//ookroush.com/4/6417282
Мэдээ Мэдээлэл

МАШИНЫ ДУГУЙНЫ ДОТУУР ХАЙМАР ХИЙЛЖ НУУРЫН УСАНД СЭЛЖ БАЙГААД САЛХИНД ТУУГДАН ЖИВЖЭЭ

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Автозамын тээврийн осол: Хэнтий аймгийн Дархан сумын Хараат багийн “Шажин” гэдэг газарт ачааны автомашин авто замын хажуу руу унаж, автомашины бүхээгийн төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 08.08-ны өдрийн 23:23 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 30 км замыг туулан 00:44 цагт очиход Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас Дорнод аймгийн Чойбалсан сумын чиглэлд Дорноговь аймгийн харьяат иргэн Ү /33 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан Норд бенз загварын том оврын ачааны автомашин авто замын хажуу руу унаж, автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлж өгчээ.

Усны осол: Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн “Гүрмийн нуур” гэдэг газар Гүрмийн нуур-ын эрэг дээр 9 хүн аялж байснаас 1 хүн нь автомашины дугуйны дотуур хаймар хийлж нуурын усанд сэлж байгаад салхинд туугдан эргээс холдсон тухай дуудлагыг 08.07-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид сумын харьяат иргэн Б/40 настай, эрэгтэй/-нь живсэн байсан тул 08.08-ны өдөр 15 метрийн тойрогт 3-4 метрийн гүнд 8 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Бороо орсны улмаас эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 18:40 цагт түр зогсоосон. 08.09-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уул гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн төөрсөн тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 08.08-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г Сонгинохайрхан дүүргийн “Яармагийн гүүр”-ээс “Шувуун фабрик” гэдэг газар хүртэл 12 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:30 цагт түр зогсоосон. 08.09-ний өдрийн 10:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!