Капитрон банкинд хутга тулгаж дээрэмдэхийг завдсан этгээдийг барьжээ

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 дугаар хороолол 1042 дугаар байрны нэгдүгээр давхарт байрлах Капитрон банкны тооцооны төвд 2021 оны есдүгээр сарын 09-ний өдрийн 16.00 цагийн орчимд банкны ажилтан Г.Т-г ганцаараа ажиллаж байх үед үл таних 40-50 орчим насны этгээд гаднаас орж, хутга тулган ноцолдож дээрэмдэхийг завдсан хэрэг үйлдэгджээ.
Цагдаагийн алба хаагчид хэргийг үйлдсэн этгээдийг тасралтгүй эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд 2021 оны есдүгээр сарын 26-ны өдөр уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 46 настай, эрэгтэй Э гэгчийг урьдчилсан байдлаар тогтоож баривчилан таслан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авчээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2 зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар Хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэж Хан-уул дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
“МОН СУЛЬ” ХХК-ийн менежер: Хэрэглэгчдээ бодож нөөцөө дуустал шатахуун олгох шийдвэр гаргасан
Машиных нь шар нь асчихсан, унтрах дөхсөн, унтарсан машинтай жолооч нар 2-10 километр дугаарлаж зогслоо. Ачаалал 10 дахин нэмэгдсэн өдрүүд байлаа- Өнгөрсөн хэд хоногт монголчуудыг шатахуунаар хангаж байсан “Мон суль” компанийн менежертэй ярилцлаа.
-Монголчуудыг шатахуунаар таслахгүйн тулд өнгөрсөн хэд хоногийн хугацаанд хамаг чадлаараа ажиллах шиг боллоо. Нөхцөл байдал ямар байсан бэ?
-Нөхцөл байдал газар дээрээ хүнд байлаа. Машиных нь шар нь асчихсан, унтрах дөхсөн, унтарсан машинтай жолооч нар 2-10 километр дугаарлаж зогслоо. Ачаалал 10 дахин нэмэгдсэн өдрүүд байлаа. Түгээгч нар маань ядартлаа ажиллаж байна. Ер нь манай компани бүрэн бүрэлдэхүүнээрээ тултал ажиллалаа гэж хэлж болно. Эцсийн дүндээ бид хүнд цаг үед үйлчлүүлэгчдээ хурдан шуурхай, ялгаварлалгүй үйлчлэх ёстой учраас хэрэндээ л хичээлээ. Ачаалал өнөөдөр (өчигдөр)-өөс арай багасаж байна. Гэхдээ л өмнөх хуучин шигээ болоогүй.