Зөвлөгөө

Хар Цагаан Хэл Амнаас Өөрийгөө Хамгаалах Арга – ЗААВАЛ УНШААРАЙ!

Хараал жатга хийж бусдыг хорлодог хүмүүс байдаг. Энэхүү хар зан үйлийн үндсэнд атаа жөтөө, занал хорсол байх нь олонтаа.

  • Гэхдээ хараалаас ялгаатай боловч үүнээс дутахгүй үйлчлэл үзүүлдэг хар цагаан хэл ам гэж бий. Жишээ нь:
  • Монголчууд эрт үеэс хар цагаан хэл амнаас эмээдэг байж. Хүнийг хэт магтах эсвэл газар дор ортол нь муулахын аль аль нь сайн биш аж.
  • Магтах, хэт дөвийлгөж ярих нь хүний энергийн бүрхүүлийг гэмтээдэг байна.

 

  • Муулуулах сайн гэдэг ч хэтэрхий муулах нь энергийн бүрхүүлийг харлуулахад нөлөөлдөг аж.
  • Эвгүй, хүйтэн харцтай хүнээс болгоомжил.
  • Ийм харцтай хүмүүс ихэвчлэн маш хүчтэй эрчим хүчтэй байдаг.

 

  • Хэрэв ямар нэгэн зүйл дээр эс тохирон хэрэлдэж маргалдвал ийм хүний хэлсэн хар үг хүчирхэгжин биелэгдэх магадлалтай.
  • Ийм хүнээс аль болох холуур явж элдэв харьцаанд орохгүй байвал зүгээр.
  • Таныг зүгээр байсан ч гэсэн атаархал чулуудсан ганц харц л баллаж мэднэ шүү.

 

  • Хар цагаан хэл ам хүрсэн байж болох шинж:
  • Эвгүй харцтай хүнтэй тулгарсны дараа таны нойр хүрэхгүй байх, шалтгаангүй ядрах, бухимдах, зорьсон ажил бүтэхгүй болох зэргээр илэрч болно.

Хэрэв танд иймэрхүү таагүй зүйл тохиолдсон бол доорхи зан үйлийг хийгээрэй.

 

– Өрөөнийхөө хөшгийг хаагаад ширээн дээр лаа асаа. Хичнээн хугацаанд ч сууж болно. Аандаа хөл гар дулаан оргиж, тайвшрал ирэх болно. Энергийн бүрхүүл тань сэргэсэн гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!