Мэдээ Мэдээлэл
Эхнэрийнхээ хуримын бөгжийг санамсаргүйгээр хогийн саванд хаясан залуу бөгжөө эргүүлэн олохын тулд хогийн цэг рүү явж, 9 тонн хаягдал ухжээ

Брайан Макгинн хэмээх залуу санамсаргүйгээр эхнэрийнхээ очир эрдэнийн хуримын бөгжийг хогийн саванд хаяжээ.
Түүний эхнэр үүнийг олж мэдээд маш их уурласан нь тодорхой бөгөөд бөгжөө эргүүлэн олж авахын тулд тэрээр ганц л зүйлийг хийх ёстойгоо ойлгосон байна.
Брайан орон нутгийн хогийн цэг рүү очоод юу болсныг ажилчдад хэлэв. Ажилчид үүнийг чи өөрөө хий гэсэн бөгөөд Брайан аргагүйн эрхэнд өөрөө ухаж эхлэжээ.
Тэрбээр 9 тонн хогийг ухжээ.Хэдэн цагийн турш зогсолтгүй эрж хайсан түүний эрэл хайгуул амжилтанд хүрсэн юм. Тэрээр эхнэрийнхээ 10,000 долларын үнэтэй бөгжийг олжээ.