Сонин хачинШар Мэдээ

Дуучин М.Нарантуяа: “Хятадууд яс юман дээр биднээс ч шударга!!!”

Урд хөрш хилээ хааж, Эрээн хотод хөл хорио тогтоосноос хойш зах худалдааны төвүүдийн лангуу хоосорч, гурил махтайгаа үлдэв. Өмнө нь шатахууны хомсдлоор түрий барьж худалдаачид үнийг үндэслэлгүй нэмсэн.

Импортын бараа, бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг БНХАУ-аас авдаг манай улсын хувьд хил хаагдах бүрт хүнсний хомсдолд ордог нь нууц биш. Эрэлтээ дагаад хүнс, барааны үнэ нэмэгдэх нь ч ердийн үзэгдэл болжээ. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дагаад дотоодын үйлдвэрлэгчид ч бас үнээ нэмэх болжээ.

Дуучин Нара өөрийн цахим хуудаснаа үзэл бодлоо шулуухан хэлчихдэг бүсгүй билээ. Тэрээр саяхан дуучин Болдын талаар нэгэн пост оруулсан нь сэнсаци тариад байсан бол урд хөршийн хилээ хаах тал дээр ч бас дуугүй байж чадсангүй. Нарагийн бичсэн хятад хүний шударга занг монголчууд сураад авчих юм бол Хятадаас ч илүү хөгжих боломж бидэнд бий.

Юм бүхэн хоёр талтай гэдэг шиг хилээ хаахад хэсэгтээ хэцүү байх боловч амьд хүн аргатай болох байх өө. Магадгүй монголчуудыг өөрсдөө үйлдвэрлэгч орон болох эхлэл байж ч болно. Хамгийн гол нь дээр байгаа эрхмүүдийн толгой хир ажиллаж хэрхэн хурдан үйлдвэрлэгч орон болох тал дээр ямар зохицуулалт хийх вэ гэдгийг харах л үлдээд байна даа

Дуучин М.Нарантуяа: Хятадууд яс юман дээр биднээс ч шударга гээд боддоо!!!

Бараг бүх бараа бүтээгдэхүүнээ 3н төрлийн чанараар хийдэг.

•Чи хамгийн сайныг авч сэтгэл хангалуун урт настай эдлэмээр бол хамгийн өндөр үнэ төл!

•За бас ч нээх муу биш ч боломжийн юм авмаар бол боломжын үнэ төл!!!

•Чамд чанар хамаагүй хямд үнэ чухал бол май энэ хогоо ав!!!

~Хамгийн гол нь энэ 3н төрлийн үнэтэй 1 бараа гаднаасаа яг ижил харагдана. 1нь хэрэглэх тусам хайр хүрч бахархах сэтгэл төрөхүйц чанар урт настай бол, нөгөөх нь гомдохгүй хэрэглээд хаягдах, харин өнөөх нь ганц бол өмсөөд л чад… Шударга байгаа биз Манайхан шиг би чинь чинийхээ боломжийг л бодож бн гшааснаа xoльцтой xулхины юмаа шaxaxгүй!!!

Тээр цагийн Хятад бишдээ тэ тэр байхгүй болсоооннн хө!!! Харин тэр цагийн хужаа сэтгэхүй өнөөгийн бидний араншин болж!!! Ингээд би хужаа болчихно биз!!! Магтаад л байвал баясаад хөөрөөд байна үнэндээ алсдаа ангалын ёроолд унахаа мэдэхгүй! Үнэнийг нь хэлчихвэл за тэгээд дууссс болдог улс болцон шдээ тэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!