Сонин хачин

Нэгэн Эмч Яаралтай Хагалгаа Хийх Дуудлагаар Эмнэлэг Рүүгээ Иртэл. . .

Нэгэн эмч яаралтай хагалгаа хийх болсон дуудлагаар эмнэлэг рүүгээ хамаг байдаг хурдаараа ирлээ. Тэр маш хурдан хувцсаа солиод, ариутгалд ороод хагалгааний танхим уруу гүйв. Хагалгааны танхимын үүдэнд машинд мөргүүлж, яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай болсон хүү хэвтэж байв.

Гэтэл хүүгийн аав эмчид уурсан:
– Та яасан хариуцлагаггүй юм бэ? Миний хүү үхэх гэж байна! Гэтэл та хаагуур тэнээд явж байдаг байнаа? хэмээн үглэж гарав.

Эмч өнөөх аавруу тайван харцаар харан инээмсэглээд:
– Уучлаарай! Уг нь би өнөөдөр чөлөө авсан юм л даа. Тэгээд яаралтай хагалгаа хийх шаардлагатай болсныг мэдээд хамаг хурдаараа ирлээ. Харин одоо би таныг тайван хүлээж байхыг хүсэж байна

гэхэд уцаарласан аав:
– Тайван гэнээ? Хэрвээ чиний хүүхэд миний хүүгийн оронд хэвтэж байсан бол чи тайван бай гэж хэлж чадах байсан уу? Хэрвээ чиний хүү одоо үхчихвэл чи юу хийх вэ? гэв.

Эмч хариуд нь:
– Би бурхан юу гэж сургасныг л санаж явах болно. Бид шорооноос бүрэлдэж, хэзээ нэгэн өдөр эргэн шороо болон замхарна. Одоо та тайвшир, хүүгийнхээ төлөө залбир. Би чадах бүхнээ хийх болохоор таны хүү амьдарна гэдэгт итгэлтэй байна гээд хагалгааны танхимд оров.

Хагалгаа хэдэн цагын турш үргэлжилж, эцэст нь эмч гарч ирээд:
– Гайхамшигтай! Хагалгаа амжилттай боллоо. Таны хүү удахгүй тэнхэрнэ. Харин одоо би явах ёстой. Таны өмнөөс үнэхээр их баярлаж байна. Хэрэв танд асуулт байвал сувлигчаас асуугаарай гээд хурдан хурдан алхлан явж одлоо.

Аав нь сувилагчид хандан:
– Тэр яагаад ингээд яваад өгчихөж байгаа юм бэ? Би түүнээс хүүгийнхээ биеийн байдлыг илүү сайн тодруулах хэрэгтэй биз дээ гэхэд

сувилагчийн нүдэнд гуниг харуусал тодорч:
– Түүний хүү таны хүүтэй адил машины осолд орсон. Гэвч харамсалтай нь хүү бурхан болсон юм. Түүнд хэдэн цагийн өмнө яаралтай хагалгаа хийх шаардлагатай болсонг дуулгахад тэр хүүгийнхээ оршуулган дээр байсан. Гэвч тэр таны хүүд хагалгаа хийхээр ирсэн. Харин одоо тэр таны хүүг аварчихаад, хүүгийнхээ оршуулгын үйл ажиллагааг дуусгахаар явсан юм гэв.

Заримдаа хүмүүс бусдад ямар хэцүү байгааг үл тоон өөрийгөө л бодох нь бий…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!