Өнөөдөр :2021-05-10

Аав хүү гурав 70 ТЭВШ түлээ бэлдэж “гэр хороололынхон”-д үнэгүй өгчээ

Америкийн Вашингтон муж улсын баруун зүгт орших Лейк-Стивенс хот орчимд одоо ч гэсэн түлээ модоор пийшингээ галлаж байшингаа халаадаг өрх айл байсаар байна. Тус хотын иргэн 47 настай Шейн МакДениэл нь насанд хүрсэн хоёр хүүгийн хамтаар тэдгээр айлуудад туслах санаа сэджээ. Тэрээр хоёр хүүгийн хамтаар цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж, сүхээр хагалан нийтдээ 70 тэвш түлээ бэлджээ.

Энэ нь орон нутгийн ханшаар 10 мянган доллард хүрэх гэнэ. Бэлдсэн түлшээ хэрэгцээтэй айлуудад үнэгүй өгөхөөр зар тараажээ. Тэргүүн ээлжинд өрх толгойлсон эмэгтэйчүүд, ганц бие хөгшид зэрэг өөрсдөө түлээгээ бэлдэж чадахгүй хүмүүсд өгчээ. Түлээтэй болсон иргэд баярлаж талархсанаа янз бүрээр илэрхийлжээ. Зарим нэг ганц бие эмэгтэйчүүд сайхан сэтгэлт Шейнтэй гэрлэхээс татгалзахгүй гэдгээ мэдэгдсэн гэнэ. Эцэг хүү нар ирэх жил ч энэ ажлаа хийхээр шийджээ.

 

 

 

Share

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!