Өнөөдөр :2021-05-10

Дєрвєн мєчгvй хүүхэд мэндэлж, эмч нарыг цочролд оруулсан үйл явдал Энэтхэг улсад тохиолджээ!

Энэтхэгт ховор генийн эм,гэгээс болж, бяцхан нярай хоёр га,р болон х,өлгүй хорвоод мэндэлжээ. Нярай охин Энэтхэгийн “Madhya Pradesh”-ийн төвд амаржсан байна. Энэ нь “Tetra-Amelia” хам шинж буюу “Autosomal Recessive Congenital Disorder” бөгөөд ямар ч мєчгvй биеийн эмгэгийг ингэж нэрлэдэг.

Охины бичлэг сошиал медиад олон хүний анхаарлын төвд оржээ. Бичлэгт нярай охиныг даавуунд ороож, тэвэрч буй эмэгтэй уйлж байгаа нь гарна.

Охины ээж 28 настай
4 мєчгvй ч гэлээ охины эрүүл мэндийн байдал маш сайн байгаа талаар Sironj дахь “Rajiv Gadnhi Smriti” эмнэлгийн хүүхдийн эмч, доктор Suresh Aggarwal хэлсэн байна.

“Tetra-Amelia” хам шинж бол ховор генийн эмгэг бөгөөд “WNT3” генд мутаци явагдсанаас болж үүсдэг аж. Уг хам шинж 100,000 төрөлт тутамд нэг удаа тохиолдох боломжтой талаар хүүхдийн эмч, доктор Prabhakar Tiwari хэлжээ. Тэр ажиллах хугацаандаа хамгийн анхны энэ хам шинжийн ө.вчтөнийг эх барьж байсан байна.

2011 онд “Institute de Salud Carlos III”-ийн доктор Eva Bermejo-Sanchez-ийн ахалж хийсэн судалгаагаар энэ э.мгэг 71,000 төрөлт тутам нэг удаа тохиолдох боломжтой талаар олж тогтоож байжээ.

Олон нөхцөлд уушгинд нөлөөлж, хөгжил нь зогсдог бөгөөд амьсгалахад хүндрэл үүсэх эсвэл бүр амьсгалах ямар ч боломжгүй болдог гэнэ. Энэ бяцхан охины хувьд эмч нар бүтэн биеийн шинжилгээ өгөх хэрэгтэй бөгөөд ингэснээр дотоод эрхтнүүдийн тогтолцоо ямар байгааг харах боломжтой гэж үзжээ.

Олон хүн мэддэг, “Tetra-Amelia” хам шинжтэй хүн бол Австралийн Христийн шашны сургаалийг түгээгч, илтгэгч Nick Vujicic юм.
Тэрээр 1982 онд төрсөн бөгөөд бүрэн хөгжөөгүй 2 жижиг хөлтэй төрж байжээ.

Тэр сургуульд сурч байхдаа бусдад дээрлэхүүлж, ирээдүйд яаж амьдарна даа гэж айдаг байсан гэнэ. Тэр бүр а.м.и.а х.о.р.л.о.х.о.о.р оролдож байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл тэмцсээр, амьдрах зорилготой болсон байна.

Үр дүнд нь тэр дэлхий дээрх хамгийн алдартай илтгэгчдийн нэг болж чадсан юм. Одоо Nick гэр бүлтэй болсон бөгөөд 4 хүүхдийн аав болж, “Life Without Limbs” олон улсын байгууллагыг үүсгэн байгуулжээ.

 

Share

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!