Өнөөдөр :2021-05-10

Э.Чулуунчимэг: Болд намайг буцаад ирнэ гэж их хүлээж, харсан юм билээ

Дуучин Э.Чулуунчимэг, Б.Болд хоёрын хослон дуулдаг байсан үе саяхан. Гэвч хосууд хамтын амьдралдаа цэг тавьж, Б.Болд нь эхнэрийнхээ найз Х.Мөнгөнцэцэгийг хоёр дахь амьдралаараа сонгосноос хойш хэл амны бай, хэрүүл тэмцлийн цэг болсоор өдий хүрэв. Тэд тус тусын амьдралаа хөөж дуучин Б.Болд гурван хүүхэдтэй болсон ч гэсэн өмнөх амьдрал нь түүнийг сүүдэр мэт дагасаар өнөөдрийг хүрчээ. Харин “орхигдсон” Э.Чулуунчимэг өмнөх амьдралынхаа талаар хатуухан үгтэй ярилцлага өгчээ. Тэрбээр ярихдаа “Болд бол миний охины аав, цагтаа гэр бүл байсан хүн шүү дээ. Мэдээж одоо бол харилцаа хэвийн биш.

Яаж ч бодсон насан туршдаа л харилцаа хэвийн биш чигээрээ үргэлжлэх байх гэж боддог. Охинтойгоо ч нэг их харилцаа холбоо байхгүй, байлгахыг ч хүсдэггүй, байлгах ч боломжгүй. Магадгүй огт өөр эмэгтэйтэй гэр бүл болоод явсан бол уулзуулаад явахад арай өөр байх байсан. Охин маань аавтайгаа уулзаад ирэхээрээ, хуучин гэртээ очихоороо маш их стресддэг. Миний шкафанд хүүхдийнхээ хувцсыг хийчихсэн байсан, таны толийг сольсон байна лээ гэх мэтээр асгартлаа уйлдаг.

Тухайн үед хичээл сургуульдаа ч анхаарах сөхөөгүй их стрессдсэн. Хажууд нь хамт амьдарч байгаа би л мэдэх болохоос хол байгаа хүн хүүхдээ яаж байгааг яагаад ч ойлгохгүй, мэдэхгүй. Хүүхэд юм чинь тоохгүй байгаа л гэж боддог байх. Одоо л миний охины сэтгэлзүй арай дээр болж байна. Юм уншдаг, бичдэг болсон учраас аав, ээжийнхээ талаар янз бүрийн мэдээлэл харчих вий гэж санаа зовдог л юм. Ер нь бол их эмзэг байгаа даа. Ийм үед нь би аль болох бодуулахгүй, харагдуулахгүй, хол байлгахыг зорьдог. Тийм ч үүднээс сургуулийг нь хүртэл сольсон. Дураараа сургуулиас нь авч яваад, гэртээ аваачиж зургийг нь авч нэтрүүлэгт ч ашиглаж байх шиг. Охиндоо өнөөдрийг хүртэл ямар ч дэмжлэг байхгүй мөртлөө харахад анхаараад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлээд яваад байсан. Болдын Аялгуу л гэж нэрлэгдэж байгаа болохоос нэг ч харьцаагүй байлгахыг хүсч байна.

Миний бардам зан л байхгүй юу. Би хүүхэд байхаасаа бусад хүн чадаж байгаа юмыг би яагаад чадахгүй гэж боддог байсан. Намайг буцаад ирнэ гэж их хүлээж, харсан юм билээ. Буцаад ирээч гэж зөндөө л гуйж байсан. Гэвч би тэр шийдвэрийг гаргатал хэдэн сар ч биш, хэдэн жил бодсон. “Чи намайг хэтэрхий дутуу үнэлж байжээ. Хэзээ ч явахгүй хажууд нь байгаад л байх юм шиг бодож байсан уу. Намайг яаж дутуу үнэлж байснаа хэзээ нэг өдөр чи хараарай” гэдэг бардам зандаа хөтлөгдөөд өдий хүртэл явжээ. Одоо ч гэсэн би юу ч гуйдаггүй, авдаггүй. Би баян тансаг хүн биш ээ. Жирийн л амьдралтай. Сард 2-3 банкны зээл төлж байна.

Орон байр, машин тэрэг гээд би бүх зүйлээ тэгээс эхэлсэн, болж л байна. Эмэгтэй хүн гэхээрээ л бусдаар дэмжүүлж, тэтгүүлж байх ёстой юу. Тэр ч байрыг нь аваад өгчихсөн, энэ ч машин бэлэглэсэн гээд байдаг. Тийм юм байдаггүй л байхгүй юу. Би хүн болгонд зээлийнхээ хуудсыг үзүүлэлтэй нь биш. Гол нь эрүүл байх хэрэгтэй. Эрүүл байхад болно доо гэж боддог шүү” хэмээн сэтгэлээ уудлан ярьжээ. Э.Чулуунчимэг Дарханы гэртээ ээж аав, дүүгээ үлдээн хүсэл мөрөөдлөө өвөрлөн нийслэл хотноо ирж оюутан боллоо. Хоёр дээд сургууль төгсөж 6 жил суралцахдаа оюутны байранд олонтойгоо бужигнаж явсан сайхан дурсамж түүнд бий. Урлагийн сургуулийн оюутнуудын сайхан нь өөрөө л сэргэлэн байвал “халтуур” олж хийгээд зутрахгүй амьдраад байх боломжтой. Э.Чулуунчимэг оюутан байхдаа цомгоо гаргаж одоо ч хүмүүс сонсох дуртай “Санаандгүй учирсан дурлал” дуугаа хоёрдугаар курстээ дуулсан юм. Дуу төрснөөс хойш долоон жил өнгөрсөн ч одоо ч догдлом, хуучиршгүй хэвээр байдаг нь сонихон.

Share

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!