//ookroush.com/4/6417282
Сонин хачин

ЭНЕРГИЙН УНДААНААС БОЛЖ ТАРХИНЫХАА ТАЛЫГ ТАЙРУУЛСАН ЭРИЙН ТҮҮХ

Зураг дээрх залууг Остин гэдэг. Тэрээр энергийн ундааг хэтрүүлэн хэрэглэснээс тархиныхаа тайруулсан нэгэн. Уг үйл явдал түүний эхнэр Брианна есөн сартай жирэмсэн эмнэлэгт төрөх өдрөө хүлээж байх үед болсон бөгөөд тэрээр одоо нөхрийгөө дахин хөл дээрээ босгохын төлөө зүтгэж буй юм.

Тэд анхны хүүхдээ өлгийдөж авахаар зэхэж байхад Остин нойр, хоолгүй ажиллаж, энергийн ундаа их уудаг байжээ. Нэгэн удаа хадам ээж нь Брианна руу утасдаж нөхрийг нь эмнэлэгт, бүр эрчимт эмчилгээнд байгааг дуулгасан байна. Остины тархинд их хэмжээний цус харвасныг эмч нар хэлсэн бөгөөд “энергийн ундааг хэт их хэрэглэснээс болж тархинд нь цус харвасан” гэжээ.

 

Ингээд Остин тархиныхаа талыг тайруулж байж амьд үлдэх боломжыг ашигласан бөгөөд хариуд нь тэрээр муужирч унадаг, чичирдэг болжээ. Ийнхүү олон сарын дараа Остин эмнэлгээс гарсан байна. Одоо Брианнагийн хувьд өглөө бяцхан хүүгээ төдийгүй, нөхрийгөө арчилахаас эхлэдэг аж.

 

Остин тэргэнцэрээр явж, эхнэрийнхээ туслалцаатайгаар физик эмчилгээ хийлгэж, хэл яриа сэргээх мэргэжилтэнтэй харьцдаг бөгөөд . уг явдал энергийн ундааг хориглохыг дахин уриалахад хүргээд байгаа гэнэ. Учир нь үүнээс өмнө хэд, хэдэн ийм тохиолдол гарч байсан бөгөөд бүгд энергийн ундаанаас болж байжээ..

 

Өглөөг аяга кофегоор угтдаг хүмүүс цөөнгүй. Ингээд энергийн ундаа ямар бол гэдэг асуудал бий болно. Маш их хэмжээний сахар болон кофеины агууламжтай. Уг ундааг өдөр болгон уудаг хүн ч байдаг байна. Ингэхгүй байхыг зөвлөх зарим нэг шалтгааныг танд танилцуулахаар бэлдлээ.

 

Энергийн ундааны орцуудыг тусад нь авч үзэцгээе:

Кофеин Бидний ихэнх нь аяга эспрессо уух дуртай биз, харин зарим нэг нь кофеины агууламж өндөртэй ундаанд дурлах нь бий. Энергийн ундаа хүний биед хурдан үйлчилдэг, мөн кофеины агууламж нь бусад ундаанаас хоёр, гурав дахин их байдаг байна. Хийжүүлсэн ундаанд кофеины агууламжийн хязгаар гэж байдаг бол энергийн ундаанд ийм стандарт баримталдаггүй.

 

2013 онд, Сенатын дэргэдэх үйлдвэрлэл, шинжлэх ухаан болон тээврийн зөвлөлийн хуралдаанаар энергийн ундааны хөн.өөлийг авч хэлэлцсэн байна. Нэгэн сенататор бодит жишээн дээр тулгуурлан энергийн ундаанаас үүсэх эрсдэлийг танилцуулжээ:

 

ухаан алдах, аритми тэр ч бүү хэл үхэ.лд хүргэх аюултайг онцолжээ. Креатин Тамирчид дээд амжилт гаргахын тулд креатин ихээр хэрэглэдэг. Уг бодис нь ихэнх энергийн ундаанд орсон байдаг.

 

Уг ундаанд орсон бусад бодисуудтай нэгдэх креатин нь га.ж нөлөө үзүүлнэ:

гэдсээр өвдөх, шингэний дутагдалд орох, электролитын тэнцвэрт байдал алдагдах. Таурин Асуудал үүсгэх бас нэгэн шалтгаан бол таурин бодис болно. Таурин дан ганцаар зүрх судас, дархлааны системд сайнаар нөлөөлдөг хэдий ч энергийн ундааны бусад орцуудтай нэгдэж өвчлөл үүсгэхэд хүргэнэ:

Цусны даралт ихсэхэд ихээр нөлөөлдөг ажээ.

Амин дэм Ихэнх энергийн ундаанууд В3, В6 болон В 12 амин дэм ихээр агуулсан байдаг. Эдгээр амин дэмийн хэт хэрэглээ нь нүдний хараа муудах, гар, үе мөчөөр бадайрах, нойргүйдэлд хүргэдэг байна. Мөн элэг, бөөр, мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэх эрсдэлтэй.

 

Сахар

Энергийн ундаа нь маш их хэмжээний сахар эсвэл фруктозоор баяжуулсан эрдэнэ шишийн сироп агуулдаг. Энэ нь илүүдэл жин болон өөр бусад таагүй үр дүнд хүргэнэ. Үүнээс гадна хиймэл амт оруулагчийн орц ихтэй. Эрдэмтэд саяхан бодисын солилцооны хам шинж өвчин, диабет болон илүүдэл жин нь хоорондоо уялдаа холбоотой болохыг тогтоосон. Ямартай ч хийжүүлсэн энгийн ундаа болон энергийн ундаа хүний эрүүл мэндэд муу. Бусад мэдээлэл Үйлдвэрлэгчид өөрсдөө энергийн ундаанд сайн зүйл их бий гэж үзэцгээдэг.

 

Бидний төдий л мэдэхгүй бодисууд бас байх ажээ: холин, ягаан родиола, астрагал, гуарана, L-карнитин болон инозитол. Эдгээр бодисуудын хувьд хүний өдөрт хэрэглэх хэмжээг одоогоор тодорхойлж чадаагүй байгаагаас гадна зарим нэг нь хортой эсэх нь тодорхой болоогүй байна. Энергийн ундаа хэрэглээд үх.эх үү гэсэн асуулт байна. Хариулт, харамсалтай – тийм ээ, үх.эх магадлалтай. Энергийн ундаанаас үүдэлтэй 2004 оноос хойш нийт 34 удаагийн тохиолдол бүртгэгдээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!