Шар Мэдээ

Хөдөө очиж амьдрахаар шийдсэн хосууд: Хvvхдийнхээ аюyлгvй байдал, эрүүл мэндийг бодвол хөдөө амьдрах нь дээр санагдсан

Залуу гэр бүлүүд хотоос гарч, төрөлх нутаг руугаа нүүн, тэндээ өөрсдийн чадах зүйлээрээ хөрөнгө оруулахыг эрмэлзэж эхэлсэн. Үүний нэг жишээ болсон хос М.Орхонсэлэнгэ, М.Мөнхсайхан нар юм. Тэд Дорнод аймгийн Хэрлэн сум руу нүүжээ. Байгаль сайтай, хүмүүсийн харилцаа нь ч таатай санагдсан болохоор ‘энд амьдарвал сайхан юм байна’ гэж бодож байснаас үнэхээр явчихна гэж бодож байсангүй аж.

Өчигдөр нөхөр бид хоёр машиныхаа улсын дугаарыг Дорнодынхоор солиулсан. Очоод бэлэн байрандаа бага зэрэг засвар хийгээд л орчихно. Ер нь нүүхээр бэлтгэлээ хангаад дууссан. Манай нөхөр хотод амьдраад ес дөх жилээ болж байна. Харин би оюутан болоод хотод орж ирсэн. Анх бид хоёулханаа байхдаа хотод амьдрах их сайхан санагддаг байсан юм. Гэхдээ хүүхэдтэй болохоор өмнө нь тоодоггүй байсан олон зүйл том асуудал болж гарч ирдэг юм билээ.


Хүүхдийнхээ аюyлгvй байдал, эрүүл мэндийг бодвол хөдөө амьдрах нь дээр санагдсан. Улаанбаатарт агаарын боxupдол, чимээ шуугиан, тvгжрээ ихтэй шүү дээ. Хүүхдээ салхинд гаргах гэхээр л хэдэн цаг тvгжuрч явах шаардлага гардаг. Байнга ингэж явах хэцүү. Одоо хүү маань арван сартай. Том болохоор нь цэцэрлэг, сургуульд оруулах хэрэг гарна.


Гэтэл хотод энэ бүгд хүрэлцээ муутай байдаг нь залуу гэр бүлийн хувьд хэцүү асуудал болдог. Тэгээд л хүүгээ цэцэрлэгт орохоос нь өмнө хөдөө рүү нүүхээр шийдсэн юм. Бид одоо түрээсийн байранд амьдардаг. Энэ нь ч нүүх шийдвэрт маань их нөлөөлсөн. Бид хамт амьдарч байхдаа 10 гаруй сая төгрөгийг зөвхөн түрээсэнд зарцуулсан.


Би хөдөөний айл гээд блог хөтөлдөг хосыг хараад өөрийн хийж чадах зүйл хийгээд хөдөө очиж амьдрах юмсан гэж их боддог байсан.


Хүмүүс бүгд л хотод шuгдэж байхаар орон нутагт очоод амьдарвал улс оронд ч хэрэгтэй шүү дээ.


Бид анх цахим хуудсандаа нийтлэл бичихдээ олон хүнд хүрнэ гэж бодоогүй ч үнэхээр олон хүн эерэг сэтгэгдэл үлдээсэн байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!