Өнөөдөр :2021-05-10

4 нөхөртэй бүсгүй анхны хүүхдээ хүлээж байна

Хайр дурлалын “полиамор” чиг баримжааг баримталдаг 20 настай Тори Ожеда (Tory Ojeda) хэмээх бүсгүй 4 хамтрагчийнхаа хамт амралтад яваад тэдний хэн нэгнээс жирэмсэн болсноо мэджээ. Гэхдээ бүсгүй 4 нөхөртэйгөө нэгэн гэр бүл хэвээр үлдэж, хүүхдээ хамт өсгөнө гэж шийдсэн байна.

Флорида мужийн Жексонвилл дүүргийн оршин суугч Тори Ожеда нь анхны хамтрагч болох 18 настай Марктай ахлах сургуульд танилцсан бөгөөд үүнээс 2 сарын дараа 23 настай Трэвистэй харилцаагаа эхлүүлжээ. Тэдний хайрын гурвалжин жилийн өмнө эхэлсэн бөгөөд өнгөрсөн 7-р сард Трэвистэй сүй тавьсан байна. Үүнээс гадна тэрээр 22 настай Этан, Кристофер нартай удаан хугацаанд хамтрагчид бас найзууд байсаар иржээ. Одоогоор Тори 4 нөхөртэйгөө тавуулаа нэг гэрт амьдардаг бөгөөд тэд 2 сард шинэ хүүхдээ өлгийдөн авахаар бэлдэж байгаа гэнэ.

Хэдийгээр хайр дурлалын харилцаанд нээлттэй байдлыг баримтлагч хүмүүс олширч байгаа ч одоогийн байдлаар Тори нь 4 нөхөртэйгөө хамт амьдардаг цорын ганц эмэгтэй болоод байна. Харин тэрээр найз залуучуудаа өөрөөс нь өөр эмэгтэйчүүдтэй харилцаа тогтоохыг зөвшөөрдөг байна. Тэрээр “хэрэв 4 хамтрагчийн маань хэн нэгэн нь хоёрдахь хамтрагчаа олсон бол би баяртайгаар хүлээж авна. Энэ харилцаанд ганцаараа эмэгтэй болохоор бүгдэд анхаарал хандуулна гэдэг хэцүү тиймээс өөр эмэгтэй хүн гарч ирвэл би баяртай байх болно” гэжээ.

 

 

Share

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!