ЧАЦАРГАНЫ ТОС ДАРААХ МАШ ОЛОН ӨВЧНИЙГ ЭМЧЛЭХ ЧАДАЛТАЙ. ЖИШЭЭ НЬ…

Биологийн өндөр үнэ цэнтэй чацарганы тос нь хүний биед ашиг тустай каротиноид, амин дэмүүд (Е, С, В1, В2, В3, В6, В9, К), макро болон микро элементүүд (магни, төмөр, кальци, марганц, цахиур, молибден гэх мэт), амин хүчлүүд, моно болон поли ханаагүй тосны хүчлүүд, фитостерол болон фосфолипидийн баялаг эх үүсвэр болж өгдөг.
Чацарганы тосонд мөн өөр хэд хэдэн биохимийн найрлага агуулагддаг. Эдгээр найрлагууд нь энэ ашиг тустай ургамлын бүтээгдэхүүнийг эмчилгээ, урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах боломжийг олгодог. Тэдгээрээс дурьдвал флавонойдууд (рутин, изорамнетин кверцетин, кемпферол гэх мэт), тритерпенийн хүчлүүд (урсолын, олеанолийн гэх мэт), органик хүчлүүд (дарсны, салицилийн, хурган чихний, алимны, хувын хүчлүүд), фитонцид, танин бодисууд, пектин кумарин гэх мэт.
Чацарганы тос нь дархлаа зохицуулах, шарх эдгээх, нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг, цөс хөөх, өвчин намдаах, хорт хавдрын эсрэг, туяанаас хамгаалах үйлчилгээтэй, байгалийн антибиотик, антиоксидант болон эрдэс бодисуудаар баялаг.
ЧАЦАРГАНЫ ТОСНЫ ХЭРЭГЛЭЭ:
- Хоол боловсруулах системийн өвчин
Эрт дээр үеэс улаан хоолойн үрэвсэл, гастродуоденит, өндөр хүчиллэгтэй гастрит (гиперацидийн гастрит), ходоодны шархлаа, арван хоёр нугалаа гэдэсний шархлаа, бүдүүн гэдэсний архаг үрэвсэл, энтероколит, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл гэх мэт өвчнүүдийн цогц эмчилгээнд уламжлалт аргаар хэрэглэж ирсэн, мөн түүнчлэн цөсний чулуу үүсэх болон элэг өөхлөхөөс урьдчилан сэргийлэх журмаар хүнсэнд хэрэглэдэг.
- Арьсны өвчин
Дерматит, хейлит, батгашил, харшлын дерматит, хайрст үлд, чонон экзим, пиодерм, хатиг, арьсан бүрхүүлийн гэмтэл (нарны болон цацрагийн түлэгдэлт, хөлдөлт, зүсэгдэлт, арьсан дээрх цууралт, эдгэрэлт муутай шарх) – чацарганы тос нь арьсны янз бүрийн өвчний үед хчуур эд болон мөхдөгт бүтэц үүсэх явцыг сайжруулдаг. Тосыг гадуур түрхэж хэрэглэснээр шарх ямар нэгэн тод сорвигүйгээр чанартай сайн эдгэх болно.
- Эмэгтэйчүүдийн өвчин
Умайн хүзүүний элэгдэл, цервицит, кольпит, түүнчлэн трихомонадын өвчин, эндометрит, үтрээний үрэвсэл, үтрээний салст бүрхэвчийн гэмтэлд хэрэглэнэ.
- Харааны эрхтний өвчин
Харааны эрхтний өвчнөөс урьдчилан сэргийлэх болон цогц эмчилгээний бүрэлдэхүүнд орно. Чацарганы тос нь каротиноид, Е болон С амин дэм, В-ын бүлгийн амин дамүүд, магни, цахиур, марганц гэх мэт харааны эрхтэнүүд бүрэн хэмжээгээр ажиллахад шаардлагатай бодисуудаар баялаг.
Ийм учраас чацарганы тосыг дусал хэлбэрээр эсвэл нүдний тоснуудын найрлаганд оруулж, нүдний түлэгдэл болон гэмтэлд, блефарит, нүдний гадна салст бүрхэвчийн үрэвсэл, трахом буюу нүдний холбогч бүрхүүлийн архаг халдварт үрэвсэл, кератит, нүдний цацрагын гэмтлийн эмчилгээнд хэрэглэх нь их байдаг. Нүдний болор бүдгэрэх, нүдний даралт ихсэх, чихрийн шижингийн ретинопат, нүдний торлогийн хатнигаршил зэрэг нүдний өвчнүүдээс урьдчилан сэргийлэхэд чацарганы тосыг тогтмол хэрэглэх нь маш ашигтай.
- Буйл, амны хөндий, хоолойн өвчин, дээд амьсгалын замын өвчин
Тонзиллит буюу гүйлсэн булчихайн үрэвсэл, фарингит, ларингит, синусит, гайморит, назофарингит, амны хөндийн үрэвсэл, гингивит, пародонтоз, пародонтит, пульпит, периодонтитийн эмчилгээнд хэрэглэдэг, түүчнлэн нүүр амны мэс заслын дараах шархыг хурдан эдгээх зорилгоор нилээдгүй хэрэглэдэг.
- Зүрх судасны системийн өвчин
Зүрх судасны системийн өвчнөөс урьдчилан сэргийлэх бол уг өвчний эмчилгээнд хэрэглэдэг. Чацарганы тос нь фитостерол, Омега-6, Омега-9, пальмитины тосны хүчлүүд, А, Е, С амин дэм, В-ийн төрлийн амин дэмүүд, флавоноидууд, магни, марганц гэх мэт зүрх болон судаснуудын үйл ажиллагааг тал бүрээр дэмждэг бодисуудын эх үүсвэр болж өгдөг.
Тогтмол хэрэглэсэн тохиолдолд цусан дахь холестерин буурч, судасны хана нь бэхжиж, уян хатан чанар нь нэмэгдэнэ, атеросклерозын товруун болон тробмо үүсэхэд саад учруулж, зүрх судасны системд үрэвслийн процесс явагдахаас сэргийлж, артерийн даралт болон цусны эргэлтийг хэвийн болгоно.
- Чихрийн шижин болон таргалалтанд
Чацарганы тосонд цусан дахь чихрийн хэмжээг зохицуулдаг, нойр булчирхайн инсулиний синтезд оролцдог бодисууд А, Е, В1, В3 амин дэм, марганц, зарим төрлийн амин хүчил агуулдаг, мөн түүнчлэн уг тосны найрлагад липитийн солилцоог сайжруулдаг моно болон поли ханаагүй тосны хүчлүүд, флавоноидууд ордог.
Мэс засал хийлгэсний дараа, хүнд өвчний дараа болон цацрагийн курс эмчилгээ хийлгэсний дараах нөхөн сэргэлтийн үед
Чацарганы тос – байгалийн олон төрлийн амин дэмээр хангаж, хүч тамир болон эрүүл мэндийг үр дүнтэйгээр сэргээж өгдөг.
Хүнсэн дэх амин дэмийн дутагдал болон А, Е амин дэмийн дутагдлаас үүссэн өвчлөлд, Дархлаа сайжруулахад, хавдраас урьдчилан сэргийлэхэд
Чацарганы тос нь хавдрийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд хүний бие мах бодийн дархлааны системийг дэмждэг исэлдэлтийн эсрэг бодисуудаар баялаг.
- Хөхөөр хооллодог хүүхдийн арчилгаанд
Чацарганы тосыг хүүхдийн арьсны нуралтанд түрхэнэ, хүүхдийн ам гэмтэх үед амны хөндийн салст бүрхэвчийг хурдан эдгээх, мөн хүүхэд хэлээ хазсанаас үүссэн хэлний салст бүрхэвчийн үрэвслийг эдгээхэд тустай. Түүнчлэн ам болон буйлны салст давхаргад чацарганы тос тогтмол түрхвэл хүүхдийн сүүн шүд цухуйх үеийн өвдөлт болон загтнааг арилгана.
- Арьс, хумс болон үсэнд
Чацарганы тосонд арьс, хумс болон үсэнд сайнаар нөлөөлдөг бодисууд өндөр концентратаар агуулагдаж байдаг тул энэхүү нэн ашигтай ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг гоо сайхны салбарт өргөнөөр ашиглах болсон.
Хэрэглээ: Ихэнх өвчнөөс урьдчилан сэргийлэх болон тэдгээрийн цогц эмчилгээнд чацарганы тосыг өдөр 2 удаа (өглөө, орой) хоол идэхээс 15-20 минутийн өмнө 1 цайны халбагаар ууна. Курс эмчилгээ 1 сар, завсарлагаа 10 хоног. Шаардлагатай тохиолдолд курс эмчилгээг давтана.
Гэрийн нөхцөл дэх арьс арчилгаанд арьс болон үс арчилгааны бүтээгдэхүүнийг амин дэмээр баяжуулахад зорилгоор хэрэглэнэ.
Гадуур хэрэглэхдээ тампонд шингээж (эмэгтэйчүүдийн өвчинд), арьсанд бигнүүр тавих, арчих гэх мэтээр хэрэглэж болно.