РОСНЕФТЬ компани МОНГОЛ улсад салбараа нээх хүсэлтээ илэрхийлсэн гэнэ. ТА ДЭМЖИХ ҮҮ?

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр “Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх “Роснефть” компанийн Ерөнхий захирал И.И Сечинтэй УУХҮЯ-ны сайд асан Д.Сумьяабазарыг уулзуулсан байна. Энэ уулзалтын хүрээнд “Роснефть” компанийн зүгээс Монгол Улсад өөрийн салбараа нээх хүсэлтээ илэрхийлсэн.
У.Хүрэлсүх харин “Роснефть” компанийн хүсэлтийг хүлээн зөвшөөрч буйгаа Оросын талд илэрхийлсэн мэдээлэл байна. Засгийн газрын зүгээс энэхүү мэдээллийг ихэд нууцалж байгаа бөгөөд монополь компаниуд нөлөөлөхөөр чармайж эхэлжээ.
Дур зоргоороо авирладаг, Засгийн газраастатаас аваад сурчихсан нефть импортлогч компаниудын хандыг дарах болжээ” гэснийг Буянгийн Жагаа өөрийн Фэйсбүүк хуудсандаа тавьсан байх юм. Хэрвээ энэ үнэн бол Монголд “Роснефть”-ийн шатахуун түгээх станцууд орж ирнэ гэсэн үг. Бидний хувьд хямд үнэтэй, чанартай шатахуун аваад сайхан байж мэдэх л юм.
Ингээд шатахуун импортлогч Монгол компаниуд зах зээлээ даган ижижл хямд үнэтэй шатахуун худалдаална. “Роснефть” Оросын төрийн өмчит компани бөгөөд тэргүүн нь, топ менежерүүд нь халаасаа түнтийлгэдэг, авл.игад идэгдсэн, ашигтай ажилладаг мөртлөө төсвөөс татаас авдаг гэдгээрээ улс орондоо нэр хүнд муутай байдаг байгууллага.
Тэргүүн Игорь Сечин нь л гэхэд өдөрт 2,3 сая рублийн шагналт цалин авдаг, тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, 9 тэрбум рублийн хөлөг онгоц эзэмшдэг гээд итгэхийн аргагүй яриа хэвлэлүүдээр нь хөвөрдөг.
Тэр ч бүү хэл “Өнөөдөр Роснефть компани удирдлагагүй боллоо. Учир нь Игорь Сечин шинээр бариулсан таван давхар байрандаа төөрсөн гэнэ” гэсэн онигоо хүртэл гарсан байдаг аж. Тиймээс төр засгийнханд хандахад “Роснефть”-ийг оруулж ирэхээсээ урьтаж, Монголд нефьтээ боловсруулах үйлдвэрээ шалавхан барих нь алс хэтдээ илүү ашигтай хувилбар болж мэдэх нь ээ.