Өнөөдөр :2021-05-10

Машин зарсан мөнгөө кофены хуучин савандаа хийсэн БАЙСНЫГ НЬ …

Newsweek -д Жоржиа мужийн Коньерс хотод амьдардаг Линдси Преисс гэдэг эмэгтэйн гэрийн их цэвэрлэгээ хүүд нь маш их хохиролтой туссан тухай өгүүлжээ. Их цэвэрлэгээний үер тэрээр хуучин шүүгэндээ байсан хэрэггүй эд зүйлсийг бөөгнөрүүлээд “Goodwill” нэдэг буяны байгууллагад өгчээ. Энэ байгууллага нь хүмүүсийн хуучин эд зүйлсийг зарж орлогыг буяны санд төвлөрүүлдэг. Удалгүй хүү Девон нь ирсэнээр том хэрэг манджээ.

Хуучин шүүгээнд хүүгийх нь хэрэглэж байсан кофены “Микки-Маус” сав байсан агаад их цэвэрлэгээ болохоос хэдхэн хоногийн өмнө машинаа зарсаны 6500 долларыг дотор нь хийсэн байжээ. 27 настай хүү нь энэхүү кофены савыг 17 жилийн турш эхийнхээ гэрийн хуучин шүүгээнд хадгалж мөнгө зэрэг зүйлсээ хийдэг байсныг Линдси төдийлэн анзаараагүй аж. Хүү нь кофены саваа асуухад л тэрээр юу хийснээ ухаарчээ.

Би одоо яахаа мэдэхгүй байна. Хүү маань маш их ажилладаг тул болсон явдал бидэнд хүндээр туссан. Тэр мөнгийг буцааж өгвөл маш их баярлах байна.
Линдси тэр дор нь дотроо маш их мөнгөтэй “Микки-Маус” кофены саваа асуун “Goodwill” -д хандсан ч одоогоор худалдан авсан хүн нь олдоогүй байна.

Share

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!