Мэдээ Мэдээлэл

“БИ 35 НАСТАЙ ДӨРВӨН ХҮҮХДИЙН ЭЦЭГ, ҮХМЭЭРГҮЙ БАЙНА” – ЭНД ДАРЖ УНШ!

Ковидийн халдвар авч хүндэрсэн иргэдийг хүлээж авах ор байхгүй гэсэн ч Баянзүрх дүүргийн эмч Б.Амгаланбаатар хүндэрсэн дөрвөн иргэнээ эмнэлэгт хэвтүүлэхээр түргэний тэрэгтэй ЭМЯ-ыг зорьсон юм.

 

Гэвч түүнд яамны зүгээс ор байхгүй гэсэн өнөөх л улиг болсон хариуг өгчээ. Түүний хяналтад биеийн байдал нь хүнд байгаа өвчтөнтэй хэсэг хором ярилцлаа. “Сүүлийн гурав хоног унтсангүй. Хана маажиж л хонолоо. Би 35 настай. Дөрвөн хүүхдийн эцэг. Үхмээргүй байна. Ковидоор өвдсөн хүмүүстээ ямар ч анхаарал тавихгүй байна. Ганцхан эмч л гүйгээд байдаг. Долоо хоногт ганцхан л удаа ирж үзлээ.

 

Гэрээр эмчлэх боломжгүй байдалд байна. Миний судас хагарсан хэцүү байдалд хүрлээ. Хүлээж авах эмнэлэг алга. Үнэхээр яах учраа олохгүй юм. Өнөөдөр орой амьд хонох уу, үгүй юу л гэмээр хэцүү байна” гэв.

 

ЭМЧ Б.АМГАЛАНБААТАР: КОВИДТОЙ ИРГЭДИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ ОР БАЙТУГАЙ ШАЛ Ч АЛГА

Баянзүрх дүүргийн эмч Б.Амгаланбаатар “Ковид туссан нөхцөлд хэвтүүлэх заалттай хүмүүс байдаг. Энэ хүмүүс нь заалттай хэдий ч хэвтэж эмчлүүлж чадахгүй байна. Хэвтэж чадахгүй байгаа өвчнүүдийгээ гэрээр нь эмчилсэн ч хүндрээд сэхээнд орох байдал хүрлээ. Сэхээнд орох юм бол энэ нь маш аюултай өвчин.

 

Эмч хүнийхээ хувьд ор хүртээмж байхгүй гээд иргэдээ нүдэн дээрээ үхүүлж чадахгүй. Эмнэлэгт хэвтэж чадахгүй байгаа учраас гэрээр нь уян зүү тавьж байгаа. Уг нь уян зүүг гэрээр нь тавьж болохгүй. Бохир орох аюултай. арга барсан даа л ийм зүйл хийж явна. Өдөр эрүүл мэндийн яам руу дөрвөн хүнд өвчтөнтэйгөө орж нөхцөл байдлыг бодитоор нь харуулсан. Гэвч ор байхгүй гэх шалтгаанаар шалтгаанаар мөн л авсангүй.

 

Оргүй гэдэг нь ойлгож байгаа ч засаг, захиргаа нь орны хүртээмжээ нэмээч ээ. Энэ хэвээрээ байвал нас баралт нэмэгдэнэ. Үхэхээр хүнд биш хүмүүсээ эмчлэхгүй байсаар байгаад алдаж байна. Нэгдүгээр эмнэлэгт очиж нөхцөл байдлыг хэлэхэд мөн л орны хүртээмжгүй гэж хэлсэн. Боломжоороо өвчтөнгүүдийг нь авна гэж байсан боловч нэг ч иргэнийг авсангүй.

 

Ах, дүү, хамаатнаа өгөх гэж байгаа юм шиг шөнө, орой эмнэлэг бүрийн хаалга нүдээд явдаг. Одоо ХӨСҮТ-д очиж мөн л ор гуйна. Дээд албан тушаалтнууд тоглолт, арга хэмжээ хийхээ болиоч дээ. Ковидийн нөхцөл байдал маш хүнд байгаад байна. Сүүлдээ цөхрөнгөө барж, туулдаж байна. Ковидтой иргэдийг хүлээж авах ор байтугай шал ч алга.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!