Лайфстайл

Таталцлын хууль – Таны бодож санасан бүхэн бодит амьдрал дээр биелэлээ олж байдаг гэдгийг та мэдэх үү?

Таталцлын хууль ашиглаж амьдралаа өөрчлөхийг хүсвэл та юуны түрүүнд орчлон ертөнц таны мөрөөдлийг биелүүлж өгнө гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Та зөвхөн өөрийн итгэсэн зүйлээ л өөртөө татах болно. Харин бидний олонх нь “харсан зүйлдээ л итгэнэ” гэж боддог. Тиймээс ч таталцлын хууль буюу дотроо бодож хүссэнээ биелнэ гэдэгт итгэх баталгаа, нотолгоо байгаа эсэхийг мэдэхийг хүсдэг.

 

Тиймээс бид таталцлын хууль үнэн гэдгийг илтгэх 15 нотолгоог танд хүргэж байна. Доорх жишээнүүд нь таны бодож, санаж явсан зүйл танд тохиолдсон учраас таталцлын хууль үнэн гэдгийн баталгаа болж өгнө. Та доорх жишээнүүдтэй цаашид ч учирсаар байх болно. Харин дараагийн удаа таарах бүрт таталцлын хууль ажиллаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Таталцлын хуулиар дамжуулж өөрийн амьдралыг бодитоор, ухамсартайгаар өөрчлөх боломжтой болно.

  • Шинэ машин худалдаж аваад шинээр авсантай яг ижил загвартай машин байнга тааралдах
  • Шинэ үг сурсны дараа тэр үгээ зурагт, нэвтрүүлгийн үеэр дахин дахин сонсох
  • Нэг найзынхаа тухай бодож байтал тэр найз чинь гэнэт холбогдох
  • Танилынхаа тухай бодож байтал тэр хүнтэйгээ дэлгүүрт эсвэл олон нийтийн газарт тааралдах
  • Нэг хүний талаар ярьж байтал тэр хүн нь гэнэт гарч ирэх
  • Ямар нэгэн дууг дөнгөж аялж эхэлж байтал тэр дуу зурагт, радиогоор явах
  • Үргэлж азтай байдаг таны найз
  • Үргэлж өвдсөн, ядуу байдаг таны танил
  • Таны найзууд нэгэн зэрэг үерхэж эхлэх, эсвэл үерхэж байгаад салах

 

  • Найзууд чинь зэрэг жирэмслэх
  • Үргэлж тохиолдож байдаг зүйлс (Хариуг нь мэдэхгүй үед л багш чамаас асуулт асуух гэх мэт)
  • Хэзээ ч танд тохиолддоггүй зүйлс (Мөрийтэй тоглоод хожиж байгаагүй гэх мэт)
  • Тодорхой цагуудыг харах (Өдөрт хэд хэдэн удаа 11:11 гэх мэт ижил цагуудыг харах)
  • Эхлэхээсээ авахуулаад дуусах хүртлээ өдөр сайхан өнгөрөх
  • Бүтэн өдөржин бүх зүйлс бүтэлгүйтэх

 

Дахин сануулахад дээрх бүх жишээ бол таталцлын хуулийн баталгаа юм. Жишээ бүр дээр таны бодсон бодол бодит байдалд тодорхой нөлөөлж, бодит байдлыг өөрчилж өгч байгаа юм. Та ямар нэгэн зүйлийн тухай нухацтай бодох үед (шинэ машиныхаа тухай эсвэл өнөөдөр хэрхэн гоё өнгөрч буй тухай) таны бодит байдал таны бодлын дагуу болж өөрчлөгдөнө (өөрийнхтэйгээ ижил машин харах, өдрийн турш сайн сайхан зүйлс тохиолдох гэх мэт). Тиймээс та одооноос юу бодох, юу төсөөлөхдөө ч анхааралтай хандаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!