//ookroush.com/4/6417282
Лайфстайл

Н.ЦЭЛМҮҮН: НӨХӨРТЭЙ БОЛОХ ГЭЖ БИШ, МӨНГӨТЭЙ БОЛОХ ГЭЖ ЯАРСАН НЬ ДЭЭР ШҮҮ, БҮСГҮЙЧҮҮД МИНЬ…

Баян аавын “ганц” охин Цэлмүүн. Түүний аав бол Монголын топ баячуудын нэг Нямтайшир. МАК компанийн эзэн гэдгээр нь монголчууд андахгүй.

 

Уул уурхай, тоног төхөрөмжийн салбарт тэргүүлэгч тус компанийн Ерөнхийлөгчөөр Нямтайшир охин Цэлмүүнээ ажиллуулдаг. Н.Цэлмүүн 2013 онд ХАС банкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон байдаг.

 

Анх 2005 онд Худалдаа Хөгжлийн Банкны хөрөнгө зохицуулалтын хэлтсийн мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж байсан тэрээр банкны салбарыг багагүй гадарладаг гэнэ лээ.

Н.Цэлмүүн нь АНУ-ын Индиана мужийн Валпараисо Их Сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн бөгөөд ХонгКонг дахь Стэнфордын Их сургуулийн Санхүүгийн инженер, Харвардын “Executive Education” хөтөлбөрт хамрагдаж байжээ.

 

Боловсролдоо анхаардаг чамбай бүсгүй. Тэгвэл бүсгүйчүүдэд өгсөн зөвлөгөөнөөс нь иш татаж хүргэвэл “Н.Цэлмүүн: Эрчүүд эмэгтэй хүнийг дээрэлхэж чадна. Харин мөнгийг хэзээ ч дээрэлхэж чаддаггүй юм билээ.

 

Тиймээс нөхөртэй болох гэж б.иш, мөнгөтэй болох гэж яарсан нь дээр шүү, бүсгүйчүүд минь” хэмээж байсан. Өнөөгийн нийгэмд үнэний ортой үг

Эх сурвалж: alxam.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!