//ookroush.com/4/6417282
Лайфстайл

Би ханьдаа хөгжмийн эгшгийг хүртэл орчуулж өгдөг байсан – ЭНД ДАРЖ УНШ!

Монголын паралимпийн хороо дохионы хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэр Төрийн одон “Алтан гадас” одонгоор саяхан энгэрээ мялаасан билээ. Тэрбээр дохионы хэлний хэлмэрчээр 1992 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 1998 оноос хойш Ийгл Телевиз, 2010 оноос хойш МҮОНРТ-д мэдээний хөтлөгч, хэлмэрчээр ажиллаж байна. Мөн тэрбээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар / ХБХХЕГ/-ын дэргэдэх Сэргээн засах сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн ур чадвар олгох сургуулийн дохионы хэлний багшаар ажилладаг.

 

Таныг огт өөр мэргэжилтэй гэж сонссон. Ер нь яаж яваад дохионы хэлтэй холбогдсон юм бэ, түүхээсээ хуваалцаач?
– Намайг оюутан байхад манай сургуулийн нэг давхарт хивс нэхдэг хэдэн сонсголгүй иргэн ажилладаг байсан. Тухайн үедээ сонсохгүй мөртлөө энэ хүмүүс яаж ажиллаж амьдардаг юм бол, хоорондоо хэрхэн харилцдаг бол гэсэн сониуч сэтгэл их төрдөг байсан. Тэгээд нэг удаа тэр хүмүүст туслах юмсан гэсэн чин сэтгэлээр тэдэн дээр очиж танилцаж байсан. Танилцаад удаагүй долоо хоногийн дотор тэр хүмүүсийн хэлийг нь сурчихсан. Би эрхзүйч мэргэжлээр сургуулиа төгссөн

 

Дохионы хэлний мэргэжлийн орчуулагч биш, хоббигоо мэргэжил болгочихсон хүн. Манай найзын “Нүдээр харж, сэтгэлээр сонсдог дүрслэл утга төгөлдөр дохионы хэл” хэмээн хэлсэн үг байдаг. Чихээрээ сонсохгүй байгаа дуу чимээг сэтгэлд нь сонсгохыг хүсдэг”. Миний аав их ухаантай хүн байсан. Хүний мyyд хань болж, тусалж бай гэж үргэлж захьдаг байсан нь хожим сонсголгүй иргэдэд туслах юмсан гэх чин хүслийн эхлэл болсон. Миний аав чинь нvцгэн явж буй нэгэнд дээлээ тайлж өгөөд ирдэг тийм л тусч хүн байсан хэмээн ярилаа.

 

Таныг огт өөр мэргэжилтэй гэж сонссон. Ер нь яаж яваад дохионы хэлтэй холбогдсон юм бэ, түүхээсээ хуваалцаач? -Зарим хүмүүсээс тиймэрхүү хандлагыг мэдэрч л байсан. Харин гэр бүлийнхэн маань ойлгодог дэмждэг. Тэнд би ханьтайгаа учирсан.

 

Ханийнхаа тухай ярьж болох уу? -Хань минь царайлаг сайхан залуу байсан. Бид хоёрыг автобусанд суугаад дохионы хэлээр ярьж байгааг хараад хүмүүс “Ямар хөөрхөн хосууд вэ”, “Сонсдоггүй нь ямар xэцvv юм бэ”, “3aйлyyл юу ярьдаг юм бол доо” гэцгээнэ. Тэр сонссон болгоноо нөхөртөө ярьж өгч бид хоёр инээлдэцгээдэг сэн. Би ханьдаа хөгжмийн эгшгийг хүртэл орчуулж өгдөг байсан. Төрөлхийн сонсголгүй ч сонсдог байсан гэдэгт нь би итгэдэг. Хань минь намайг энэ нийгэмд бэлэг болгож өгсөн гэж боддог юм.

Чихээрээ сонсохгүй байгаа дуу чимээг сэтгэлд нь сонсгохыг хүсдэг гэдэг үг их сайхан санагдлаа. Та дуу хэрхэн орчуулдаг тухайгаа хуучлахгүй юу. Дуу, үгэн орчуулга хийхийн хооронд асар их я л г аа байдаг байх?

-Тийм. Өнөөдөр энэ өдөрлөг дээр ирээд үнэхэээр сайхан үг сонслоо. “Таны дохиогоор дуулж байгаа дууг бид нар 50,60 удаа тacралтгүй сонсоод уй.лсан. Дууг дохиогоор сонсох үед тэр чимээг сонсож байгаа юм шиг гайхамшигтай байлаа. Таны дуу дохихыг харах үед бид тэр үед чихээрээ сонсохгүй байгаа ч сэтгэлдээ сонсдог” гэж хэлсэн. Хүн бүр тэр сайхан хэмнэл, дуу авиаг сонсох ёстой шүү дээ. Миний хань төрөлхийн сонсголгүй залуу байсан. Би ханьдаа хөгжмийн эгшгийг хүртэл орчуулж өгдөг байсан.

 

Манай нөхөр төрөлхийн сонсголгүй ч сонсдог байсан гэдэгт нь итгэдэг. Дуу, хөгжмийг дохиогоор орчуулна гэдэг мэдээж хэцvv. Заримдаа оруулах сайхан үг олдоггүй. Урлагийн дохионы хэл гэж байна. Гэхдээ тэр сайхан мэдрэмжийг сонсохыг хүссэн ч сонсож чадахгүй байгаа тэр хүмүүст мэдрүүлж, тэр аз жаргалыг хамтдаа хуваалцахыг хүсдэг. Чин сэтгэлээсээ хийсэн бүхний ард заавал аз жарг132ал, амжилт, баяр хөөр дагалдаж байдаг. Сэтгэл зүрх хүн бүрт байдаг. Харин бид хийж байгаа бүхэндээ, эргэн тойрны хүмүүстээ чин сэтгэлээ зориулж чаддаггүйгээс аз жаргал, амжилтыг хайсаар байдаг гэж боддог.

 

Та нарын гэрлэлт ямар нэгэн эcэpгvvцэлтэй тулсан уу?
-Аав ээж хоёр маань ерөөсөө эcэpгvvцээгүй. Хадмууд маань үерхээд 2-3 хоногийн дараа л шууд хадаг бариад манайд ороод ирсэн дээ. Нэг байрны зэргэлдээ орцны айлууд болохоор манайхыг ч сайн мэднэ. Аав ээж маань “Хүний мyyд хань болох шиг хишиг буян гэж юу байхав” гээд шууд зөвшөөрчихөж билээ. Энд нэрийг нь дурьдахгүй байж болохгүй хүн бол хадам ах Төртогтох маань. Амьдралын xvнд xэцvv үед түшиг тулгуур болж тусалж дэмжсэн учраас хүүхдүүд маань мартдаггүй. Энэ ахдаа танай сайтаар дамжуулаад баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлмээр байна. Наанаа хэлэхгүй ч гэсэн бидэнд үргэлж сайн сайхныг хүсдэг хүн.

kdramatalks.xyz

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!