RelX буюу сүүлийн үеийн залуусын тренд болж буй утаат тамхи нь МАШ ХОРТОЙ!!! ажээ

2021 онд эрдэмтдийн мэргэжлийн тусгай багаас гарсан судалгаанаас үзвэл Relx нь тамхинаас илүү хортой болохыг тодорхойлжээ.
Цахилгаан тамхи нь никотиныг утаагаар бус уураар амьсгалах боломжийг олгож буй боловсронгуй хэлбэр бүхий тамхи орлуулагч юм. Цахилгаан тамхи нь утаат тамхи шиг заавал шатаах шаардлагагүй бөгөөд тамхины утаанд агуулагддаг, хүний биед сөрөг нөлөө бүхий давирхай, нүүрстөрөгчийн дутуу исэл үүсгэдэггүй. Цахилгаан тамхинд ихэвчлэн никотин, пропилен гликол, ургамлын глицерин, амт оруулагч агуулсан шингэнийг халаах зарчмаар ашигладаг.
Технологийн хурдтай хөгжлийн зэрэгцээ бидний хэрэглэдэг уламжлалт янжуур тамхи нь цахилгаан төрөл рүү шилжсээр байна. Цахилгаан тамхи нь дотроо Heated Tobacco (iQOS) буюу тамхийг шатаахгүйгээр халаадаг, Vape (Relx) буюу тамхинаас гарган авсан никотины агууламж бүхий шингэнийг халааж ууршуулах зарчмаар ажилладаг гэж хоёр ангилдаг.
Цахилгаан тамхи дэлбэрэх эрсдэлтэй юу?
Цахилгаан тамхи дэлбэрч байсан тохиолдол бий. Дахин цэнэглэгддэг бүх бүтээгдэхүүний нэгэн адил зөв цэнэглэгч ашиглах хэрэгтэй бөгөөд төхөөрөмжийг хараа хяналтгүй эсвэл цэнэглээд орхисон бол дэлбэрэх аюултай.
Оригиналь болон хуурамч цахилгаан тамхийг яаж ялгах вэ?
Хэрэглэгчдийн эрэлт ихсэхийн хэрээр маш олон хуурамч цахилгаан тамхинууд зах зээл дээр худалдаалагдаж байна. Эдгээр нь ихэнх тохиолдолд гарал үүсэл нь тодорхойгүй, олон улсын чанарын стандарт хангаагүй байдаг бөгөөд эрүүл мэндэд асар их хор уршиг үзүүлэх эрсдэлтэй тул та заавал олон улсад худалдаалагддаг баталгаатай брэндүүдийг сонгож хэрэглэхийг зөвлөж байна. Ихэнх том брэндүүд шошгон дээрээ QR кодтой байдаг бөгөөд хэрэглэгч та тухайн кодыг уншуулан оригинал бүтээгдэхүүн эсэхийг шалгах боломжтой.