Мэдээ Мэдээлэл

Зах, лангуугаар мах зарахыг хориглож, зөвхөн үйлдвэрийн аргаар мал төхөөрдөг болгоно

ШӨХТГ-аас махны зах, мах бэлтгэлийн газруудад шалгалт хийсэн. Гэвч тэнд эрүүл ахуйн наад захын шаардлага зөрчигдөж байгаа нь ил болсон юм. Тэгвэл Б.Бат-Эрдэнэ Хөдөө аж ахуйн сайд Ү.Мэндсайхантай уулзаж энэ асуудлыг хэрхэн цэгцлэх талаар ярилцжээ. Улмаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Махны ил задгай худалдааг бүрэн зогсоох, Махны бөөний худалдааны төвлөрлийг сааруулж хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг хангах үүднээс Улаанбаатар хотын дөрвөн талд бөөний худалдааг хийх,

 

Хүн амын хэрэгцээнд зориулсан хүнсний махыг зөвхөн үйлдвэрийн аргаар төхөөрөх гэсэн гурван том ажлыг дэмжин, ойрын хугацаанд шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын хуралдаан оруулахаар болжээ.

 

Энэхүү санал дэмжигдвал Нарантуул, Барс, Хүчит шонхор, Бөмбөгөр, Хархорин зэрэг худалдааны төвд мах зардаг иргэд ажиллах боломжгүй болох бөгөөд, малчид малаа өөрсдөө төхөөрөх бус зөвхөн үйлдвэрт өгдөг болох юм.

Эх сурвалж: khongor.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!