Мэдээ Мэдээлэл

Сүнээгийн машины суудал доороос олдсон 100 доллар хэнийх вэ?

Баллетийн багш Сүнээ машиныхаа суудлын доороос 100 доллар олжээ. Магадгүй тэр өөрөө унагаасанаа ийнхүү олов уу эсвэл хүн хаячихсан байсан юм болов уу? Ямартай ч тэр угаалганд машинаа өгөхөөсөө өмнө олж авсан нь яамай.

Эс бөгөөд машин угаалгын газрын нэг банди овоо мөнгөтэй болох байж дээ. Сүнээгийн хувьд Lexus брэндийн NX маркын сүүлийн үеийн машин хөлөглөдөг гэнэ. Тэрбээр машиныхаа зургаа байнга өөрийн хуудсандаа оруулж гайхуулдаг юм.

“Өвөрхангай явж байна. Замд Шунхлайгын талонтой хүн байвал найзлая. Байн байн бензиныхаа зураасыг харж явах чинь ямар дарамттайн бэ”

“Зурган дээр нэг л сүрхий том охин харагдаад байдаг ингээд тулаад харсан чинь хариугүй жижигхэн амьтан байна гэнээ. Нас минь жаахан том ч сэтгэл маань бол 16 настай л охин шүү кк.”

“Тэмцэж явахад нь дэмжээгүй байж одоо ингэж хэлэх эрх хэнд ч байхгүй байх. Хэлмэгдүүлэлт гүтгэлэг доромжлол… аймшигтай байдаг шүү! Энэ бүгдийг хэр баргийн хүн дааж чадахгүй. Бас дааж явна гэдэг амар биш. Энэ бүгдийн ард гэр бүл гэж нандин зүйл бий. Бид биш тэд л зовдог.”

“Ямар ч материаллаг дагалдах зүйлгүй гоёл чимэглэлгүй яг л байгаагаараа ертөнцөд хэн хэн үлдэж хэн хэн орхиод явах бол гэж бодож үзэж байсан уу? Бурхны авралаар явуулах хүнээ явуулаад үлдээх хүмүүсээ үлдээцэн хүн арай өөр өнцгөөс хардаг л юм байна кк.”

“Ашиг ологчид. Нилээн удаан холбоогүй байсан хүнтэйгээ холбогдож маш тухтай сайхан ярилцаж сэтгэл онгойв. Хэн хэн нь холын замд явж буй учир аяны сонин сайхнаас эхэлсэн яриа ард иргэд улс төр сүүлдээ Анандбазар болоод явчихваа… Юмны учир бага багаар тайлагдаж эхэлж байна даа”

“Өвөрхангай аймгийн уулын орой дээр байрлах Төвхөм хийдийн энэ агуй бол Их эзэн чингис хааны алтан ураг Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын бясалгал хийж сэтгэлдээ эрдэм төрүүлж байсан агуй юм. Сэтгэлийн хүчээ бага ч болтугай нэмээд гарч ирсэн”

“Сэтгэлийн амар амгаланг мэдэрч тансаг амьдрахаар шийдлээ. Намайг тайван бус болгож байгаа бүх зүйлээс салахаар шийдлээ. Эргэлзэж байсан олон асуудалдаа шийдэл оллоо. Бясалгал гэдэг зүйлийг анх таниулж ойлгуулж өгсөн багшдаа үргэлж талархаж явдаг шүү”

“Гуниглах үед минь хажууд минь хань болж хамт байсан юм болохоор хариуцлагаа үүрч үргэлж хайрлаж хамгаалах болноо. Ганцаардах үедээ санаж жаргах үедээ мартдаг хүн биш шүү кк. Хэн хэзээ хажууд минь байсныг үргэлж санаж хэзээ ч мартдаггүй. Хамтдаа дурсамж бүтээгээл явна даа”

“Ард түмэн ямар хүчтэй гэдгээ өөрсдөө ойлгосон цагт өөрчлөлт эхэлнэ. Гэхдээ үүнийг өөрсдөд нь мэдрүүлэхийн тулд манлайлагчид хэрэгтэй…”

“Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв алхмуудын нэг бол өөрийнхөө болон олон мянган охид эмэгтэйчүүд, шударга ёсны төлөө тэмцэж чадсан. Зорилго нь зөв байхад арга нь олддог юм. Чи л өөрийнхөө төлөө тэмцэхгүй бол өөр хэн ч чиний төлөө тэмцэхгүй! You are not alone, be strong”

“Би хэлээл байгаа шүү. Хэн чиний эсрэг байгаа нь биш хэн чиний дэргэд байгаа нь чухал гэж… Сошиал тагнуулчид очоод хэлчкү юу Анандбазар ахдаа”

“ид хүний эрхийн мэдрэмж мэдлэг ойлголттой болж эхэлж залуучууд нэгдэж дуу хоолойгоо хүргэж шударга бус зүйлийн төлөө тэмцэж чаддаг болсон байна. Сайхан ирээдүй ирж байна. Шал ондоо залуу үе түрэн орж ирж байна. Ийм л ирээдүйн төлөө ганцаараа ч гэсэн их тэмцсэндээ…”

“Хүнийг яаж хэлмэгдүүлж гүтгэж хэн ч биш болгож болдогыг нүдээрээ харцгаалаа. Харин маргааш хууль зүйн сайд холбооных нь ерөнхийлөгч, холбооны удирдах зөвлөлийн гишүүд тэр Бадарууган мэтийн хүмүүсийн тайлбарыг нь сонсий доо. Одоо нэг мэргэн санаа бодоол сууцгааж байгаа даа.”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!