//ookroush.com/4/6417282
Мэдээ Мэдээлэл

САЙХАН МЭДЭЭ: Таксины жолооч машинд нь амаржсан эмэгтэйг эх барьж авчээ

Өчигдөр орой таксины жолооч машинд нь сууж явсан хөл хү.нд эмэгтэйг эх барьж авчээ. Тодруулбал, иргэн Т.Наранбаатар өчигдөр орой таксинд явж байтал жирэмсэн эмэгтэй гар өргөсөн байна. Түүнийг аваад явж байтал үйлчлүүлэгч Б.Ариунаа гэнэт ө.вдөлт өгч, машинд нь төрөлт явагджээ.

Таксины жолооч а.йж сандарсан ч эмэгтэйд тусалж хүүхдийг эх барьж авч, э.мнэлэгт хүргэжээ. Харин өнөөдөр тэрбээр эх барьж авсан охин, ээж хоёрыг төрөх эмнэлэгт цэцгийн баглаатай эргэж очжээ.

 

Тэрбээр “Намайг нэр хайрла гэвэл хайрлахад бэлэн. Вагонд төрсөн хүүхдийг насаар нь вагонд үнэгүй зорчуулдаг гэнэ билээ. Би ч охиноо нас биeд хүртэл нь машинаараа үнэгүй үйлчилнэ ээ” гэж баярласан сэтгэгдлээ илэрхийлэв.

Одоогоор эх, охины биеийн байдал сайн гэнэ. Таксинд нь амаржсан эмэгтэйг Б.Ариунаа гэдэг бөгөөд түүний хоёр дахь төрөлт бөгөөд өчигдөр 3.1 кг охинтой болжээ.

 

Тэрбээр Наранбаатар ахдаа маш их талархаж байна хэмээн баярын ну.лимс унагажээ. Монголчууд бид ярьдаг, төрөх үхэх үед тусалсан хүний тусыг үүрд дурсаж санаж яваарай гэж. Ийнхүү такси үйлчилгээнд суусан жирэмсэн эмэгтэй амаржиж, жолооч нь эх барьж авсан нь нийгэмд нэгэн эерэг гэрэл гэгээг түгээсэн үйл явдал боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!