхэд төрүүлсэн эмэгтэйн тухай Энэтхэг даяар хурдацтай тархаж орон нутгийн аялагчдад зориулан тэдний амьдардаг тосгон руу маршрут гаргахад хүргэсэн байна. Ражо гуай охиноо өнгөрсөн жилийн 11 дүгээр сард төрүүлжээ.

Тэр ч байтугай хүүхдээ хөхөөрөө хооллож байгаа гэнэ. Тэд хүмүүст хүүхдээ дуртайяа харуулж, хэрхэн төрснөө ч цааргалахгүй ярьж байгаа аж. Британийн “Гарден” сонинд бичсэнээр Ражо болон түүний нөхөр 72 настай Баба нар жирийн л тариачин.

Тэд 12,14 настайдаа сүй тавьж хэдхэн жилийн дараа гэрлэсэн ч хүүхэд гараагүй аж. Орон нутгийн мэргэн хүмүүс янз бүрээр аргалсан ч амжилт олоогүй гэнэ. Энэтхэгт хүүхэдгүй гэр бүлийг орчин тойрныхон нь таагүй хүлээж авдаг. Хүмүүс Бабаг эхнэрээ хаяж, хүүхэд төрүүлж өгөх эмэгтэйтэй суухыг байнга зөвлөдөг байжээ. Баба 40 жилийн өмнө эхнэрийнхээ дүү Омнитой хамтран амьдарч хүүхэдтэй болохыг хүссэн ч мөн л амжилт олоогүй аж.

Тэд эв найртайгаар ярилцан гурвуулаа нэг гэрт амьдарч байжээ. Тэднийг дэлхий ертөнцтэй танилцуулдаг ганц зүйл нь зурагт. Сонин уншдаггүй. Гэр бүлд нь бичиг үсэгтэй хүн ч байхгүй аж. Харин тэд зурагтаар 60 настай эмэгтэйд үр шилжүүлэн суулгах мэдээ үзжээ. Баба, Ражо, Омни нар 100 км-ийн зайд орших Хизар хотын эмнэлэг рүү явж ийм үйлчилгээ авахыг хүсчээ.

Төлбөр нь 175 мянга рупи буюу 3.5 мянган ам.доллар байсан аж. Тэд хоёр үхэр, цагаан будааныхаа ургацын зарим хэсгийг зарж донор өндгөн эс худалдан авсан байна. Ражо 62 настай дүүгээ үр тээгч болгох саналтай байсан ч эмч нар түүнийг өөрөө тээж чадна гэж үзсэн аж.Ийнхүү нөхрийнх нь э.сийг до.нор өндгөн эстэй нийлүүлснээр бяцхан Навин төржээ.

Хүмүүс тэдний эрүүл мэндийн талаар багагүй санаа тавьдаг. Гэвч Ражо “Би сайн биетэй. Талбайд 12 цаг ажилладаг. Эмч нар намайг 40 настай хүн шиг гэж хэлдэг. Дахиад 15 жил амьдарна гэж найдаж байна. Тэгвэл охин маань нөхөрт гарна. Тэгээд ч миний дүү Омни байна” гэжээ. Тэд ингээд ч зогсохгүй дахин мөнгөтэй болж хүү төрүүлэх хүсэлтэй байгаа гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!