Энэ хүүхэд маш хvнд байна, өнөө шөнийг давахгүй ээ гэж гэрийнхэнд минь хэлсэн…Би их азтай хүн

“ЭМЧ НАР НАМАЙГ ӨНӨӨ ШӨНИЙГ ДАВАХГҮЙ ЭЭ ГЭЖ БАЙСАН…”
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” – Хуулбарлахыг xoриглоно
Хүний амьдрал эрээнтэй, бараантай ч хүсэл мөрөөдөлтэй, зорилго тэмүүлэлтэй, хичээл зүтгэлтэй байхад болохгүй бүтэхгүй зүйлгүй нь хорвоогийн хамгийн сайхан нь гэлтэй. Амьдрал надад олон шалгуур тавьж, чамгүй их зовоосон ч олон сайхан зүйлсээр бэлэг барьж, олон сайхан хүмүүстэй уулзуулж, олон олон гарц, замуудыг нээж өгдөг болохоор би амьдралд хайртай байдаг. Өдөр бүрийн нарыг харахдаа би илүү сайхан ирээдүйг төсөөлж, ирээдүйнхээ төлөө өдрөөс өдөрт өсөн дэвшиж, сурч боловсрон, тэмүүлж явахдаа би хамгаас илүү аз жаргалтай байдаг.
Надад маш олон мөрөөдөл, зорилго байдаг. Тэдгээр зорилго мөрөөдлөө өөртөө өөртөө хэрхэн бий болгосон болон амьдралын олон шалгуурыг хэрхэн даван туулснаа өөрийн амьдралын түүхээрээ хуваалцаж байгааг минь хүлээн авна уу. Одоогоос 24 жилийн тэртээ 10 настай айлын том хүү гурван дүүтэйгээ аз жаргалтай амьдардаг байлаа. Гэтэл хүүхэд насны минь аз жаргалтай дурсамж нэгэн шөнийн дотор орвонгоороо эргэсэн юм.
Гэнэт нэг орой хоолойгоор минь хоол давсангүй, хоёр нүд минь ув улаан болж өвдөөд зогсохгүй хамаг бие маань халуу шатаж, 40 градус давж халууран амь тэmцэж билээ. Тэр шөнөдөө бүх бие маань том том цэврүүтэж маш их өвдөж байлаа. Ээж маань “Миний хүү яачихваа?” гээд уйлж байх нь бүдэгхэн сонсогдоод чимээ тасарлаа. Хоёр хоногийн дараа aймгийнхаа сэхээн амьдруулах тасагт ухаан орж цэврүүнүүд маань хагарч түлэгдэлтийн гуравдугаар зэрэг гэсэн оноштой маш хvнд хотод ирсэн.
Намайг ирэхэд эмч нар “Энэ хүүхэд маш хvнд байна, өнөө шөнийг давахгүй ээ гэж гэрийнхэнд маань хэлсэн гэдэг. Харин гэрийнхэний маань “vxcэн ч гомдолгүй” гэсэн, эцэсээ хүртэл шантралгүй гуйсан ээжийнхээ ганцхан намайг аврах гэсэн чин хүслээр, эрчимт эmчилгээнд орж ачит эmч нарын буянаар амьд үлдэж чадсан юм. Бурханы авралаар би амьд үлдэж, гэрийхэнтэйгээ уулзаж чадсан ч хорвоог харах, хайртай хүмүүсээ харах нүд минь харахгүй болчихсон байсан
-Ээжээ би харахгүй байна гэхэд -Зүгээрээ удахгүй хардаг болноо миний хүү гээд уйлан суух ээжийгээ сонсох надад хэцүү байсан. Миний нүдний арьс наалдан эдгэж байлаа. Намайг эmчлэх гэж хайртай хүмүүс маань ямар ихээр зовж байгааг мэдрэх надад их хэцүү байсан. Зовлонт өдрүүд аажмаар ард хоцорч зүүн нүд маань хараа орж ойр зуурхан хардаг боллоо. Хайртай хүмүүсээ ахин харах хувь тохиох мөч үгээр илэрхийлэшгүй их аз жаргалтай байсан.
Нилээд хугацаанд хэвтэрт байхдаа нэг өдөр толинд харсан чинь өөрийгөө таньсангүй нүүр маань хүн аймаар болчихсон байлаа. Тэр үед би өөрөөсөө ямар их айсан бэ. Цаг хугацаа өнгөрч бие маань нилээн тэнхэрч явдаг болсон ч би өөрөөсөө ичиж хүүхдүүдтэй нийлдэггүй гадуур гардаггүй байлаа. Хоёр жилийн дараа сургуульдаа эргэж орох гэтэл эmч нар цагаан зүйл удаан хугацаагаар харвал бүр хараагүй болох эрсдэлтэй гэсэн болохоор сургуулиасаа хоцорч эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч, ямарч өөртөө итгэлгүй, хүн болон хувирч олон жилийг үр бүтээлгүй өнгөрөөж өөрийнхөө хувь заяаг хараан зүхэж,
Tэр өдөр тэр чигтээ vxчихгvй яах гэж тэр хятадийн хортой чихэрийг идэвдээ гэж үргэлж өөрөө өөртэйгээ ярьдаг өдрүүд олон байсаан. Гэхдээ нэг л өдөр би амьдралын надад өгсөн сорилтуудыг даван ирээдүйрүүгээ зоригтойгоор, зорилготойгоор тэmүүлхээр шийдсэн, хүмүүсийн доромжлол, хараал зүхэл, зэвүүцэл, үзэн ядсан өрөвдсөн харьцааг үл тоонөөртөө итгэлтэйгээр, өөрийхөөрөө амьдархаар шийдсэн юм. Би өөрийгөө хөгжүүлэх, сурч боловсрохыг хүсэл мөрөөдлөө болгосон юм.
Миний анхны алхам Сэлэнгэ аймгийн МСҮТ-д нарийн мужааны ангид элсэн орж эрүүл саруул хүүхдүүдтэй хамт суралцаж, найз нөхөд болсон явдал юм. Суралцах хугацаанд шоолж инээх, доромжлох өнгө аястай харьцах явдал цөөнгүй байсан. Харин би өөртөө та нараас илүү царайлаг байсан юм шүү, та нараас илүү амьдрах юм шүү гэж бодон шүд зуун өнгөрдөг байсан. Гэхдээ миний бусдад дээрэлхүүлж, доромжлуулахгүй гэсэн бодол маань улам буцалж, сурч боловсорч, үеийхэнтэйгээ цуг алхах хүсэл маань маш их байсан ч тийм боломж хараахан олдоогүй юм.
Гэхдээ нэг л өдөр Аймгийн Хараагүйчүүдийн холбооны салбарын дарга надтай холбогдож МХҮХ болон МСҮТ байдаг тухай мөн маш олон тэmцээн уралдаан болдог тухай ярьсан нь миний амьдралын шинэ гарц, мөрөөдөлд минь хөтлөх гүүр болж өгсөн билээ. Би 2015 онд 31 насандаа анх удаа пара жудогийн улсын аваргад оролцож хүрэл медаль авсан.
Энэ маань миний мөрөөдөлдөө хүрсэн өөрийгөө ялан дийлсэн хамгийн аз жаргалтай үе байсан. Би өдрөөс өдөрт өөрийгөө хөгжүүлж шинэ зорилго, шинэ мөрөөдөл бий болгон өөдрөг сэтгэлээр, өөртөө итгэлтэйгээр амьдарч байна. Би жудогийн спортод үнхээр дуртай болохоор өөрийнхөө бие бялдарыг хөгжүүлж, жудогийн улсын аварга болохийг хүсдэг. Удахгүй Эmчилгээний бариа засалч мэргэжилээрээ өөрийн салбараа нээж ажиллах зорилготой байгаа.
Мэргэжлээрээ амжилттай ажилаж туршлага хуримтлуулсаны дараа бариа заслын төвөө өргөтгөн амралт, сувилалын газар болгож, өөрийн сурч мэдсэн зүйлээ нийгэmдээ өөрийн хувь нэmэрээ оруулхаар зорьж байна. Зорьсон бүхэндээ тэmүүлэн явхад сэтгэлд минь нар, итгэлд минь гал болох хайртай Ээж Аав Ах Дүү Эmээ Өвөө Анд найз нөхөддөө хайртай шүү.
Анхаарал тавьсанд баярлалаа
Л. Зоригтбаатар