Шар Мэдээ

Жүжигчин Б.Баярмаагийн “хөөрхөн охидууд”

Анх “Ийм нэгэн дурлал” киноны Бүжингийн дүрээр олонд танигдсан Б.Баярмаа сүүлийн үед нэлээн эрэлттэй эмэгтэй жүжигчдийн тоонд ороод байгаа.
Өөрт оногдсон дүрээ чадварлаг амилуулчихдаг тэрбээр эрчүүдийн хамгийн халуухан эмэгтэйгээг тодорч, олон аавын хүүгийн харцыг булааж яваа үзэсгэлэнтэй бүсгүй билээ.

Тодруулбал “Playboy Mongolia” сэтгүүл 2014 оны хамгийн халуухан 10 эмэгтэйг онлайнаар шалгаруулсан бөгөөд тус санал асуулгад жүжигчин Б.Баярмаа хамгийн их санал авч “Монголын хамгийн халуухан бүсгүй”-ээр шалгарсан юм.

Залуусын зүрхийг шархлуулж яваа энэ бүсгүй өдгөө гурван хөөрхөн охин нэг хүүгийн ээж болсон бөгөөд ханьдаа халамжтай сайн гэрийн эзэгтэй гэнэ.

Түүнийг хэн ч, хаанаас нь ч харсан дөрвөн хүүхэд төрүүлсэн гэж хэлэхээргүй харагддаг бөгөөд цахим ертөнцийн найзууд нь түүнийг ”Баярмаа чи чинь гурван хүүхдийн ээж болчихоод яаж ийм байдалтай явж чадаж байна вэ, ямар аргаар жингээ барив, хүүхдээ яг өөрөө төрүүлсэн юмуу, гоо сайхны хагалгаанд орж, өөхөө соруулсан юмуу” гэхчлэн элдэв асуултуудаар булдаг ажээ.
Гэхдээ мэдээж түүний хамгийн их сонсдог үг нь “хөөрхөн” гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!