Хувьцааны мөнгө орж ирээгүй бол И-баримт руу ороод дансаа идэвхжүүлээрэй.

Засгийн газраас олгосон 1072 хувьцааны мөнгө дансанд нь хараахан орж ирээгүй хүмүүс И-баримт апп руугаа ороод дараах заавраар дансаа идэвхжүүлээрэй.
1. Та өөрийнхөө бүртгэлээр и-баримт апп руугаа ороход дэлгэцний доод хэсэгт Эрдэнэс тавантолгой ХК гэсэн цонх гарч ирэх бөгөөд тийм гэсэн хэсгийг идэвхжүүлээд ИЛГЭЭХ товчийг дарна.
2. Дэлгэцний доод хэсэгт Эрдэнэс Тавантолгой ХК гэсэн цонх дахин гарч ирэх бөгөөд та и-баримтад бүртгэлтэй банкны дансандаа хувьцааны ногдол ашгаа авахыг зөвшөөрч байгаагаа бататган дахин тийм гэсэн сонголтыг идэвхжүүлээд ИЛГЭЭХ товчийг дарна.
3. Дансны баталгаажуулалт амжилттай хийгдлээ гэсэн мэдээлэл бүхий цонх гарч ирэх бөгөөд энэ цонхноос та хувьцааны ногдол ашиг хэдэн төгрөг авах тухайгаа мэдэх боломжтой.
Ингээд таны дансны баталгаажуулалт автоматаар хийгдэх бөгөөд ажлын 3 хоногт багтаан 1072 хувьцааны ногдол ашиг таны дансанд орох юм байна.
Дансаа нэг бүртгүүлээд авсан байхад та үүнийгээ төрийн үйлчилгээний маш олон зүйлд ашиглах боломжтой.